Зохиогч: Урлаг

Энэ удаагийн дугаарын зочноор ардын урлагийг сурталчлах, хөгжүүлэх, өвлүүлэхийн төлөө сэтгэл, зүрхээ зориулж яваа залуу уран бүтээлчдийн нэг Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын дуучин, Соёлын тэргүүний ажилтан Ц.Түмэнжаргалыг урилаа.

Read More

Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар энэ сарын 12-нд 17.00 цагт “UB Palace”-ын их танхимд “Надаас хөврөх үнэн хайр, цаг хугацаа” тоглолтоо ганцхан удаа хийх гэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан авъяаслаг уран бүтээлчийнхээ бүтээл туурвилынх нь дэлгэрэнгүй жагсаалтыг сонирхуулж байна.

Read More

Н.Наранбаатар 1975 оны 03 дугаар сарын 09-нд Улаанбаатар хотод төрсөн. Бага, дунд сургуулиар дамжин 1998 онд СУИС-ийг жүжигчин, найруулагчийн мэргэжлээр төгсөж тус театрт орж ажилласан. Н.Наранбаатар өнгөрсөн хугацаанд Р.Ганбатын “Эрлэгийн данс” жүжгийн Очир, Т.Вертенбекрийн “Манай сайхан эх орон” жүжгийн Ральф, Ф.Веберийн “Чиний эхнэр минийх, миний эхнэр минийх” жүжгийн Вольф, Н.Банзрагчийн “Гавал cap” жүжгийн Андуу захирал, Ф.Шиллерийн “Хар санаа хайр сэтгэл” жүжгийн Фердинанд, Д.Равжаагийн “Саран хөхөө” жүжгийн номч түшмэл Дарма зэрэг дүрүүдийг театрын тайзнаа бүтээснээс гадна Талзуурсан дурлал”, “Ноен солиот зэрэг уран сайхны киноны гол болон туслах дүрүүдэд тоглосон.

Read More

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Буриад улсын иргэн, уран барималч Даш Намдаковыг Алтангадас одонгоор өнөөдөр шагнаж баяр хүргэв.Улс хоорондын соёл, урлагийн салбарын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд олон жил үр бүтээлтэй ажилласныг нь өндрөөр үнэлж, түүнийг ийнхүү шагнасныг Зарлигт дурджээ.

Read More

Харин энэхүү баримтат кино нь Японы Хирошима ба Нагасаки хотуудад хаясан “Атомын бөмбөгдөлт”-өөс амьд үлдсэн цөөхөн хүний нэг Японы физигч Шунтаро Хидагийн тэртээх аймшигт өдрүүдийг эргэн дурссан өгүүлэмж бүхий богино хэмжээний кино юм. Цацраг идэвхит бодисын хор хохирлын улмаас тухайн үед болж өнгөрсөн бүхий л үйл явдлыг фото зураг, дүрс бичлэгийн хамт баримтжуулан өгүүлсэн энэхүү бүтээлийг “Journeyman Pictures” хийсэн байна.

Read More

“МЗЗХ”-ноос С.Буяннэмэхийн нэрэмжит Номын өргөөнд баасан гараг бүрийн 18.30 цагт уламжлал болгон зохион байгуулдаг “Залуу Зохиолчдын Зөвлөл” буюу “ЗЗЗ” утга зохиолын энэ удаагийн дугуйланд Г.Сэр-Одын нэрэмжит яруу найрагч, орчуулагч, МҮОНР-ийн “Боломж” хөтөлбөрийн редактор Б.Төгсжаргал уригдлаа.

Read More

Никитон хамтлагийн шинэ уран бүтээл болох “Үүлэн үст” хэмээх энэхүү дууны үгийг “Болор цом”-ын дэд байрын шагналт, яруу найрагч О.Цэнд-Аюуш бичжээ. Бүсгүй хүний гоо сайхныг магад Б.Батчулуунаас илүү гоёмсгоор магтан дуулсан дуучин бараг л байхгүй.

Read More