Монгол хэмээх нэрийг омог бардам дэлхийн улс орнуудад сурталчилж өндөрт өргөж явдаг үндэсний урлагийн бахархал болсон шилдэг долоон хамтлаг нэгдэн “Монгол-Төгсөшгүй” хэмээх нэртэй тоглолтоо тун удахгүй зохион байгуулах гэж байгаа ажээ. Тэрээр өнгөрсөн жил үндэсний урлагийн этно чиглэлээр уран бүтээлээ туурвидаг таван хамтлаг нэгдэж байсан бол энэ удаад долоо болон өргөжсөн аж. Шинэ өнгө төрх, шинэ тайз засал, шинэ найруулгаар хийгдэх уг тоглолтыг сүүлийн үед уран бүтээлийн ааг омог нь савнаасаа аль хэдийнээ халиад буй Төрийн соёрхолт жүжигчин Д. Сосорбарам найруулж байгаа гэнэ.
Зохиогч: Урлаг
Энэ удаагийн “Mobile news”-ээр монголын сонгодог урлагийн хөгжлийн төлөө дотоод гадаадын олон арван байгууллагуудтай хамтран ажиллаж дэлхийн сонгодог урлагийн нэрийн хуудас болсон алдартнуудыг дуурийн театрын тайзнаа тоглуулж чадсан Дуурь, бүжгийн эрдмийн театрын захирал Б.Сэргэлэнтэй холбогдож “ДБЭТ-ын захирал Б.Сэргэлэнг солилоо” гэсэн гарчигтай мэдээллийн тодруулгыг авсан юм.
“Монгол үндэстний уртын дуу” хэмээх нэгэн шинэ номыг танилцуулах ёслолын ажиллагаа өчигдөр “Хөгжим бүжгийн коллеж” -ийн их танхимд боллоо. Энэхүү номыг бүтээх гол зорилго нь үндэсний хэл соёл, биет бус соёлын өв, түүний дотор монгол уртын дууны тухай мэдэхэд чиглэжээ. Мөн “Уртын дууны талаар ойлголт авахыг хүссэн хэн бүхэн “найрын гурван дуу”-тай болох гэсэн хүүхэд залуус, тэрчлэн уртын дуучин болж энэхүү гайхамшигт урлагийг ард олондоо, дэлхийн улс түмэнд түгээн алдаршуулахаар зориг шулуудсан залуу дуучид, тэдний багш нарт товч, хялбаршуулсан мэдээлэл, аргазүйн чиглэл өгч туслах гэсэн санааг агуулсан” болохыг уг номын зохиогчид тодотгов. Түүнчлэн тэд энэхүү ном бага, дунд, дээд сургуулийн багш нарт ч бас тус дэм болох учиртайг онцолж байв.
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр Ж.Пуччинийн хөгжим Л.Иллизи, Ж.Жакоза нарын цомнол, дөрвөн үзэгдэлт “Богема” дуурийг тайзнаа тоглох гэж байна.
“Хэцүү анги” телевизийн олон ангит уран сайхны киноны бяцхан худалч, эрх Зулаагийн дүрээр үзэгчдээс өндөр үнэлгээ авсан Жүжигчин Ганцэцэг нь 2010 онд СУИС-д суралцан жүжигчний мэргэжилээр төгсөн өдгөө УДЭТ жүжигчнээр орон байна. Ганчиэмгийн тоглосон Помогите нам 2” буюу “Хуваарьгүй нислэг”, “Хэцүү анги”, “Амьдралын амт” Нэг хоёрын гурав аа гэх мэт чамгүй олон кино байдаг аж. Нас залуухан ч авьяас хөдөлмөрөөрөө үнэлэгдэн, уран бүтээлийн ажил арвинтай яваа царайлаг жүжигчин охины зурагнуудаас хүргэж байна. www.URLAG.mn
Эрэгтэй хүн полиграм шинжтэй бол эмэгтэй хүн монограм шинжтэй байдаг. Эрэгтэй хүн, эмэгтэй хүн гэдэг хоёр өөр ертөнц тул аливаа асуудалд, ялангуяа итгэл эвдэн байж, холбоо тогтоосон гэр бүлээс гадуурх харьцаанд нэг адил хандаж хэрхэвч болохгүй.
Цагаан хослол, бүрх малгай, хэмнэлтэй бүжгийн хөдөлгөөн. Түүнийг энэ л имижээр нь мэддэг болсон уран бүтээлч BX буюу Батбаатарын төрсөн өдөр.
Өөрийг чинь дутуу үнэлсэн хэн нэгэн залуу өнөөдөр чамайг холоос харангаа ингэж гэмшиж суугаа л байх даа. Тэмдэглэлт өдрийг хүлээлгүйгээр чамд цэцгийн баглаа бэлэглэж, хамт байх үедээ хаана ч явсан гараас чинь тавьдаггүй залууг чи одоо олчихсон ч гэлээ, чинийх байхдаа “үүрэг”-ээ дутуу биелүүлсэн эрийн өчилийг хүргэж байна. Бруно ч бүсгүй хүн болгоны сонсохыг хүсдэг үгсээр аялгуу бүтээх юм аа.
Сүүлийн үед тулганы галаа манаж, төр улсдаа зүтгэхээр мэрийж байгаа хүн бол дуучин С.Жавхлан. УИХ-гишүүн болохоор ихэд хичээсэн ч түүнийг түмэн олон дэмжээгүй. Өдгөө урт ус, монгол дээлээр гангарах болсон эрхэм эхнэрээ яг өөрийнхөө хэлснээр байлгадаг гэнэ шүү.
Одоогоос бараг 20 жилийн өмнө Эрдэнэт хотын “Уурхайчин” соёлын ордонд техникчээр ажиллаж байсан “Брос Рекордс”-ын Томоо өнөөдөр тус соёлын ордны “Free Time” танхимд “Ертөнц” цомгоо албан ёсоор танилцуулсан байна.
