Хүн төрөлхтөний шүтэн барилдлагийн их бэлэг тэмдэг болсон СЕКС хэмээх ариун зүйлийн нарийн мөн чанарыг үзэж ойлгоход дөхөм болох зорилгоор байгуулагдаж өдгөө асар их хэмжээний ашиг орлогтой ажиллаж буй дэлхийн шилдэг 10 секс музейг та бүхэндээ танилцуулж байна.
Зохиогч: Урлаг
Монголын кино урлагийн үндсэн баазыг үгүй хийж байгаа нь кино урлагийг мөхөөж байна хэмээн үе, үеийн ахмад найруулагч, жүжигчид ярьж хэлсээр өнөөг хүрсэн. Тодруулбал, “Монгол кино” нэгтгэлийн захирал Ж.Солонгын хууль бус үйлдлүүдийн талаар Монголын кино урлагийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүд нэлээд зүйл олж мэджээ.
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийт телевиз, кабелийн сувгуудад мэдэгдэл хүргүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Ням гаригт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт “Тоска” дуурь дахин тоглогдоно. Монголын үзэгчдийн сайн танил Армены Тенор Ованес Айвазен монголд ирсэн байна.
Монгол Улсынхаа нэрийг ардын урлагаараа дамжуулан өндөрт гаргаж яваа Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин Н.Жигжиддорж ирэх 04 дүгээр сарын 06-нд арлын Япон улсад тоглолтоо хийхээр болжээ. Тэрээр уг тоглолтоо “Portrait of Morinkhuur” хэмээх анхны бие даасан цомгийн нэрээрээ нэрлэжээ. Морин хуурч Н.Жигжиддоржын “Portrait of Morinkhuur” хэмээх орчин цагийн морин хуурын хөгжилд шинэ хуудсыг нээсэн анхны цомогт нь Монголын нэрт хөгжмийн зохиолчид болох С.Гончигсумлаа, Б.Дамдинсүрэн, Н.Жанцанноров, З.Хангалын бүтээлүүд болон дэлхийн алдартай хөгжмийн зохиолч Жон Уильямс, Эннио Морицион, Астор Пиазолла, Вилла Лобос нарын бүтээлүүд багтсан юм. Уг тоглолтод ч эдгээр уран бүтээлүүдээсээ дээжлэн хүргэсэн гайхалтай тоглолтыг хийх нээ.
Монгол улсын “Морин хуурын чуулга” энэ оны хамгийн анхны тоглолтоо ирэх хоёрдугаар сарын 7, 8-нд хийх гэж байна. Өнгөрсөн хоёр жил тус чуулгынхан “Гайхамшигт ардын дуу 1, 2” цуврал тоглолт хийсэн бөгөөд энэ удаад ч мөн адил сар шинийн өмнө ардын дуунуудыг дээжлэн үзэгч түмнээ толилуулах нь ээ. Улсын филармонийн тайзнаа толилуулах уг тоглолтыг Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач, Ардын жүжигчин Ц.Батчулуун, тус чуулгын удирдаач Д.Түвшинсайхан нар удирдан тоглуулах юм байна. Тус чуулга өмнө нь мөн “Гайхамшигт ардын дуу-1, 2”-ыг хүргэж, “Гандий мод”, “Өвгөн шувуу”, “Жаахан шарга” тэргүүтэй ардын дууг найруулан тоглож байсан билээ.
Монголын уран бүтээлчид нэгнийгээ гадны уран бүтээлчдийн дуу хөгжмийг хулгайлан дуулсан чадвартай, чадваргүй нэгэн гэлцэж хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр шуугих болсон. Тэдгээрийн дундаас нэр цэвэр хулгай хийж элэг нэгт ахан дүүсийнхээ дууг өөрийн болгож дууулсан чадварлаг дуучнаар тодорч, чадаж байгаа юманд арга байхгүй хэмээн уран бүтээлчид дундаа яригдах болсон Цэргийн Дуу Бүжгийн Чуулгын гоцлол дуучин Б.Энхбатын хэмээх залуу дуучин юм. Тэрээр өнгөрөгч 2011 онд “Наран зүрх” хэмээх цомгоо ард түмэндээ өргөн барьж байсан түүний сүүлийн үед ард түмний дунд ихээр дуулагдах болсон “Сэтгэлд шингэсэн хайр” хэмээх шинэ уран бүтээл нь Ойрад монголын залуу дуучны дуулсан “Шархалсан сэтгэл” хэмээх дууны Ар монгол дахь хувилбар нь бөгөөд чадварлагаар өөрийн болгон дуулж дуунд дуртай дуучин монгол түмний ам дамжин аялагдах болсон сайхан дуу болгож чадсан байна.
Монголын рок, попод “эрос” хэмээх нэрээр гарч ирж байсан. Тэрээр анх 15 настайдаа “16 нас” дууг монголын радиод бичүүлсэн нь хэдэн долоо хоногийн турш хит болж байжээ.
Дэлхийн сая сая кино сонирхогчдыг байлдан дагуулж өнгөрсөн оны 03 сарын 27-нд нээлтээ хийсэн, Найруулагч Жэймс Камеруны “Титаник” киноны 3D хувилбар дэлхийн 50 гаруй оронд нээлтээ хийнэ үзэгчдэд хүрч байлдан дагуулсар байгаа ажээ. Тус кино монголын кино театруудаар гарч эхлэн үзэгчдэд хүрэхийг нь тэсэн ядан хүлээсээр байгаа билээ.
“Зөөлөн хайр”, “Хайртай бол эргэж хараарай”, “Цэцэгчний хүслэн” зэрэг олон дуу нь сонсогчдын зүрх сэтгэлд хүрсэн дуучин A Cool 2013 оны анхны уран бүтээлээ гаргажээ. Тэрээр өнгөрөгч онд бие даасан анхны тоглолтоо хийж, шинэ жилийн баяраар эрэлттэй уран бүтээлчдийн нэг байсан.