Зохиогч: Урлаг

Дэлхийн кино ертөнцийн төв хэмээн нэрлэгддэг Холливудад жүжигчид өөрсдийн гэсэн тогтсон ханштай байдаг. Тэгвэл эмэгтэй жүжигчид нэг кинонд дунджаар хэдэн сая ам.доллараар тоглодог тухай өгүүлье.“Richest” сайтад бичсэнээр 2010 оноос хойш Холливудын эмэгтэй жүжигчдийн дундаж үнэ 3.4 хувиар нэмэгдсэн байна.

Read More

Монголын загварын ертөнцийн төгс төгөлдөр хосууд болох загвар өмсөгч C.Эрдэнэцогт, С.Төгсөө нар энэ сард бүл нэмэх билээ. Тэрээр загвар өмсөгч С.Төгсөө анх хөл хүнд болсон тухайгаа өөрийн “Facebook” хуудаснаа анх бичиж ганц бие амьдралыг илүүд үздэг загварын бүсгүйчүүдээс өөр нэгэн гэдгээ тод томруунаар харуулаад авсан. Тэрбээр энэхүү баярт мэдээгээ “Миний дотор сахиусан тэнгэр байна” хэмээн бичсэн нь олон хүний хайрыг хүлээж байсан юм. Хосууд маань одоогоор Солонгос улсад сурч байгаа бөгөөд хэсэг хугацаанд амрахаар эх орондоо ирсэн бөгөөд бүл нэмэх тун дөхсөн гэнэ. С.Төгсөөгийн хувьд “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч бөгөөд одоогоор ХБНГУ-ын “IZAIO models” агентлагт гэрээгээр ажиллаж байгаа аж. Хосуудын хувьд мэргэжил нэг гэдгээрээ онцлог бөгөөд хамтран олон рекламанд тоглосон бөгөөд дуучин Ч.Цэлмүүний “Хайр амлаач” дууны клипэнд хослон тоглож, “Космополитан” сэтгүүлийн хуудсыг чимж байсан юм.

Read More

АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама их гүрнийг удирдах хоёр дахь бүрэн эрхийн хугацааг хэрэгжүүлэхээр ирэх даваа гаригт тангараг өргөнө. Сонгуулийн кампани өрнүүлэх үеэс нь эхлэн түүнийг дэмжиж буйгаа илэрхийлж байсан урлаг соёлын одод ч эрхэм ерөнхийлөгчийг үүрэгт албандаа томилогдсонд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд оролцох тухайгаа мэдэгджээ.

Read More