Цэргийн баярын тохиолдуулан их хотын театр чуулга, соёлын төвүүдээр тоглогдож буй тоглолт, урлаг соёлын арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээллээс та бүхэндээ толилуулж байна.
Зохиогч: Урлаг
Төрийн соёрхолт дуучин Д.Болд өөрийн уран бүтээлүүдээ Itunes-ээр дамжуулан дэлхий дахинаа танилцуулж эхэлж байсан нь саяхан. Тэгвэл яг өнөөдрийн байдлаар түүний “Монгол Поп-2” цомог Itunes-н хамгийн шилдэг борлуулалттай 10 цомгийг тэргүүлж байна. Тус цомог нийт 7 дуунаас бүрдэж байгаа бөгөөд 6.93$-аар худалдаалагдаж байна. Үүгээр ч зогсохгүй түүний “Хайрын Хүч” цомог нь чартын 2-р байранд явж байна. Өмнө нь Монголын уран бүтээлчийн цомог дэлхийд тэргүүлж байсан тохиолдол байхгүй бөгөөд энэ нь анхдагч болж чадсан байна.
Энэ удаагийн “Mobile news”-ээр монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн орон зайг хэдийнэ бий болгож чадсан дуучин Ч.Уранхолбоо буюу Анутай холбогдож “Дуучин Ану шинэхэн хайраасаа хөл хүнд болжээ” гэх мэдээллийн тодруулгыг авсан юм.
Монгол түмний цэнгэлийн их эгшиг хэмээгддэг ардын язгуур урлагийн нэрийг дэлхийн олон улс орнуудаар олонтаа дуурсгаж яваа “Домог” хамтлагийн морин хуурч МУСТА “Д.Шинэцог-Гени” авъяас билгээрээ амьдруулсан яруу тансаг хуурын аялгуунуудаас бүрдсэн “Өнө мөнхлэй” хэмээх шинэ цомгоо өлгийдөн авжээ.
Ц.Батхуяг буюу Амбийг монголын үзэгчид олон гайхалтай дүрүүдээр нь андахгүй танин. Учир нь хошин урлаг болоод кино урлагт өөрийн гэсэн өвөрмөц дүр төрх, чамгүй авъяасаараа тодорсоор байгаа нэгэн билээ. Тэрээр дэлгэцийн хэд хэдэн бүтээлүүдэд дүрээ мөнхлөхийн зэрэгцээ продюсерээр ажилласан нэгэн билээ. Тус кинонуудын үрглэлжлэл болж “Hangover” буюу “Шарталт” киноны гол дүрийг бүтээж байгаа бөгөөд тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа гэнэ. Уг киноны ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал, продюсер, зохиолчоор Д.Мөнхбат, хөгжмийн зохиолчоор Оки нар ажиллаж байгаа аж. Киноны гол дүрд Ц.Батхуяг, Б.Баатархүү СТА, Д.Бямбацогт нар тоглосон юм байна.
Уламжлал шинэчлэл хоёрыг хооронд нь сүлж, хөгжмийн мэдрэмжээр амилуулсан нэгэн тоглолт тун удахгүй Улсын Филармонид болох гэж байна. Энэ бол “Арга Билэг” хамтлагийн “Дээлт” тоглолт. Энэ сарын 22, 23, 24-нд болох тоглолтынхоо бэлтгэлд тэд аль хэдийн оржээ. Парис, Нью-Йорк, Берлин, Москва, Сиэтл, Денвер, Санкт-Петербург, Астана, Сөүл, Шанхайн үзэгчдэд бие даасан тоглолтоо тоглож байсан хамтлагийнхан энэ удаад Улаанбаатарынхаа үзэгчдэд уран бүтээлээ толилуулахаар шийджээ.
Монголын утга зохиол яруу найргийн хөжгил дэвшлийн төлөө нэгэн санаа зорилгийн дор нэгдсэн “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн найрагч бүсгүйчүүд эрчүүддээ зориулан “Хаврын урилга” хэмээх тоглолтоо “Тусгаар тогтнолын ордон”-д энэ сарын 18-нд зохион байгуулах талаараа хэвлэлийн хурлаа хийжээ. Урин хаврын урилгыг найрагч бүсгүйчүүд маань нүүдлийн шувуудаас өрсөн эх орондоо тээн ирж байгаа гэдэг билэгдлээр тоглолтоо ийн нэрэлсэн ажээ.
“3 охин” хамтлагийн дуучин Анугийн “facebook”-ын зурагнуудаас та бүхэндээ хүргэж байна.
Монголын рок, поп урлагт хэдийнээ өөрсдийн байр суурийг эзэлсэн “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, “Хар сарнай”-н С.Амармандах, “Номин талст”-ын Т.Дэлгэрмөрөн нарын хамтарсан “Монголын нууц товчоо” , “Монгол нутаг мину”, “Монгол ээж” зэрэг 13 дуунаас бүрдсэн “Мөнх хөх тэнгэр” цомгийн албан ёсны нээлтийн хэвлэлийн хурал боллоо.
Уг хэвлэлийн хуралд МУАЖ, Төрийн хошой соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, МУСГЗ Л.Балхжав, МУУГЗ Б.Бямбабаяр, МУСГЗ, Ш.Гүрбазар нарын монголын рок поп, яруу найраг, дуу хөгжмийн салбарын алдартнууд оролцсон юм.
Энэ удаагийн “Mobile news”-ээр Монголын хошин урлагийн “Х-Түц” продакшны менежер, жүжигчин С.Батзоригтой холбогдож “Х-Түц продакшны жүжигчин Төөтөө хамтлагаасаа гарч Г.Нарансолонготой хамтран “Эмоци” хэмээх шинэ продакшн байгуулжээ” гэх мэдээллийн тодруулгыг авсан юм.