Зохиогч: Урлаг

Холливудын алдарт жүжигчин Брэд Питт буюу бүтэн нэр нь Уильям Брэдли Питт өдгөө дэлхийн сая сая хүмүүний шүтээн болсон алдартай жүжигчин билээ. Тэрбээр АНУ-ын Охлахома мужийн нэлээд шашинлаг гэр бүлд өссөн аж. Брэд жүжигчин төдийгүй чадварлаг продюссер юм. 1995 оны алтан бөмбөрцөгийн шагналт. 1996, 2009 онд нэг төрлөөр, 2012 онд хоёр төрлөөр нийтдээ дөрвөн удаа Оскарт нэр дэвшиж байжээ. Түүний аав Уильям Питт ачаа үйлчилгээний компанийн менежерээр ажилладаг байв. Харин ээж Жейн Этта Хиллхаус нь нутгийнхаа дунд сургуулийн багш байжээ. Тэрбээр Дуг Питт хэмээх ах, Жулия Питт хэмээх эгчтэй аж.

Read More

Соёл спорт аялал жуулчлалын яам, Улсын Драмын Эрдмийн театр, Монголын зохиолчдын эвлэл хамтран мэргэжлийн урлагийн байгууллагын урын санг баяжуулах зорилгоор “Орчин үеийн жүжгийн зохиол”-ын уралдаан зарлажээ. Энэхүү уралдаан нь жүжгийн зохиолчдын идэвхи санаачилгыг дэмжих, зохиолчдын бүтээл туурвилыг тайзны бүтээл болгон олон нийтэд хүргэх зорилготой юм.

Read More

Уран бүтээлчдийг дэмжих, тэдний хөдөлмөрийг үнэлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож, онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох тухай журам”, “Оны шилдэг бүтээлч шалгаруулах журам”-ыг батлан хэрэгжүүлж, Засгийн газрын 195 дугаар тогтоолын дагуу 2008 оноос жил бүр зохион байгуулж буй оны шилдэг уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод” наадам энэ жил тав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Тус наадмын бүртгэл бүтэн сарын турш явагдаж өнөөдөр буюу 25-ны өдөр дуусгавар болох гэж байна.

Read More

“Дэлхий сөнөнө” гэ­сэн цуурхал хүмүүсийг түгшээсэн арванхоёрду­гаар сарын 21-нд хотын гудамж хөл хөдөлгөөн ба­га­тай, Монголд шугамын автобус, дуудлагын такси­наас өөр машин байдаггүй мэт. Энэ өдөр “Амьд­ралын тойрог” бу­лан­гийн зочноор Зууны манлай эстрадын дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяаг урьсан юм. Шинэ жилийн баярт зориулсан тоглол­тын урилгад дарагдаж зав­гүй байгаа ч бидэнд, манай уншигчдад цаг гар­гасанд нь талар­хаж, бас цагаасаа хожим­дох­гүйн тулд яарав.

Read More

Дэлхийн сая сая хүмүүний анхаарлын төвд цаг ямагт байдаг алдартай оддын хаалттай хаалганы цаадхи амьдралыг олон нийтэд дэлгэдэг “People” сэтгүүл өнгөрч буй 2012 оны онцлох 10 үйл явдлыг нэрлэжээ. Ингэхдээ уншигчдынхаа дунд онлайн санал асуулга явуулсан бөгөөд түүнд 1,5 сая хүн саналаа ирүүлсэн байна.

Read More

Реалити шоуны од, холливууды хамгийн тачаангуй эмэгтэй гэдгээрээ алдартай “Kim Kardashian” ээлжит сенсаацаа тарьж эротик дүр төрхтэй зургаараа Францын “Factice” загварын сэтгүүлийн нүүрийг чимжээ. Ингээд “Kim Kardashian”-ы шинэ зурагнуудаас хүргэж байна.

Read More

Попын домог болсон хамтлагуудын нэг “Spice Girls”-ийн охид Лондоны “The Piccadilly” театрын тайзан дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаж, шүтэн бишрэгчдээ баярлууллаа. Милани Браун, Виктория Бэкхэм, Эмма Бантон, Жери Холлиуэлл, Мелани Чисхолм нарын хамтлагийн гишүүд өөрсдийн фэнүүдийг удаан хугацаагаар хүлээлгээд байсан алдарт “Viva Forever” дуугаараа нэрлэсэн мюзиклээ албан ёсоор нээсэн нь энэ юм.

Read More

МУАЖ Б.Мөнхдорж гэдэг хүнийг найруулагчийн дүрээр нь ихэвчлэн төсөөлдөг байлаа. Энэ удаа бидний уулзах газар УДЭТ бус, СУИС-ийн Тайз дэлгэцийн урлагийн сургууль байсан. Оюутнуудтай энгийн хэрнээ басхүү нөгөө хэдийгээ жаахан “чимхэж”, хөглөж, үг бүрийнхээ завсарт сургамж өгч байгааг хараад түүний өөр нэгэн төрхийг олж харсан.

Read More

Колумбийн алдарт зохиолч Г.Маркесийн арван долоон настайдаа эхний өгүүлбэрийг бичээд, санааг нь хориод жил сэтгэлдээ боловсруулж , гучин найман настайдаа сая бичиж дуусгасан зохиол болох “Зуун жилийн ганцаардал” хэмээх гайхалтай сонгодог зохиолыг тайзнаа амилуулахаар найруулагч МУАЖ Б.Мөнхдорж бэлтгэл ажилдаа хэдийнээ ожжээ. Энэхүү сонгодог бүтээлд домог бодит байдал хоёр салшгүй сүлжилддэг ажээ. 1982 онд Г.Маркес энэ номоороо дэлхийн утга зохиолд гарсан хамгийн шидэг бүтээлд олгодог Нобелийн шагналыг хүртсэн юм.

Read More