Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг толилуулж байна
Үзэсгэлэн

Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг толилуулж байна

Урлаг Урлаг19/05/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол болон Солонгосын уран бүтээлч­ дийн хамтарсан “Art fair-2026” үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд толилуулж байна. Энэ удаагийн арга хэмжээнд нийт 50 гаруй туурвигчийн 100 орчим шилдэг бүтээлийг дэлгэжээ. Оролцогчид өөрсдийн соёл, уламжлал болон орчин үеийн нийгмийн тусгалыг өвөрмөц өнцгөөс илэрхийлсэн бүтээлүүдээ голчлон дэлгэсэн нь онцлог юм. Тухайлбал, уран зураг, баримал болон дүрслэх урлагийн бусад төрлөөр дамжуулан хүний дотоод ертөнц, байгаль эх болон технологийн хөгжлийн харилцан хамаарлыг харуулжээ.

Хоёр улсын соёл, урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой эл арга хэмжээг Солонгосын урлагийн зөвлөл 2016 онд анхлан санаачилжээ. Өмнө нь зөвхөн уран зургаар хязгаарлаж байсан тус төсөл өдгөө цар хүрээгээ тэлж, оролцогчдын туурвих арга барил, урсгал чиглэл нь илүү олон талт, баялаг болсноороо давуу талтай. Хоёр улсын мастеруудын нөхөрлөл, бүтээлч сэтгэлгээг нэгтгэсэн энэхүү үзэсгэлэнг энэ сарын 21-нийг дуустал толилуулах аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Чин зүрхний дэлбээ” хамтарсан үзэсгэлэн аравдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ

22/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Дэлхийн соёлын голомтод “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээлээ

22/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Зураач П.Байгаль “Дээд эс” бие даасан зургаа дахь үзэсгэлэнгээ нээлээ

18/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Маргааш “ИНЭЭМТГИЙ ХҮН”-тэй

22/10/2026

Ихэр ертөнц

22/10/2026

Ардын жүжигчин С.Жавхлан “Самандын хүү” тоглолтоо толилуулна

22/10/2026

Улсын хүүхэд залуучуудын театрын захирал, Гавьяат жүжигчин Н.Ариунболд: “Тэнгэрийн элч Тэмүүжин” түүхэн жүжиг тайзнаа амилах гэж байна

22/10/2026

Ардын жүжигчин, уртын дуучин Ш.Чимэдцэеэ: Бид өөрсдөө нөөцгүй, үндэсний урлаг соёлын ойлголтгүй, өв соёлгүй үндэстэн биш шүү

22/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.