Эх орныхоо нэрийг дуурсгаж олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож яваа циркийн урлагийнхан болон залуу хөгжимчдөд мөнгөн шагнал олгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар баталжээ. Тодруулбал, Бүгд Найрамдах Чех улсад болсон Я.Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Хөгжим, бүжгийн коллежийн сурагч П.Индрад есөн сая, БНХАУ-д зохиогдсон олон улсын циркчдийн уралдаанд “Шар тогоруу хүрэл медаль” хүртсэн “Циркус Монголиа Хадгаа” циркийн уран бүтээлч Б.Батбаяр, Х.Жавхлан, Д.Мөнхбаяр, Н.Дашдэндэв, Э.Жавхлан, Н.Баянбилэг, Ц.Одхүү, А.Мөнхсайхан, Ж.Нандинцэцэг нарт гучин дөрвөн сая төгрөгийн мөнгөн шагналыг хуваан олгохоор шийдвэрлэсэн байна.
Зохиогч: Урлаг
Сайхан хүүхэн, сайн морний дэргэдүүр харалгүй өнгөрч чаддагүй нь хүмүүн бидний зан юм даг. Үнэхээр сайхны өмнө харц буруугүй хэмээн бодож “Хөөрхөн монгол охид”-ын зурагнуудыг цувралаар хүргэдэг билээ. Ингээд 5 дах цувралынхаа зурагнуудыг та бүхэндээ хүргэж байна.
Төрийн соёрхолт дуучин Д.Болд өнөөдөр өглөө өөрийн “facebook” хуудаснаа нэгэн гайхалтай мэдээллийг өөрийн үнэнч шүтэн бишрэгчиддээ болон дуу хөгжимд дуртай мянга мянган сонсогчиддоо нийтлэн хүргэлээ. Энэхүү мэдээлэл нь дуучин Д.Болд Youtub-д албан ёсны “official channel” нээсэн тухай юм. Тэрээр дуучин Д.Болд тус хуудсаараа дамжуулан өөрийн клипүүд, ярилцлага, тоглолтын бичлэг гэх мэт дүрстэй холбоотой бүх л бичлэгээ хүргэж байх гэнэ.
Оросын алдарт дуучин “Алтан гургалдай” хэмээгддэг Витас буюу Виталий Владасович Грачёвын “La Donna E” дууны клипийг та бүхэндээ хүргэж байна.
Оросын алдарт дуучин “Алтан гургалдай” хэмээгддэг Витас буюу Виталий Владасович Грачёвын Vitas crazy amazing voice дууны клипийг та бүхэндээ хүргэж байна.
Монголын рок поп урлагт хүч түрэн орж ирж буй шилдэг залуу уран бүтээлчдийг тав дах жилдээ тодруулж буй “UBS” телевизийн шилдэг төслүүдийн нэг “Universe best songs” уралдаант шоу нэвтрүүлэг мянга мянган үзэгчдийг баярлуулсаар дэлгэцнээ гарч эхэлсэн билээ. Энэ жилийн наадам бүх сайн сайхны эхлэл болгож, “Хайрлая”, “Хүндлэе”, “Инээмсэглэе” гэсэн эерэг уриаг залууст түгээн, эх орноо хайрлаж, эцэг өвгөдөө хүндэлж, хүн бүрийг чин сэтгэлээсээ инээмсэглэхэд уриалсанаараа онцлог юм.
New York-ын загварын долоо хоногт анх удаа Монгол дизайнер уран бүтээлээ танилцуулсан билээ. Тэр бол “Katya.Zol” брэндийг үүсгэн байгуулагч дизайнер Г.Золцэцэг. Тэрбээр стилист Д.Энхмаа, нүүр хувиргагч Э.Эрдэнэсувд, загвар өмсөгч А.Сарнай болон бусад уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй энэ сарын 15-ны өдөр New York-ын загварын дүүрэгт орших New York зочид буудалд болсон “Couture Fashion Week”-т өөрийн бүтээлээ танилцуулсан бөгөөд түүний загварыг гадныхан өндрөөр үнэлсэн билээ. “Katya.Zol” брэнд нь Монголын загварын чиг хандлагыг дэлхийн тавцанд таниулж, дэлхийн түвшинтэй мөр зэрэгцэн яваа гэдгийг харуулах зорилготой байсан бөгөөд Монгол төрхийг илтгэсэн эрхэмсэг, хээнцэр загваруудаа нарийн ур хийц бүхий чимэг зүүлттэй хослуулан танилцуулжээ.
Их хотын залууст зориулсан “INFINITE FREEDOM PARTY” ирэх 03 сарын 02-нд Blue Sky Tower-ийн “Vegas Night Club”-т ганцхан удаа болох нээ. Тус шоуны ерөнхий ивээн тэтгэгчээр “ZEBRA” бренд ажиллаж байгаа бөгөөд урилгаар
Сүүлийн үед гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаа гэсэн мэдээлэл сайтуудаар гарч байгаа. Гэмт хэргийн өсөлтөд гол хүчин зүйл үзүүлэгч нь өнөөх л балагтай согтууруулах ундаа.
Согтууруулах ундааны хэрэглээ болон худалдаанд хяналт тавьж байгаа ч үүний хажуугаар мууг дэмжих саар зүйл ч бас байгаа.
Монголын урлагийн тогооноос төрсөн хос дуучид нэлээдгүй бий. Харин энэ тоог нэгээр нэмээд байгаа уран бүтээлчид бол залуу дуучин Б.Болд, Л.Чулуунчимэг нар юм. Дуучин Баясгалантай андуурмаар адилхан хоолойтой гэгддэг дуучин Л.Чулуунчимэг залуу дуучин Б.Болдтой гэр бүл болж, үрийн зулай үнэрлэсэн. Бас болоогүй хоёулаа урлагийн хүмүүс гэсэндээ хамтарсан уран бүтээл хийгээд амжсан нь үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа. Залуу хос уран бүтээлчдийн хамтарсан анхны уран бүтээл “Энх мэндийн хадаг” дууг яруу найрагч Начин шүлгийг нь бичиж, урлагийн гавьяат зүтгэлтэн МУУГЗ Т.Сэр-Од хөгжмийг нь зохиожээ. Хосуудын хамтран дуулж, клипжүүлэн олны хүртээл болгосон “Энх мэндийн хадаг” дуу бэлэг дэмбэрэлээ дээдэлдэг ард түмний дунд нэлээд хит болоод байгаа.
