Монгол түмэн үндэсний их баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлж буй энэ өдрүүдэд, хотол түмний баяр дээр баяр нэмсэн нэгэн бахдам амжилтын мэдээллийг эрхэм уншигчиддаа хүргэх гэж буй даа баяртай байгаагаа нуух юун. Тодруулбал: Ардын язгуур урлагийн “Их Хөгсүү” чуулгаас санаачлан Бий биелгээг "Гиннесийн номон"-д бүртгүүлэх их үйлсийг сүүлийн хэдэн жилийн турш үргэлжлүүлэн нь ийнхүү биеллээ олж өнөөдөр улс монголынхоо төв цэгт Халх, буриад, Барга, Үзэмчин, Дарьганга, Цаатан, Дархад, Хотгойд, Дөрвөд, Баяд, Урианхай, Хотон, Тува, Захчин, Торгууд, Өөлд, Мянгад, Казак зэрэг 10 гаруй ястаны 5204 бийлээчид нэгэн зэрэг бийлж их өв соёлоо дэлхий нийтэд тунхаглан зарлалаа.
Түүнчлэн Бий бийлгээг үндэстэн, ястануудын өөрсдийнх нь ардын дуунууд дээр нь бийлүүлсэн бөгөөд тухайн ястаны дууг нь дуулдаг эрхэм дуучид бийлээчидтэй хоршсон нь тун гайхалтай байлаа. Ийнхүү "Гиннесийн номон"-д Бий бийлгээг бүртгүүлсэнээрээ улс монголынхоо язгуур урлаг, өв соёл, ёс заншилыг хамгаалан үлдэх, түүгээрээ дамжуулан гадаад орнуудад сурталчлах, гадны жуулчдыг татах, бий бийлгээг залуу хойч үедээ зөвөөр ойлгуулж, таниулж, хичээллэх урам зориг өгөх өндөр ач холбогдолтой юм.
Мөн Бий биелгээг "Гиннесийн номон"-д хамгийн өндөр настай буюу 82 настай Хорлоогуйн нэр дээр бүртгүүлэж батламжыг гардан авсан гайхалтай үйл явдал тохиосон юм.
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn