“Үргээлэг 2” киногоороо Монголын кино урлагийн дээд шагнал гардуулах “Cinema Awards” ёслолын арга хэмжээний Шилдэг зохиолын шагнал хүртсэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, зохиолч Т.Бум-Эрдэнэтэй ярилцлаа. – “Cinema Awards” наадмын шилдэг зохиолын шагналыг хүртсэнд тань баяр хүргэе? – Баярлалаа. – “Үргээлэг – 2” киноны зохиол хэзээ бичигдсэн зохиол вэ? – Анх 2015 оны наймдугаар сард продюсер Баясгалан, найруулагч Эрдэнэбилэг, жүжигчин Амарсайхан нар надад хүсэлт тавьсан. “Үргээлэг” киноны дараагийн цуврал байж болохоор зохиол хэрэгтэй байна гэсэн. Би бодсон. Тэгээд сэтгэл зовоодаг, шаналж явдаг зүйлээ зохиол болгон буулгасан. Тэгээд гурав хоногийн дараа ерөнхий хар зураг үзүүлэхэд болж байна гээд захиалсан. Сар орчим бодож,…
Зохиогч: Урлаг
Монголын сэлмэн хөлт тамирчин бүсгүй буюу О.Саранчулуун нь Аххилис Монгол Олон улсын байгууллагын үүсгэн байгуулагч бөгөөд тэрбээр олон арван сайн үйлсийн аяныг хэрэгжүүлэгч нэгэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө тууштай тэмцэхээс гадна гүйлтийн спортоор хичээллэдэг энэ бүсгүй Германд 4км зайн гүйлтийн тэмцээн зохион байгуулсан талаар Берлиний Шоенефелд дvvргийн сонинд мэдээлжээ. Энэхүү мэдээнд юун талаар бичсэнийг уншигч та бүхэнд орчуулан хүргэж байна. Монгол Германы хамтарсан Отгонбаяр сангаас санаачлан Аххилис Монгол Олон улсын байгууллагын үүсгэн байгуулагч О.Саранчулууны 4 км гүйлтийг Берлин хотын ЭСЯ болон Вилли Белгерийн дэмжлэг ивээн тэтгэлгээр амжилттай зохион байгуулжээ О.Саранчулуун нь Варшаваас, Н. Солонго нь Мюнхенээс ирж, уг спортын арга…
Хиагтын гудамжинд ялсан цэрэг эрстэйгээ яваа Сүхбаатар жанжин хэнгэрэг нүдэн, үсчин цамнаж буй зайран бөөтэй таарч, түр саатан харж зогсдог. Тэрхүү навсагнан цамнаж буй зайранг харж эгдүүцсэн Сүх жанжны баруун гар Сэлэм Тогмид “Буудчих уу, Жанжаан” гэхэд нь Жанжин “Хэрэггүй, байж л байг” гэчихээд давхиад явчихна. Түүнийг сонссон зайран /Ардын жүжигчин Чимид-Очир гуай/ хажуудах хүндээ “Чи сая сонсов уу. Жанжин намайг Төрд хэрэгтэй зайран гэж байна” гээд ихэд маадайн байдаг хэсэг юм. Энэ “Буудчих уу, Жанжаан” ч бас хэлц үг болсон.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд дүүргүүдэд ажиллах хуваарийн дагуу Баянгол дүүрэгт ажиллажээ. Энэ үеэр Баянгол дүүрэгт хэрэгжиж буй “Гандан Хүрээ гудамж” төслийг танилцуулах арга хэмжээнд оролцсон юм. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар болон бусад албаны хүмүүс, иргэд оролцлоо.
Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэгийн төрсөн дүү Номин-Эрдэнэ өнгөрсөн аравдугаар сард гүн түлэгдэж, эмчилгээ хийлгэж байгаа билээ. БНСУ-д түлэгдлийн эмчилгээ хийлгэхэд 65 сая төгрөг шаардлагатай гэсэн. Иймд спорт болон уррлагийн төлөөллүүд М.Номин-Эрдэнэд туслах хандивын аяныг эхлүүлээд байна.
“Ёохор-2017” ардын урлагийн наадам болно ирэх долдугаар сарын 17-нд болно. Үүнийг Хэнтий аймгийн Батширээт сумын ИТХ-ын тогтоол, ЗДТГ-ын захирамжаар гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа юм. Зорилго нь Буриад Монголчуудын уламжлалт ардын тойрон бүжиг ёохорыг судалж нийтэд сурталчлах, уламжлан өвлүүлэх, хөгжүүлэх ажлыг орон нутгийн соёл урлаг, боловсролын байгууллага, уран бүтээлч, ардын авьяастнуудын дунд өрнүүлэн дэлгэрүүлэх. Мөн улсынхаа болон олон улсын түвшинд ёохор бүжгийн эзлэх байр суурийг бэхжүүлэхэд оршиж байгаа юм.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн тохиолдуулан Нийслэлийн соёл, урлагийн байгууллагууд хүүхдийн үзвэрийг бэлтгээд байна. Ингээд өнөөдөр, маргааш болох үзвэрийн хуваарийг хүргэж байна.
Энэ жилийн Канны кино наадмын “Алтан навч” дээд шагналыг Шведийн найруулагч Рубен Эстлунд “The Square” киногоороо хүртлээ. Тус кино нь орчин үеийн урлагийн музейд ажилладаг, хоёр охинтой ганц бие аавын тухай өгүүлдэг ажээ.
Кино урлагийн дээд шагнал гардуулах “Cinema Awards” -ын Шилдэг найруулагчийн шагналт, Монголын хошин урлагийг үндэслэгчдийн нэг нэртжүжигчин Л.Жанчивдоржийн хүү, урдаа барих шилдэг найруулагчдын нэгЖ.Сэнгэдоржтой ярилцсан юм. Түүнээс саяхан болсон “Cinema Awards” болон Монголын кино урлагийн хөгжлийн талаарх бодлыг нь сонслоо.
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар болсон талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, болон Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Улаанбаатар хотын Замын цагдаагийн алба зэрэг холбогдох байгууллагаас мэдээлэл хийсэн билээ. Энэ жилийн “Монгол хүүхдүүд” баярын үйл ажиллагаа нь хүүхэд багачуудын оюун санаа, бие бялдар, бодох сэтгэх, онцлогт нийцсэн “Оньсон наадгай”, “Шагайн наадгай”, “Хөлөгт наадгай”, “Ээдрээ тайлах наадгай”, “Өрж эвлүүлэх наадгай” зэрэг 15 төрлийн 3000 гаруй Монголын уламжлалт тоглоом наадгайг энэ цагийн хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой аж. Түүнчлэн ирэх сарын 1-нд буюу Хүүхдийн баяраар уламжлалт 15 төрлийн наадгайгаас хүүхэд багачуудын сайн мэдэх 6 төрлийг онцлон “Уламжлалт наадгайн баатрууд”-ыг шинээр гаргаж байгаа гэнэ. Эх хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээний ерөнхий найруулагчаар УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ ажиллаж байгаа бөгөөд “Хүүхдийн баяраар уламжлалт 15 төрлийн наадгайгаас сонгон хүүхэд багачуудын сайн мэдэх баатруудыг шинээр гаргаж амилуулж байгаа нь энэ жилийн хүүхдийн баярын хамгийн том онцлог бөгөөд багачуудад таалагдана гэдэгт итгэлтэй байна” гэв.
