Зохиогч: Урлаг

Монголд анх удаа бүсгүйчүүд хамтран томоохон түүхэн киног бүтээлээ. Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” романыг кино зохиол болгож, найруулж, гол дүрийг нь бүтээхэд бүсгүйчүүд голлон ажилласан. “Шүүдэр продакшн”-ы бүтээл “Ану хатан” түүхэн кино дэлгэцнээ гарахад бэлэн болжээ. Монгол Улсын Ардын жүжигчин Г.Мягмарнарантай ярилцлаа.

Read More

Дэлхийн дуу хөгжмийн ертөнцийн эргэн тойрон дахь мэдээ мэдээллийн булангаараа худалдаанд гарсан эхний долоо хоногтоо нэг сая ба түүнээс дээш хувиар арилжаалагдаж бахдам амжилтыг үзүүлсэн “шилдэг” цомгууд буюу “The Platinum Certification” үнэлэмж бүхий хөгжмийн сор бүтээлүүдээс хүргэхээр сонголоо.

Read More

“Монгол кино” нэгтгэлийн захирал Ж.Солонготой ярилцлаа. Түүнийг “Монгол кино” нэгтгэлийн газрыг худалдсан, кинонд хэрэглэж байсан үнэт эдлэлийг наймаалсан, “Түүхийн хүрд” кино мэдээг муу бэлтгэсэн зэрэг шалтгаанаар “Монгол кино” ахмадын хорооныхон буруутгаж Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа. Харин тэрбээр энэ бүхнийг захиалгатай үйл ажиллагаа хэмээн үзэж байна.

Read More

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохиогдож ирсэн оны шилдэг дуу, хөгжмийн зохиолчийг шалгаруулах “Морин хуур-2012” наадам 26 дахь жилдээ болж өчигдөр өндөрлөлөө. Энэ наадамд хөгжмийн зохиолчдын 80 гаруй бүтээл ирснээс 27 шилдгийг шигшин авч уг наадмын гала концертоор дүнг зарласан юм. Тэднээс наадмын шүүгчид 10 бүтээлийг онцлон авч тусгай байр долоо, нэг хоёр гурав гэсэн байруудын шагналтныг тодрууллаа.

Read More

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болон 26 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Морин хуур-2012” наадмын Гала концерт өнөөдөр буюу 2013 оны 02 сарын 03 ны 14:00 цагаас Соёлын төв өргөөний тайзнаа болох юм.

Read More

Төрийн соёрхолт дуучин Д.Болд дөнгөж сая “Blue sky” цамхагийн III давхарт байрлах “Diamond” танхимд “Монгол поп-2” цомгийн нээлтээ үнэнч шүтэн бишрэгчид, эрхэм сэтгүүлчидтэй хамтдаа омогшил бахдалаар дүүрэн хийлээ.

Монголын төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт суугаа элэг нэгт ахан дүүсийг минь уярааж, ухааруулж, омогшуулсаар байгаа түүний шинэ цомгийн нээлтэнд хүрэлцэн ирсэн бүх шүтэн бишрэгчид, эрхэм сэтгүүлчид “Монгол поп-2” цомгийн гайхалтай уран бүтээлүүдийг сонсож мэдэрсэнээс гадна “Монгол поп-2” цомог, ханын хуанлины эзэд болцгоосон юм.

Read More

Монголын мянга мянган аавуудыг магтан дуулсан цэнүүн дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа “Миний аав сайхан” хүндэтгэлийн тоглолт энэ жил уламжлал ёсоороо хоёрдугаар сарын 3-нд буюу өнөөдөр МҮЭСТӨ-нд 14:00 цагаас ганцхан удаа зохиогдох гэж байна.

Read More

Алдарт дуучин Уитни Хьюстоны ээж 79 настай Кисси Хьюстон өөрийн охины тухай “Уитниг Санахуй” хэмээх ном бичжээ.Тэрбээр Уитни Хьюстоныг өнгөрснөөс хойш сэтгэл санааны тавгүй байдалд орж, түүний талаар ном бичихээр шийдсэн гэнэ.

Read More