Зохиогч: Урлаг

Дэлхийн сая сая кино сонирхогчдыг байлдан дагуулж өнгөрсөн оны 03 сарын 27-нд нээлтээ хийсэн, Найруулагч Жэймс Камеруны “Титаник” киноны 3D хувилбар дэлхийн 50 гаруй оронд нээлтээ хийнэ үзэгчдэд хүрч байлдан дагуулсар байгаа ажээ. Тус кино монголын кино театруудаар гарч эхлэн үзэгчдэд хүрэхийг нь тэсэн ядан хүлээсээр байгаа билээ.

Read More

“Зөөлөн хайр”, “Хайртай бол эргэж хараарай”, “Цэцэгчний хүслэн” зэрэг олон дуу нь сонсогчдын зүрх сэтгэлд хүрсэн дуучин A Cool 2013 оны анхны уран бүтээлээ гаргажээ. Тэрээр өнгөрөгч онд бие даасан анхны тоглолтоо хийж, шинэ жилийн баяраар эрэлттэй уран бүтээлчдийн нэг байсан.

Read More

Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийн хамт олон өчигдөр “Болор цом”-ын шагналт төгсөгчдөө хүлээн авч уулзжээ. Уулзалтанд 2012 оны “Болор цом – 30” наадмын эзэн, яруу найрагч Н.Гантулга, Монголын зохиолчдын эвлэлийн болон Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Ц.Эрдэнэбаатар, Л.Ганзул, яруу найрагч Б.Болорцэрэн, Ш.Анхтуяа, Л.Торой нар хүрэлцэн ирсэн байна. Мөн “Болор цом 2007” наадмын эзэн болсон Ш.Лхамноржмаа, “Болор цом” наадын дэд болон гутгаар байрын эзэн Г.Сэр-Одын шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш, “Болор цом” наадамд амжилттай оролцсон “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Энхболд нар хүрэлцэн ирсэн аж.

Read More

Сүүлийн үед сураг тасраад байсан “Булсара” хамтлаг ирэх сарын 8-нд шинэхэн тоглолтоо хийх гэж байна. “Unplugged” нэртэй энэхүү тоглолт нь “Булсара” хамтлагийн арван жилийнхээ ойд хйиж байгаа тоглолт бөгөөд Black box театрт хийхээр төлөвлөжээ.

Read More

Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд 2012” наадам 12 дахь жилдээ болох гэж байгаатай холбоотой нилээд хэдэн уран бүтээлчийг Монголын зохиолчдын эвлэлийн нэрэмжит шагналаар шагнахаар болжээ. Үүнд Д.Алтангэрэл “Тогосын цагаан овоо”, Д.Мөнхтөр “Туркийн яруу найргийн дээжис” Л.Ганзул “Сэтгэл бүрдийн тойром”, В.Нэргүй “Хайрын зүг”, Б.Сарантуяа “Сорхугтани хатан”, С.Ууганбаяр “Тавилангийн цэцэрлэг”, М.Амгалан “Дутуу сонссон дуу”, Г.Сонинбаяр “Тунгалаг дарсны эгшиг”, Б.Чулуунцэцэг “Амраг нандин”, Т.Нямдэндэв “Бугын дуудлага” бүтээлээрээ авсан бол З.Далхжав, Ц.Дашдамба, Ц.Нүүдэл нар мөн Монголын зохиолчдын эвлэлийн нэрэмжит шагнал хүртэхээр болжээ. Эдгээр уран бүтээлчдэд маргааш Чингис зочид буудалд болох “Алтан өд” наадмын үеэр шагналыг нь гардуулах юм байна.

Read More

Монголын хөгжмийн ертөнцөд амьд хөгжмийн хамтлаг олон болсон. Харин “Нисванис” хамтлагийнхан уран бүтээлээсээ нэлээд хөндийрсөн сураг дуулгаад байсан. Тэгвэл хамтлагийнхан нас ахих тусмаа уран бүтээлээ орхиогүй гэнэ. Тэд уламжлал болгон зохиодог рок хөгжмийн наадамдаа бэлдэж байгаа бөгөөд шинэ цомгийнхоо ажилд ороод таван ч дуугаа бичүүлчихсэн юм байна.

Read More

Хайрын дуучин С.Сэрчмаа сүүлийн үед уран бүтээлдээ идэвхитэй орж, хэд хэдэн дуугаа гаргаад байгаа. Тэгвэл дуучин бүсгүйн нэгэн шинэ дуу клиптэйгээ үзэгчдийн хүртээл болсон

Read More