Зохиогч: Урлаг

Театрын оршин байх үнэ цэнэ, чанар чансааг илтгэдэг Уильям Шекспирийн “Гамлет” жүжиг Монголын драмын театрын тайзнаа 33 жилийн дараа дахин “заларч” өнгөрсөн арваннэгдүгээр сард үзэгчидтэйгээ уулзсан билээ.

Read More

Дэлхий даяар сая сая кино сонирхогчдын сэтгэлийг гэгэлзүүлсэн мэдээллийг “The Sun” сониноос зохион байгуулсан цахим хурлын үеэрээ мэдэгджээ. Тэрээр холливудын алдарт жүжигчин “Арнольд Шварценеггер” бүх цаг үеийн шилдэгийн шилдэг кино болох “Терминатор” киноны тавдугаар ангид тоглох болсон тухай мэдээлэл юм. Тус киноны тавдугаар ангийн шинэ зохиолыг бичиж байгаа бөгөөд энэ ондоо бэлэн болж, удахгүй зураг авалт эхлэн хэмээн “Арнольд Шварценеггер” олонд мэдээлжээ.

Read More

Боловсрол, шинжлэх ухааны яам хүүхэд нэг бүрийг орхигдуулалгүй хөгжүүлэх зорилгоор “Авьяас” үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Тэрээр хоёр сарын өмнө урлаг, спорт, шинжлэх ухааны салбарт амжилттай ажиллаж яваа 21 хүнийг “Авьяас” хөтөлбөрийн үндэсний сургагч багшаар сонгож ажиллуулах болсноо зарласан юм. Тэдгээрийн нэгээр “Хурд” хамтлагийн гитарчин, продюссер Д.Отгонбаяр сонгогджээ. Хүүхэд нэг бүрийн сонирхол, авьяасыг нь нээж хөгжүүлэх, өөрөө хөгжихөд нь туслах нь сургагч багшийн үүрэг. Отгонбаярын хувьд нийслэлийн 52-р дунд сургуулийн дэргэд амьд хөгжмийн дугуйлан хичээллүүлж эхэлжээ. Хөгжимд сонирхолтой 17 хүүхэд түүний дугуйланд элсэж, гитар, бөмбөр хэрхэн тоглохыг сурч байна. “Авьяас” хөтөлбөр хэрэгжсэнээр эдгээр хүүхдүүд ямар амжилтад хүрсэн бэ гэдгийг ирэх зургадугаар сарын нэгэнд болох фестивалиас харж болох юм. Харин эдгээр хүүхдүүдийг нэгтгэн рок хамтлаг байгуулж, өөрсдийнх нь зохиосон үг, аяаар дуу бүтээж ирэх зургадугаар сарын нэгэнд жинхэнэ бяц авна хэмээн алдарт гитарчин маань амлаж байсан юм.

Read More

Энэ явдал тун санамсарүй тохиолдсон юм. Гайтай учрал гэхээсээ сүсэг бишрэлээс болсон гэвэл үнэнд дөхөх магадлал их. Тэр өдрийн үдийн алдад би хүнсний зүйл цуглуулахаар зах руу явлаа.

Read More

Өнөөдөр гэрлэгсдийн нас хэд байгааг хүн нэг анзаардаггүй, ач холбогдол өгөхөө больжээ. Дэлхийд нэр алдраа дуурсгасан хүмүүсийн дунд ч 20 бүү хэл 40, 50 насны зөрүү байх нь түгээмэл. Алдартай хүмүүсийн гэр бүл, насны зөрүүтэй танилц.

Read More

Дэлхийг тойрон аялах “Born This Way Ball” тоглолтоо үргэлжлүүлж, Европ тивээр аялж яваа дуучин бүсгүй цаашид жазз стилиэр дуулахаар шийдсэн эрс зоримог шийдвэрээ фенүүддээ дуулгажээ. Тоглолтын үеэр зарласан түүний шийдвэр цаанаа бас их учиртай гэнэ.

Read More

Дуучин Шакира өнгөрсөн шөнө амаржиж хүүтэй болсон байна. Тэрээр Испанийн Барсилонад амаржсан бөгөөд хүүдээ Милан гэдэг нэрийг хайралсан байна. Тэдний бяцхан хүү нь зургаан паунд жинтэй төрсөн бөгөөд аавыгаа дуурайсан алдартай хөлбөмбөгчин болно гэж тэд найдаж байгаа гэнэ.

Read More

Энэ сарын 18-нд нээлтээ хийсэн даруйдаа монголын кино сонирхогч, үзэгч түмний мэлмийг нээж, сэтгэлийн цэнгэл эдлүүлж, эх түүхээрээ бахархах, омогших сэдлийг машид дэврээсэн “Ану хатан” түүхэн уран сайхны кино Эрдэнэт хотод нээлтээ хийх гэнэ. Эрдэнэтийн “Уурхайчин” соёлын ордонд маргааш буюу 23-ны 17:00 цагт болох киноны нээлтэнд ерөнхий продюсер Д.Болдхуяг, ерөнхий найруулагч Т.Алтантуяа, Галдан хаанд тоглосон жүжигчин М.Мягмар, Данжилад тоглосон жүжигчин С.Ариунбямба, Эрдэнэтийн жүжигчин Балсанд тоглосон Гэрэлт-Од, Энх-Амгалан хаанд тоглосон Е.Баярмагнай, найруулагч В.Агар, ерөнхий зураглаач Д.Ангараг нар оролцох ажээ.

Read More