Хүүхэлдэйн театрынхан хүүхэд багачууддаа шинэ оны бэлэг болгон энэ сарын 22-нд “Лусын хааны охид” хүүхдийн жүжгээ толилуулхаар болжээ. Энэхүү жүжгийн зохиолыг яруу найрагч Ц.Хулан бичиж, хүүхэлдэйн театрын нийт уран бүтээлчид тайзнаа амилуулж байгаа бөгөөд хөгжмийн зохиолчоор нь төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхдорж ажиллаж байгаа юм.
Зохиогч: Урлаг
ХХ зууны Монголын нэрт сэхээтэн доктор, профессор Сономын Лувсанвандангийн нэрэмжит сангаас олгодог Гоо зvйн дээд шагнал гардуулах долоо дахь удаагийн ёслолын ажиллагаа өчигдөр боллоо.Шагналын эзнээр Пласидо Доминогийн нэрэмжит дуурийн залуу дуучдын олон улсын уралдаан, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаан зэрэг хүн төрөлхтний хэмжээний их сорилго наадамд тэргүүн болон дэд байрт шалгарсан Энхбатын Амартүвшин тодорсноор “С.Лувсанвандангийн нэрэмжит гоо зүйн дээд шагнал” хүртжээ.
Дуурь бүжгийн эрдмийн театр 50 жилийн ойдоо зориулан үзэгчдэд өргөн барьж буй шинэ жилийн эхний бэлгээ задаллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, ССАЖЯ-тай хамтран ДБЭТ-ын тайзнаа алдарт “Хунт нуур” балетыг толилуулахаар зэхээд байгаа бөгөөд тус балетад “Winter star 2013” дэлхийн балетын одод чуулах нь ээ. Балетийн урлагт дуртай үзэгчдийн хэд ч үзээд уйддаггүй “Хунт нуур”-ыг ирэх оны нэгдүгээр сарын 11-нд 19.00 цагт, 12-нд 17.00 цагт хоёр өдөр тоглох аж.
Монгол улсын ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровт “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонг гардуулах ёслолын үйл ажиллагаа өчигдөр Япон улсын ЭСЯ-ны өргөөнд болжээ. Японы Засгийн газраас Монгол Улсын Ардын жүжигчин,төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровыг тус одонгоор шагнах болсноо энэ оны 11 дүгээр сарын 3-ны өдөр мэдэгджээ. Энэ удаагийн шагналыг түүний явуулж буй үйл ажиллагаа хоёр орны соёлын харилцаа болон ард иргэд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсныг нь үнэлэн олгож байгаа юм.
Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран орон нутгийн театр, чуулгуудын дунд зохиосон “Сонгодог бүтээл-2012” шилдэг бүтээл шалгаруулах улсын уралдааны сүүлийн шат нийслэл хотноо болж зүүн, баруун, төвийн бүсээс шалгарсан гурван театрын уран бүтээлчид өрсөлдөн Дорнод аймгийн Хөгжимт драмын театрынхан Г.Ибсений “Нийгмийн дайсан” жүжиг, симфони найрал хөгжмийн “Сонгодог концерт”-оороо хүртэж, 35 сая төгрөгөөр шагнууллаа. Шүүгчид тус театрынхныг симфони найрал хөгжмөөрөө илүү байсныг онцолсон юм.
Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын “Монгол поп-2” цомгийг фенүүд нь тэсэн ядан хүлээж байна. Дуучин Д.Болд өөрөө шинэ цомгийнхоо талаарх мэдээллийг өөрийн фен хуудсаар дамжуулан цаг алдалгүй байнга шинэчлэн хүргэж байгаа бөгөөд өчигдөр “Монгол поп-2” цомгийнхоо “cover”-ыг олонд танилцуулав.
Сүүлийн гурван долоо хоногийн турш бэстселлэрийн жагсаалтыг тэргүүлж байсан Айн Рэндийн “Бид амьд хүмүүс” роман энэ удаад хоёрдугаарт бичигдэж, сэтгүүлч, зохиолч Б.Сарантуяагийн “Сорхугтани” түүхэн зохиол борлуулалтаар тэргүүлжээ. Түүнчлэн жилийн турш дээгүүрт жагсч байсан Зян Руны “Чонон сүлд”, Ц.Оюунгэрэлийн “Ногоон нүдэн лам” романууд удаалжээ. Мөн зохиолч Г.Аюурзанын “Бөөгийн домог”, “Монголын сонгомол өгүүллэг”, “Шүгдэн” романууд жагсаалтын эхний 10-т багтсан байна.
“The Avengers”
Энэхүү кино нь “Бокс оффис”-ын жагсаалтыг тэргүүлж, эхний долоо хоногтоо л дотоодын зах зээлээс нийт 623 сая ам.долларын ашиг олжээ. Киноны зохиолыг 1963 онд хэвлэгдэж байсан “The Avengers” комиксоос сэдэвлэсэн байна. “Марвел” кино студийн түүхэнд хамгийн том төсөл нь энэхүү кино төсөл болжээ.
