Prosound” студийн хөгжмийн найруулагч “Рагу раман” санаачлан “The Mongolian Live Sessions” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн бас нэгэн бүтээлийн хэсгээс сонирхуулж байна. МУСТА Т.Дэлгэрмөрөн, ятгачин Ч.Мөнх-эрдэнэ нарын хамтарсан бүтээл. Тун удахгүй бүрэн эхээр нь цацагдах юм.
Зохиогч: Урлаг
Солонгосын алдарт T Ara хамтагийн шинэ уран бүтээл “Countryside Life (전원일기) Dance Ver.”-ыг хүргэж байна. Тус хамтлагийн “Supernova”,” We were in love Round Round” зэрэг дуугаар нь сайн мэдэх билээ.
Монголын рок, попын авьяастнуудын дуу хоолойны чадал цар хүрээг дэлхийн хэмжээнд таниулах, шилдэг уран бүтээлчдийн амьдаар дуулах чадварыг харуулж тэдгээрийг алдаршуулах зорилготой “The Mongolian Live Sessions” хэмээх төслийг “Prosound” студийн хөгжмийн найруулагч “Рагу раман” санаачлан монголын рок, попын төлөөлөл болсон уран бүтээлчидтэй хамтран хэрэгжүүлж байгаа билээ.
“Prosound” студи санаачлан монголын рок попын төлөөлөл болсон уран бүтээлчидтэй хамтарсан “The Mongolian sessions” хэмээх амьд цомгийг гаргаж байгаа ажээ.
Энэхүү цомогт МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа, “Харанга” хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэн, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, МУГЖ Б.Дашдондог, “Sweetymotion” хамтлаг, Rokit Bay гэх мэт рок попын үе үеийн шилдгүүдийн уран бүтээл багтах аж.
Толгой өвдөм сүрчигний нялуун үнэр ханхлуулан суух Одноо захирал Пүрэвсүрэнг эд бараа үзэж буй мэт эргүүлж тойруулан сонжоод :
– Үгүй ээ яах вэ материал бол байна гэхдээ засвар нилээд орох юм байна даа гэснээ ширээнийхээ нүднээс нэгэн бичгийн цаас гаргаж ширээн дээр шидээд, үүнийг зааврын дагуу бөглөөд маргаашаас дамжаанд явж эхлээрэй гэж хэлээд гараад явчихав. Энэ үед Цацралын нүүрэнд инээмсэглэл тодорч Пүрэвсүрэнг тэврээд :
Энэ онд 15-н жилийн түүхэн ойн тохиож буй “СИТИ” дээд сургуулийн Архитектур-Интерьер дизайны тэнхим, Компьютер график дизайны тэнхимийн 2013 оны төгсөгч оюутнуудын “Graduation show 2013” хэмээх нэртэй бүтээлийн үзэсгэлэн өчигдөр “Чингис хаан” зочид буудлын 2 давхарын хурлын танхимд амжилттай болж өнгөрлөө. Тус үзэсгэлэн арга хэмжээний төгсгөлд шилдгийн шилдэг оюутан буюу шилдэг бүтээлийн эздийг шалгаруулсан юм.
Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын Филармоны нийт уран бүтээлчдийн нэгдсэн “Бид нэг гэр бүл” тоглолт 2013 оны 5-р сарын 15-нд 19 цагаас соёлын төв өргөөнд тоглох гэж байна.
Монголын хошин урлагийн отгон хамтлаг болох “Эмоци” продакшн байгуулагдаад багагүй хугацааг өнгөрөөж байгаа билээ. Шинэлэг өнгө аястай тус хамтлагийнхан “Эрчүүдийг Уучил” анхны цоо шинэ тоглолтоо өчигдөр нээлээ
Шивээсийг анх бий болгосон хүмүүс бол Индианчууд. Тэд өөрсдийн овгийн бэлгэдэл болгож шивээс хийлгэдэг байсан байна. Шинжлэх ухааны хэлээр бол арьсны дерма буюу жинхэнэ давхрын өнгөц хэсэгт гадны нөлөөгөөр ямар нэгэн будагч бодисны хуримтлал хиймлээр үүссэнийг хэлдэг. Өөрөөр хэлбэл арьсны давхаргад арилдаггүй бэх ашиглан пигментийг өөрчлөх замаар хийсэн биений өөрчлөлтийн хэлбэрийг шивээс гэдэг байна.
“Гурван охин” хамтлаг сонсогчиддоо давхар давхар бэлэг барихаар бэлдэж байна. Чанартай уран бүтээл тууривахыг илүүд үздэг “Гурван охин” хамтлагийнхан маань 2 жилийн өмнө “Жинхэнэ хайр” нэртэй уран бүтээлийн тоглолтоо 2 өдрийн турш UB palace-ын танхим дүүрэн үзэгчидтэй хийж байсан билээ.
