Зохиогч: Урлаг

Илүүдэл жингээсээ салах зорилгоор анх фитнессээр хичээллэж байсан Г.Солонго хэдхэн жилийн дараа “Монголын мисс, мистер-2011” тэмцээний “Модель мисс” өргөмжлөл хүртэж, энэхүү спорт амьдралынх нь нэг хэсэг болно чинээ санаагүй явсан гэдэг. Гоо сайхан, хүч тамирын спорт гэлцдэг бодибилдинг, фитнессээр арав гаруй жилийн турш хичээллэж буй тэрбээр “Калифорни” фитнессийн тамирчин гэгддэг юм билээ.

Read More

Манчестерт тоглох үед нь халдлага гарсан, америк дуучин Ариана Гранде амь үрэгдэгсдийн дурсгалд зориулан хандивын тоглолт хийхээр болсон байна. Уг тоглолтын билет зургаахан минутын дотор бужигнан дууссан бөгөөд харамсалтай нь, одоогоор бараг 1000 доллараар дамлан зарж буй тэдгээр шагчдын гарт орсон тухай Mirror мэдээлжээ.

Read More

Болгар улсын Софи хотноо хөгжмийн дээд сургуульд суралцаж байсан авьяаслаг дуучин Л.Солонго СУИС-ийг Ардын жүжигчин А.Долгорын удирдлаган дор төгссөн нэгэн. “Хүслийн бороо” нэртэй анхны бие даасан цомгийнхоо нээлтийн үеэр “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялааж байсан билээ. Сүүлийн үед түүний шинэхэн уран бүтээлүүд энд тэнд эгшиглэх болсон юм. Тиймээс уран бүтээлийн олз омог хэр байгаа талаар СТА Л.Солонгоос тодрууллаа.

Read More

Үндэсний аялал жуулчлалын “Улаанбаатар-2017” үзэсгэлэн энэ сарын 03,04-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Дотоодын аялагч нарт нэгдсэн мэдээллийг олгох зорилготой тус үзэсгэлэнг нийслэлийн Аялал жуулчлалын газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар аялал жуулчлалын холбоотой хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж байна.

Read More

Монгол Улс Америкийн нэгдсэн улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 30 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд АНУ-ын Филадельфийн Симфони найрал хөгжимчид манай улсад хүрэлцэн иржээ. Тэд зургадугаар сарын 3-ны 11.00 цагт Хүүхдийн ордонд Филадельфиагийн сонгодог найрал хөгжмийн хөгжмийн утсан хөгжмийн дөрвөл “Олон улсын хүүхдийн долоо хоног” концерт тоглоно. Мөн тус өдрийн 12.00 цагт Улсын их дэлгүүрийн өмнөх Битлзийн хөшөөний дэргэд Филадельфийн сонгодог найрал хөгжмийн үлээвэр хөгжмийн тавал поп-ап концерт тоглох аж. Үүний дараа 18.30 цагт Улсын филармонийн концертын танхимд Филадельфийн сонгодог найрал хөгжмийн уран бүтээлчид “Найрамдлын аялгуу-Түншлэлийн 30 жилийн ойд зориулав” концертыг олон нийтэд тоглож үзүүлэхээр төлөвлөжээ. Тоглолт үнэ төлбөргүй гэдгийг зохион байгуулагчид тодотгож байна.

Read More

“Урлагийн олимп” гэгддэг Венецийн биенналь зууны турш дэлхийн хамгийн нэр хүндтэй урлагийн арга хэмжээ байсаар ирсэн. 1895 онд анх зохион байгуулагдсан тус биенналийг үзэхээр өдгөө дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн зуун мянган хүн зочилж очдог болсон. Биенналь гэдэг нь Италиар “Хоёр жилд нэг удаа” гэсэн утга санааг илэрхийлдэг учраас Венецийн биенналь хоёр жилд нэг удаа болдог.

Read More

Монгол улсад мэргэжлийн Симфони найрал хөгжим үүсч хөгжсөний 60 жилийн ой тохиож байна. Ойн тоглолтын арга хэмжээ 6-р сарын 5-нд: 11:00 цагт Улсын Филармонийн 2 давхарт- Нээлтийн үйл ажиллагаагаар эхэлж байгаа бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд “Баярын хурал”, “Баримтат кино” зэрэг багтах юм

Read More

Монголын Урлагийн Зөвлөлийн 15 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тайзны голын дэлгэцнээ энэ асуулт гарч ирэв. Энгийн хэрнээ энэ их чухал асуулт. Тийм ч учраас манай урлагийн чухал байгууллагын нэг болсон тэд ойн арга хэмжээгээ “Урлагийн үнэ цэнэ” нэрийн дор явуулсан болов уу. Хэлэлцүүлэгт оролцогчид болоод ирсэн зочид дор бүрнээ өөр өөрийн оюунаар тунгаасан нь лав. Гэхдээ урлаг үгүй нийгэм сүнс нь алга болсон биеэс ялгаагүй гэдэгт бүгд санал нэг байсан гэж бодож байна.

Read More

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд АНУ-ын Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулга Монгол Улсад айлчилж, симфони найрал хөгжмийн гайхамшгийг монголын ард түмэнд толилуулах гэж байна. Энэ хүрээнд Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулгын дэд ерөнхийлөгч Райн Флөр өчигдөр ГХЯ-нд хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Read More

Миний монголын тэнгэрийг эсгэх гэж Бусдын од харвадаггүй Миний монголын тэнгэрт эрхлэх гэж Бусдын од шохоорхдог юм Миний монголын тэнгэрт өдөлсөн шувуу Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй Миний монголын тэнгэрт өссөн бүргэд Будант газар ясаа тавьдаггүй хэмээн улаан хацартай хөдөөний охин Болор цомын тайзан дээр шүлгээ уншиж байснаас хойш хориод жил өнгөрчээ. Эдүгээ Монгол Улсын Үндэсний Номын Сангийн захирлын албыг хашдаг Өвөрхангай аймгийн харьяат МЗЭ –ийн шагналт яруу найрагч Б.Ичинхорлоог танихгүй хүн цөөхөн биз ээ. Тэрээр АНУ-д ажиллаж амьдарч байгаад эх орондоо ирж нам гүмхэн аж төрж 3 хүүхдийн эх болж дөч гарсан ч сайхан галбир царай зүсээрээ насныханаа өнгөлж яваа.…

Read More