Зохиогч: Урлаг

Хүн боловсрол эзэмшиж, нийгэмд өөрийн гэсэн байр суурь эзэлж, улс орныхоо хөгжил дэвшилд чадлын хэрээр хуруу нэмэрлэнэ гэдэг бодитой болоод үнэтэй баялаг болох байх. Ер нь анзаараад байхад олон нийтийн мэдээллийн сувгаар нийгмийн сайн сайхан гэрэл гэгээтэй бүхний үлгэр дуурайлал болохуйц олны танил мэр сэр хүмүүс хот, хөдөөгийн соёлын талаар амны зоргоор ярьдаг болжээ. Миний бодлоор боловсролтой хийгээд соёлтой ялангуяа урлаг спортоор олны танил болж ард түмэндээ хүндлэгдэж яваа зарим хүмүүс үгээ бодож, амандаа орсноо биш оюундаа тунгааснаа зөв яриуштай санагддаг.

Read More

Уншигч та бүхэндээ энэ удаагийн ярилцлагийн буландаа 15-н жилийн ой тохиож буй “СИТИ” дээд сургуулийн захирал, доктор профессор Ц.Байгалмаатай ярилцсанаа хүргэж байна.

Read More

Ямар ч нөхцөлд, ямар ч хөг хэмнэлтэй хоршиж чаддаг джаз хөгжим аргагүй л дэлхий дахины хөгжим. 20-р зууны эхээр АНУ-ын Нью-Орлеансын хар арьстнуудын дунд үүссэн энэ гайхалтай хөгжмийн урсгал 1912 оны үеэс джаз хэмээн нэрлэгдэх болжээ. Чухам энэ л үеэс уг хөгжмийн урсгал дэлхий нийтэд тахал мэт тархсан. Жааз нь рок энд роль ритм ба блюз, ска, регги зэргийн эх болсон юм. Энэхүү уянгалаг зөөлөн аялгууны зохицол, сэтгэлийн таашаал мэдрүүлэх гайхалтай хөгжмийг олон орны уран бүтээлчид өөрсдийн хэв маягт нийцүүлэн өөрчилж, дэлхийн өнцөг булан бүрт хүргэсэн. Манай орны хувьд джаз тийм ч өргөн хүрээнд тархаагүй. Харин 2004 оноос “Их Талын Джаз” ТББ Монгол улсад джаз хөгжмийг түгээн дэлгэрүүлэх, залуу уран бүтээлч, хөгжимчдийн ур чадварыг дээшлүүлэх, гадаад улсын уран бүтээлчидтэй хамтран ажиллах, жааз хөгжмийн туршлага солилцоог бий болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Уг ТББ нь “Их Талын Джаз” фестивалийг тогтмол зохиодог юм. Тухайн фестиваль ОХУ, Швейцар, Их Британи, Герман, Канад, АНУ, Норвеги, Монгол зэрэг орны мэргэжлийн хамтлаг, хөгжимчид оролцдог байна. Мөн Монголын үзэгчдэд уран бүтээлээ танилцуулж, улс хоорондын урлагийн холбоог бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байгаа билээ. Амьд хөгжмийн “Ривер Саундз” клуб байгуулагдсан цагаасаа л хөгжмийн энэхүү урсгалыг дэмжиж, хамтлаг дуучдын тоглолтыг хийж ирсэн юм. Тус клуб “Их Талын Джаз” хөгжмийн наадмыг зохион байгуулахад жил бүр оролцож, долоо хоногийн турш джаз хөгжмийн гайхамшгаар үзэгчдийг аялуулдаг уламжлалтай. Мөн хамтлаг, дуучид нь фестивалийн хүрээнд СУИС, ХБК, хөгжим сонирхогч багш, оюутнуудад жааз хөгжмийн онол, дадлагын хичээл зааж үзүүлэх тоглолтыг хийдэг. Түүнчлэн “Лянхуа” өнчин хүүхдийн асрамжийн газарт тусгай урилгаар тоглодог нь уламжлал болон тогтсон байдаг.

Read More

Монголын рок урлагт өөрийн гэсэн байр суурийг хэдийнэ бий болгож олон гайхалтай тоглолт, уран бүтээлүүдээрээ үзэгч сонсогч, фенүүддээ цаг ямагт бэлэг барьж яваа Төрийн шагналт Д.Болдын Youtub-ын албан ёсны “official channel”-аа нийтлэсэн “Хайрын хүч тоглолт”-ын бүтэн бичлэгийг та бүхэндээ толилуулж байна.

Read More

Халуун элгэн нутаг, Өнө мөнх орон, Цагийн аяс зэрэг олон гайхалтай бүтээлүүдээр урлагийн алтан тайзнаа од болон гялалзаж яваа Mongolian pop opera group “Uvertura” хамтлагийн МУАЖ Ш.Цимэдцэеэтэй хамтран дуулсан “Тэнгэр ээж минь өршөө” хэмээх дууны клипийг та бүхэндээ хүргэж байна.

Read More

Монголын рок, поп урлагт хэдийнээ өөрсдийн байр суурийг эзэлсэн “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, “Хар сарнай”-н С.Амармандах, “Номин талст”-ын Т.Дэлгэрмөрөн нарын хамтарсан “Монголын нууц товчоо” , “Монгол нутаг мину”, “Монгол ээж” зэрэг 13 дуунаас бүрдсэн “Мөнх хөх тэнгэр” цомгийн албан ёсны нээлтийн хэвлэлийн хурал боллоо.

Read More

“СИТИ” дээд сургуулийн харьяа “Урлагийн сургуул”-ийн багш оюутнуудын хамтран бүтээсэн АНУ-ын алдарт хөгжмийн зохиолч Андрю Лойд Вебр-ийн /Andrew Loyd Weber/ алдарт “Муурнууд” буюу “Cats” мюзиклийг УДЭТеатрын тайзнаа амжилттай тоглосон билээ. Тус мюзиклыг монголын рок поп урлагийн загалмайлсан эцэг хэмээгддэг “Соёл-Эрдэнэ” хамтлагийн анхдагчдын нэг “СИТИ” дээд сургуулийн дуулаачийн тэнхимийн багш дэд профессор Ж.Батсайхан анхлан санаачлан багш оюутнуудтайгаа хамтран толилуулсан юм. Уг мюзиклд жүжигчний ангийн авяаслаг оюутнууд муурнуудийн дүрд, гоо сайхны ангийн оюутнууд дүр хувиргалт, нүүр будалт, хувцас дизайны ангийн оюутнууд тайзны хувцас, интерьер дизайны ангийн оюутнууд тайз заслийн ажлыг мэргэжлийн өндөр төвшинд тус тус гүйцэтгэсэн нь урлаг судлаачдаас болон мэргэжилийн уран бүтээлчдээс өндөр үнэлгээ авсан билээ.

Read More

Жастин Биберийн Их Британий Лондон хотноо хийсэн аялан тоглолт гуравдугаар сарын 5-наас 7-ний өдрийг хүртэл гурав хоног үргэлжилсэн юм. Гэвч тэрээр, сонсогч, шүтэн бишрэгчдээ удаан хүлээлгэсэн тоглолтынхоо анхны өдөр л шалтгаангүйгээр хоцорч, олон нийтийг бухимдуулаад амжсан байна. О2 Цэнгэлдэх хүрээлэнд 20:30 минут гэхэд бүх үзэгчид цуглаж, суудлаа аль хэдийнэ эзлээд байсан ч, Жастин хоёр цагийн дараа буюу 22:30 минутанд тайзнаа гарч иржээ.

Read More