Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмын мэндийг нийт уншигчиддаа урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайтын хамт олны зүгээс дэвшүүлж байна. Монгол түмэн минь сайхан наадаарай…
Зохиогч: Урлаг
Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын бэлтгэл бүрэн хангагджээ. Тэрээр Хүй долоон худагт Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааныг зохион байгуулдаг болсоор найман жил болж байгаа ч наадамчин олны ая тухтай, эрүүл, аюулгүй байдлыг хангасан орчин бүрдэж чадаагүй байсан юм. Наадамчдыг ая тухтай, эрүүл аюулгүй наадамлах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс энэ жил 40 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт гарган, Хүй долоон худгийг “Монгол наадам” цогцолбор болгохоор хийж эхэлсэн бөгөөд эхний томоохон бүтээн байгуулалт болох “361”-ийн төмөр замын гармаас Хүй долоон худаг хүртэлх 8.5 километр автозамын ажил бүрэн дуусчээ. Мөн 20 га талбайд 7000 гаруй автоамшины зогсоол шинээр барьж байгуулахаар төлөвснөөс энэ жилдээ 5800 автомашины зогсоолыг барьж дуусгах шатандаа орсон байна. Автомашины зогсоолыг эко хавтангаар хийж, зүлэгжүүлсэн байна.
Монголын рок поп урлагийн ууган хамтлагуудын нэг “Харанга” хамтлагийн 25 жилийн ой ирэх жил тохиох юм. Энэ жилээс эхэлсэн ойн баярын буухиа тус хамтлагийн гитарчин Я.Одсүрэнгийн “Харангатай Найзуудтай Гитартай” тоглолтоор эхэлсэн. Удаах нь хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэнгийн “Морин хуур Толин хул” тоглолт энэ сарын 13, 14-нд СТӨ-нд болох гэж байна. Түүнчлэн ирэх 09-р сард Ц.Чулуунбат тоглолтоо хийхээр бэлтгэл ажлаа зугуухан эхлээд явж байгаа гэнэ. Мөн хамтлагийн ахлагч Ц.Энхманлай ирэх 11-р сард тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байгаа аж.
Ардын язгуур урлагийн “Их Хөгсүү” чуулгаас санаачлан Бий биелгээг “Гиннесийн номон”-д бүртгүүлэх их үйлсийг сүүлийн хэдэн жилийн турш үргэлжлүүлэн хийсээр ирсэн билээ. Уг ажил биеллээ олж өнөөдөр 17-н цагаас Сүхбаатарын талбайд Халх, буриад, барга, үзэмчин, дарьганга, цаатан, дархад, хотгойд, дөрвөд, баяд, урианхай, хотон, тува, захчин, торгууд, өөлд, мянгад, казак зэрэг 10 гаруй ястаны 5000 бийлээчид нэгэн зэрэг бийлж их өв соёлоо дэлхий нийтэд тунхаглан зарлах ажээ.
Монгол Улс түүх, соёлын баялаг өвтэй. Энэхүү үнэтэй өв хөрөнгийн талаарх мэдлэг мэдээлэл эгэл иргэдэд бүү хэл төрийн албаныханд ч тун ядмаг. Улс орны нэгэн үнэлэмж болдог соёлын өв хөрөнгө хийгээд түүнийг хэрхэн бүрдүүлдэг, баяжуулан хадгалдаг талаарх мэдээллийг энэ удаа хүргэхийг зорилоо.
Дарьгангын Алтан-Овооны их тахилга ирэх наймдугаар сарын 8-9-ны өдрүүдэд болно. Дарьгангын Алтан-Овоог Богд хааны зарлигаар төрийн тахилгатай болгосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд нутгийн түүх соёл, нүүдэлчдийн зан үйл, угсаатны зүй, байгалийн гоо сайхан, утга уянгын сэдвээр Дууны болон шүлгийн уран бүтээлийн уралдаан зарлажээ. Бүтээлийг тусгай комисс шалгаруулах бөгөөд бүтээлүүдийг 7-р сарын 25-ны дотор цахим хаягаар хүлээн авах юм байна.
Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын хүндэтгэлийн концертыг үзэгчдийн хүсэлтээр 10-ны 20:30 цагт “Соёлын төв өргөөн”-д ганцхан удаа дахин тоглохоор болжээ.
Монгол оронд минь үндэсний их баяр наадмын өдрүүд тохиож хүн бүр үндэсний урлаг, аугаа их түүх соёл, ёс заншилаараа бахархан омогших нь гайхалтай. Эдгээр гайхалтай өдрүүдийн үргэлжлэл болсон 07 сарын 14-нд дэлхийн сонгодог урлагийн ноён оргил манай эх оронд заларсан нь мөн гайхалтай. Тэрээр дэлхий сая сая үзэгчдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулагч агуу хайрын тууль Уилльям Шекспирийн “Ромео Жульетта”-г Францын хөгжмийн нэрт төлөөлөгч, хөгжмийн найруулагч Жэрард Прэсгурвичийн хөгжмийн найруулгаар “Сонгодог мюзик” продакшны захирал З.Лхагвадорж найруулан тавьж буй “Ромео Жульетта” сонгодог мюзикл жүжгийг энэ сарын 14-нд “UB Palace”-ын их танхимд ганцхан удаа тоглох юм.
Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчин, хууль эрх зүй, барилга, худалдаа, аж үйлдвэр, зам тээвэр, уул уурхайн салбарт олон жил ажилласан хүмүүст өнөөдөр Монгол Улсын ардын болон гавъяат цол, төрийн одон, медаль хүртээж үг хэллээ.
“Түмэн хишигтэн” хэмээх симфони туульсыг Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат уг туульсын хөгжмийг туурвиж, МУСГЗ, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар шүлгийг нь бичиж, МУГЖ, дуучин Б.Дашдондог, “Pro Sound” студийн хөгжмийн найруулагч Рагу Раман нар хөгжмийн найруулга дээр нь ажиллаж, Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал хөгжимчид, ДБЭТ-ийн их найрал дуучид, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уртын дуучин МУСТА Ц.Түмэнжаргал, ҮДБЭЧ-ын уран сайхны удирдагч, Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрлын ерөнхий удирдаач МУСТА Н.Буянбаатар нарын 100 гаруй уран бүтээлчид хамтран амилуулсанаа ийнхүү монгол түмнээ ёслол хүндэтгэлтэйгээр өргөн барилаа. Түүнчлэн “Түмэн хишигтэн” хэмээх симфони туульсын “CD” бэлэн болсон бөгөөд өнөөдрөөс эхлэн худалдаанд гарах ажээ.
