Загвар өмсөгч Кара Делевинь кино урлагт хүч үзэн анхныхаа кинонд тоглосон. Эдүгээ 24 настай тэрбээр манай кино театруудын дэлгэцнээ аль хэдийнэ нээлтээ хийсэн “Valerian and city of thousand Planets” киноны гол дүрийг бүтээсэн юм.
Тус киногоор муугүй жүжигчин гэдгээ батласан Кара басхүү муугүй дуучин гэдгээ ч батлаад амжжээ. Загвар өмсөгч бүсгүй киноныхоо “i feel everything” дууг мөн дуулсан байна. Энэ нь түүний анхны бие даасан уран бүтээл болж буй аж.
Зохиогч: Урлаг
Загасчлал спорт болтлоо хөгжсөн өнөө үед бүсгүйчүүд хүртэл загсанд явах болжээ. Тэдний зарим нь тунчиг аятайхан бүсгүйчүүд байх юм.
Харри Поттэр нь Английн зохиолч Ж. К. Роулингийн бичсэн өсвөр насны хүү Харри Поттэрийн тухай долоон цуврал, уран зөгнөлт зохиол юм. Зохиолын үйл явдал голдуу залуу шидтэнүүдийн сургууль болох Хогвартс Ид Шидийн Сургуульд болох бөгөөд, Лорд Волдэморт хэмээх Харригийн эцэг эхийг алсан хар шидтэний эсрэг Харри Поттэрийн тэмцлийг өгүүлдэг билээ. Ж. К. Роулинг тус зохиолыг бичсэнээрээ дэлхийн хамгийн баян зохиолчдын нэг болсон юм. Роулинг Харри Поттерийг зохиох санаагаа анх хэрхэн олсоноо Би Би Си-д ийнхүү ярьсан байна: "Би Манчестераас Лондон руу явах галт тэргэнд юм бичих талаар огт бодоогүй сууж байтал санаанд минь маш тодоор Харри, туранхай хүү ороод ирсэн. Би урьд нь хэзээ юм бичих талаар огт бодож…
Холливудын шаргал үст жүжигчин бүсгүйчүүд болох Женнифер Энистон, Риз Уизерспүүн нар Нью-Йоркийн медиа үйлдвэрлэл, телевизийн өглөөний шоуны талаар өгүүлэх шинэ олон анги кинонд тоглохоор болжээ. НВО сувгийн эзэн Майкл Элленбергийн санаачилсан энэ төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд удахгүй зах зээл дээр гарна.
Монгол сарлагийн үүлдэр угсааг чанаржуулах, ашиг шимийг нэмэгдүүлэн бүрэн гүйцэд ашиглах, малчдын орлогыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын уламжлалт арга хэмжээ болгох зорилгоор дээрх арга хэмжээг зохион байгуулах юм байна.
Фестивалийн үеэр “Сүрлэг хангай” сарлагын парад, “Хөхдэй” уралдаант тэмцээн Сайхан сарлаг, Ганган сарлаг, Сарлагт ээлтэй малчин, Саглагар сагсаахай, Шимт идээ, Арвин баялаг, Уран сарлаг , гэсэн төрлүүдээр явагдана. Мөн “Өгөөж буян” аймгуудын бэлчээр ашиглагчдын холбоодын үзэсгэлэн, “Цагаадай” аялагчид, жуулчдад зориулсан үзэсгэлэн “Ягаадай” урлагийн тоглолтууд болох аж.
“Sunrise 2017 Mongolia” хөгжмийн наадам ирэх баасан гаригт буюу наймдугаар сарын 4-ний өдрийн 20.00 цагаас Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болох аж. Наадамд “Харанга”, “Гурван охин”, “Нисванис”, “Recon”, “UFO” хамтлагууд оролцохоос гадна Б.Амархүү, Б.Тэнүүн нарын дуучид ая дуугаа өргөх юм байна.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Бангкокт хийсэн айлчлалынхаа хүрээнд Тайландын Вант улсын Эзэн хааны ордон ба Маргад Эрдэнийн буддын ордонг үзэж сонирхов. Мөн Бангкок хотын төв номын сангаар зочиллоо. Тус номын сангаар ажлын өдрүүдэд 2000 орчим хүн үйлчлүүлдэг бол амралтын өдрүүдэд уншигч олны хөлд дарагддаг байна. Номын сангаар аль ч улсын иргэн чөлөөтэй үйлчлүүлэх боломжтойгоороо онцлог аж.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдтэй хамтран “Хүрээ цам-Даншиг наадам”-ыг гурав дахь жилдээ ирэх сарын 4-7-ны хооронд зохион байгуулахаар болсон. Олон нийтийг хамарсан, аялал жуулчдад зориулсан хөтөлбөрөө 5,6-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд хийх юм.
Монголын Орчуулагчдын Эвлэлээс жил бүр шинэ үеийн залуу орчуулагч нарын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн сонгодог богино өгүүллэгийн орчуулгын уралдаан” энэ жил амжилттай болж өндөрлөлөө. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү уралдаанд 30 гаруй залуус орчуулсан бүтээлээ ирүүлснээс шилдэг 22 залуу орчуулагчдын 29 өгүүллэгийг “Сонгодог өгүүллэгийн дээжис-4” номонд эмхэтгэн оруулсан юм.
МҮОНТ нь Олон Улсын Хүүхдийн болон Боловсролын телевизийн хүрээлэн, “Prix Jeunesse” сан /Олон Улсын хүүхдийн нэвтрүүлгийн наадам/-тай хамтран 2017 оны 8 дугаар сарын 7-9 ны өдрүүдэд “Хүүхдэд зориулсан контент бүтээх нь” сэдэвт хүүхдийн нэвтрүүлэг контент бүтээгчдэд зориулсан 3 өдрийн сургалт зохион байгуулах гэж байна.