Зохиогч: Урлаг

Хурдан азарганы уралдаанд 204 бүртгүүлжээ. Энэ жилийн наадмын азарганы уралдааны цээжинд давхин хэмээн түмэн олон таамаглаж суугаа Говь-Алтай аймгийн Шарга Сумын Алтай констракшны захирал Монгол улсын Тод манлай уяач Х.Батэрдэнийн Хул азарга, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харъяат Монгол улсын манлай уяач Дашдэмбэрэлийн Халзан зэрэг газар газарын шигшмэл хурдан хүлгүүд Хүйн мандалын хөндийд тоосоо өргөхөөр зурхайн зүг хөдөлжээ. Монгол улсын м

Read More

Монгол түмний үндэсний их баяр наадмын өдрүүд тохиож хотол олноороо цэнгэл жаргалаар бялхан буй энэ өдрүүдэд, бидний баяр дээр баяр нэмэж ОХУ-ын Казань хотноо зохиогдож дэлхийн оюутны 27 дахь удаагийн их наадмаас /Универсиад/ Монголын ширэн бээлийтнүүд анхны аваргаа өлгийдөн авлаа.

Read More

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд, говийн нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн зүгийн нутгийн ихэнх газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, Их нууруудын хотгор, Дорнод Монголын болон Дарьгангийн талаар 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Read More

Ардын Хувьсгалын 75 жилийн ойн баяр наадмын /1996 онд/ хурдан азарганы уралдааныг хул азарга магнайлж, тод магнай торгон жолоогоо өргүүлсэн. Энэ бол УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн Толин хул байлаа. “Морь барианд орж хүмүүс баяр хүргэх тэр агшин яг л зүүд шиг санагдаад өөрийгөө барьж хүртэл үзсэн шүү. Баярласандаа хэлэх ч үг олдохгүй, хоолой зангираад өөрийн эрхгүй уйлчихсан” хэмээн олон жилийн дараа МУ-ын Манлай уяач цолыг хүртэхдээ тэрээр дурсамж сөхсөн удаатай. Нээрэн ч хүлгийн сайхнаар гангаран салхи татуулан давхих нэгдлийн адуучдад сэм атаархаж явсан багын мөрөөдөл нь ийнхүү олон жилийн дараа биеллээ олсон болохоор арга ч үгүй биз. Тэр тусмаа улсын наадмын түрүүгээр эхэлсэнд эр хүний омог цээжнээ огшоо байлгүй. Тэрхүү омгоороо моринд эргэлт буцалтгүй орж Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн үеэр МУ-ын Манлай уяач цолыг Ерөнхийлөгчөөс гардан авсан билээ.

Read More

Монгол түмэн үндэсний их баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлж буй энэ өдрүүдэд, хотол түмний баяр дээр баяр нэмсэн нэгэн бахдам амжилтын мэдээллийг эрхэм уншигчиддаа хүргэх гэж буй даа баяртай байгаагаа нуух юун. Тодруулбал: Ардын язгуур урлагийн “Их Хөгсүү” чуулгаас санаачлан Бий биелгээг “Гиннесийн номон”-д бүртгүүлэх их үйлсийг сүүлийн хэдэн жилийн турш үргэлжлүүлэн нь ийнхүү биеллээ олж өнөөдөр улс монголынхоо төв цэгт Халх, буриад, Барга, Үзэмчин, Дарьганга, Цаатан, Дархад, Хотгойд, Дөрвөд, Баяд, Урианхай, Хотон, Тува, Захчин, Торгууд, Өөлд, Мянгад, Казак зэрэг 10 гаруй ястаны 5000 бийлээчид нэгэн зэрэг бийлж их өв соёлоо дэлхий нийтэд тунхаглан зарлалаа.

Read More

Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан ийнхүү эхэллээ. Жил бүрийн наадмын хурдан морьдын уралдаан хязаалан насны морьдоор эхэлдэг уламжлалтай бөгөөд энэ жилийн наадамд 303 хурдан хязаалан мордсоноос хэдхэн хоромын өмнө хурдан хязаалангууд барианд орлоо.

Read More

Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойн их баяр наадмын хурдан морьдын уралдааны шүдлэн насны морьд хэдхэн хоромын өмнө барианд орж ирлээ. Тэрээр Төв аймгийн Баян сумын уугуул Э.Анарын хээр магнайдаа тоосгүй өнгөллөө.

Read More

Монгол улсын Алдарт уяач Д.Хишигжаргалтай цөөн хором хүүрнэлдсэнээ уншигчиддаа хүргье. Тэрээр энэ жилийн баяр наадмын хурдан морьдын манлай болж шарга хязаалангийн нь түрүүлсэнээр Монгол Улсын Манлай Уаячын болзлыг хангаад байгаа юм.

Read More

Дэлхийд ганцхан Монгол наадам шагайн харваагаар эхэллээ. Энэ жилийн шагайн харваанд 42 багийн 360 гаруй тамирчин долоон хэсэгт хуваагдан оролцож цэц мэргэнээ сорьж байна. Баг бүр найман харваачтайгаар наадам өргөн дэлгэр сайхан эхэллээ.

Read More