Италийн Салерно хотноо энэ сарын 16-22-ны өдрүүдэд зохион байгуулсан уг наадамд дэлхийн 50 гаруй орны 500 гаруй уран бүтээлч өөрсдийн киногоо үзэгч, шүүгчдэд толилуулсан байна. Энэ жилийн кино наадамд Монгол Улсаас “Чингисийн хүүхдүүд” кино бүх насны ангилалд, “Цагаан хадаг” кино 13-15 насны ангилалд тус тус өрсөлдсөн. Хурдан морины унаач хүүхдийн талаар өгүүлэх “Чингисийн хүүхдүүд” кино нь бүх насны ангилалд өрсөлдсөн нь Монголын кино урлаг дэлхий дахинд танигдаж, гадаадын зах зээлд бүтээлээ хүргэх боломж нээгдэж буйг явдал гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.
Зохиогч: Урлаг
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон өнгөрөгч амралтын өдрүүдэд /2017.07.22, 23/ тоглолтын 54 дэх улирлын хөшгөө Төрийн шагналт Б.Шаравын “Чингис хаан” дууриар хаасан билээ. Тус театрын уран бүтээлчид энэ улиралд нийт 82 тоглолтыг театрынхаа байранд, гадаад улс оронд таван тоглолт хийж, нийт 30 мянга гаруй үзэгчдэд үйлчилжээ.
Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум байгуулагдсаны түүхт 80 жил, “Сэлэнгэ хурд 2017” хойд бүсийн хурдан морины уралдааны Их насны морьдын уралдаан өнөөдөр Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан билээ. Тус уралдаанд газар газрын олон сайхан хурдан хүлэгүүд тоосоо өргөсөний дотор 2016 онд Улсын баяр наадамд айргийн тавд хурдалсан Завхан аймгийн Цэцэн уул сумын уугуул, залуу уяач Нанзаддоржийн Мөнхбаясгалангийн Сартай зээрд морь айргийн гуравт хурдалсан ч хасчихсан байна. Тодруулбал тус уралдааны 6-д Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөрийн бор морь хуралдсан бөгөөд айрагдаж чадаагүй тул өөрийнхөө морийг айрагдуулах гэж Улсад айрагдаж төр, түмэнд хурданаа дуурсгасан хурдан буяныг ийнхүү өөр нутгийн уяачын морь, эрлийз морь гэдэг шалтаг зааж хассан байна.
Монголын Орчуулагчдын Эвлэлээс жил бүр уламжлал болгон зарладаг “Дэлхийн сонгодог өгүүллэгийн орчуулгын уралдаан”-д ирсэн бүтээлүүдийн эмхэтгэл болох “Сонгодог өгүүллэгийн дээжис-4” номын нээлт энэ долоодугаар сарын 29-ний 12.00 цагт “Аз хур” номын их дэлгүүрт болох ажээ.
Монголын хошин урлагийн “Х түц” продакшнаар овоглосон алаг нүдэн И.Одончимэгийн 50 насны төрсөн өдөр өчигдөр /2017.07.27/ тохиосон билээ. Авьяаслаг жүжигчний төрсөн өдрөөр түүний хань Т.Бархүү өвдөг сөхрөн сууж, сүйн бөгж бэлэглэн, гэрлэх санал тавьжээ.
Жүжигчин Анжелина Жоли долоо дахь хүүхдээ төрүүлэхээр болсон тухай “Elle” сэтгүүлд мэдээлсэн байна. Жүжигчин бүсгүйн дотны хүний хэлснээр, Анжелина Жоли нэгэн залуутай дотно үерхэж байгаа бөгөөд хосууд хүүхэдтэй болохоор телөвлөжээ.
Их Хүрээ (Өргөө)-н дэх хаант Оросын ерөнхий консулын нарийн бичгийн дарга, орчуулагч Я.П.Шишмарев 1862 оны Даншиг наадмын талаар “Северная пчела” сэтгүүлд өгүүлэл нийтлэж байсан нь эдүгээ түүх болон үлджээ. “Монголын Үндэсний баяр” хэмээх энэ өгүүлэлээс та бүхэнд тоймлон хүргэе.
Чин сэтгэлээсээ дуулдаг шигээ бусдад халуун гараа үнэнээсээ сунгаж чаддаг нэгэн дуучин бий. Тэр бол “Номин талст” хамтлагийн дуучин СТА Т.Дэлгэрмөрөн билээ. Тэрбээр урлагт 20 гаруй жил зүтгэж Монголын эстрадын хөгжилд багагүй хувь нэмэр оруулсан. Түүнд алдаж, онож явсан үе аль аль нь бий.