Төрийн соёрхолт дуучин Д.Болд дөнгөж сая “Blue sky” цамхагийн III давхарт байрлах “Diamond” танхимд “Монгол поп-2” цомгийн нээлтээ үнэнч шүтэн бишрэгчид, эрхэм сэтгүүлчидтэй хамтдаа омогшил бахдалаар дүүрэн хийлээ.
Монголын төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт суугаа элэг нэгт ахан дүүсийг минь уярааж, ухааруулж, омогшуулсаар байгаа түүний шинэ цомгийн нээлтэнд хүрэлцэн ирсэн бүх шүтэн бишрэгчид, эрхэм сэтгүүлчид “Монгол поп-2” цомгийн гайхалтай уран бүтээлүүдийг сонсож мэдэрсэнээс гадна “Монгол поп-2” цомог, ханын хуанлины эзэд болцгоосон юм.
