Зохиогч: Урлаг

Энэ удаагийн “Mobile news”-ээр Номинталст хамтлагийн дуучин А.Хаянхярваатай ярилцаж “Миний сүлжээ дэлгүүр”-ийн удирдлагууд түүнийг хүлээн авч уулзсан талаархи мэдээллийн тодруулгыг авсан юм. Тэрээр дуучин А.Хаянхярваа саяхны нэг өдөр “Миний сүлжээ дэлгүүр”-ээр үйлчлүүлэхдээ муудсан жимс зарж байсныг нь утасныхаа камераар баримтжуулж, өөрийн “facebook” хуудаснаа нийтэлсэн нь цахим хэвлэлүүдээр мэдээлэл болон цацагдсан юм.

Read More

Их Британийн эрчүүдэд зориулсан цахим хуудсаас холливудын хамгийн сонирхол татамгүй бүсгүйчүүдийн жагсаалтыг гаргажээ. Уншигчдынхаа дунд явуулсан санал асуулгын дүнг гаргахад “Харуй бүрий”-гийн Белла Своны дүрээр олны танил болсон жүжигчин бүсгүй Кристен Стюарт тэргүүлсэн байна

Read More

Мартагдах шахаад буй бурхны шашны нууц тарнийн ёсны очирт бүжиг болох цамыг сэргээх, уламжлалт цамын баг бүжгийг ном ёсны дагуу түмэн олонд хүргэх зорилгоор Гандандаржаалин хийд, Мандала бурхан шашны соёлын төвийн тэргүүн Н.Батбаярын санаачлагаар “108 цам” төсөл хэрэгжиж байгаа. Тэгвэл энэхүү төсөлд хувь нэмэрээ оруулахаар Зураач Ч.Солонго “108 цам” хэмээх уран бүтээлийн үзэсгэлэнгээ “Улаан гэр” галерейд энэ сарын 25-наас эхлэн толилуулахаар болжээ.

Read More

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын гэ­рийг урлагийнхан “алтан байшин” хэмээн хошигнох болжээ.Тэрбээр “Жаргалан” хотхонд байрлах гурван давхар тохилог хаусанд амьдардаг билээ.

Read More

Анх “Sweetymotion” хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн С.Сэрчмаа уянгалаг зөөлөн хоолойгоороо нэг хэсэг бие даасан уран бүтээлээрээ чамгүй амжилт үзүүлсэн. Сайхан бүсгүйн араас уран бүтээлийн амжилтаас гадна сайн муу олон зүйл ч тохиосон билээ. Тэрээр заяаны ханиараа өвөрлөгч эр сонгон хөөрхөн охинтой болсон ч анхны амьдрал нь бүтээгүй. Үүнээс хойш тэрээр “Sally” продакшнаа нээн уран бүтээлдээ эргэн орсон юм. Харин саяхнаас өөрийн амьдралыг тусгасан “Бүсгүйн аргамж” нэртэй уран сайхны кино хийж байгаа аж. Энэ киноны найруулагчаар Батмөнх ажиллаж байгаа бөгөөд уг киногоор дуучин бүсгүй өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралаа дэлгэн харуулах гэнэ.

Read More

Дуу хуурын өлгий Дундговиос алдар гавьяатны өлгий Булган хангайд ирж аж төрөн суугаа гавьяат жүжигчин Н.Дагийранз гуай сар шинийн босгон дээр Ардын жүжигчин цол хүртлээ. Булган нутгийн алдартнуудын нэг болсон түүнтэй ярилцлаа.

Read More

Монголын рок поп урлагт хүч түрэн орж ирж буй шилдэг залуу уран бүтээлчдийг тав дах жилдээ тодруулж буй “UBS” телевизийн шилдэг төслүүдийн нэг “Universe best songs” уралдаант шоу нэвтрүүлэг мянга мянган үзэгчдийг баярлуулсаар дэлгэцнээ гарч эхэлсэн билээ. Энэ жилийн наадам бүх сайн сайхны эхлэл болгож, “Хайрлая”, “Хүндлэе”, “Инээмсэглэе” гэсэн эерэг уриаг залууст түгээн, эх орноо хайрлаж, эцэг өвгөдөө хүндэлж, хүн бүрийг чин сэтгэлээсээ инээмсэглэхэд уриалсанаараа онцлог юм.

Read More

Монголын рок поп урлагт хүч түрэн орж ирж буй шилдэг залуу уран бүтээлчдийг тав дах жилдээ тодруулж буй “UBS” телевизийн шилдэг төслүүдийн нэг “Universe best songs” уралдаант шоу нэвтрүүлэг мянга мянган үзэгчдийг баярлуулсаар дэлгэцнээ гарч эхэлсэн билээ. Энэ жилийн наадам бүх сайн сайхны эхлэл болгож, “Хайрлая”, “Хүндлэе”, “Инээмсэглэе” гэсэн эерэг уриаг залууст түгээн, эх орноо хайрлаж, эцэг өвгөдөө хүндэлж, хүн бүрийг чин сэтгэлээсээ инээмсэглэхэд уриалсанаараа онцлог юм.

Read More