Зохиогч: Урлаг

Өдгөө Оросын хүүхэлдэйн олон ангит кинонуудын дотроос хамгийн амжилттай болсон нь мэдээж “Маша, баавгай хоёр” юм. 1990-ээд оны дундуур “Анимаккорд” студийн уран сайхны удирдаач Олег Кузовков Крымд очиж амарчээ.

Тэндхийн нэгэн наранд шарлагын газар дээр түүний анхаарлыг дундаршгүй их эрч хүчтэй нэгэн жижигхэн охин татсан байна. Түүний хийх үйлдлүүдээс болж эцэг, эх нь төдийгүй бусад амрагчид хохирч байсан гэнэ. Тэр жижигхэн охин том хүүхдүүдийг атгандаа оруулаад зогсохгүй томчуудыг ч харцаараа хөдөлгөдөг байсан аж. Хэдхэн хоногийн дараа тэнд байсан бүх хүн охиноос залхаж орхижээ. Зарим нэг нь айсандаа нуугдаж байсан гэдэг. Гэвч мятрашгүй эрч хүчтэй охиноос зугтах газар байгаагүй юм.

Read More

Монголын рок поп урлагт хөл тавиад удаагүй байгаа ч цөөнгүй уран бүтээл туурвиж хүүхэд залуулуучын сонсох дуртай хамтлагаар нэрлэгдэх болсон “Extacy”-ийн охид “Хүрээ хүүхнүүд” дуугаараа нэгэн үе шуугиулж байсан “Уруулын будаг” хамтлагийн “Чамгүйгээр” дууг шинэчилж дуулахаар болжээ. “Уруулын будаг” хамтлагийнхан одоогоор хувийн амьдралдаа анхаарал хандуулж урлагаас хөндийрөөд байгаа билээ. Харин энэ үеийнхнийг байлдан дагуулж буй “Extacy” хамтлагийнхан хуучны дууг шинэчлэн дуулсан нь удахгүй мэндлэх ажээ.

Read More

XX зууны төгсгөл үед бүх ард түмний санал асуулгаар урлаг, нийгмийн Зууны манлайг тодруулж байсан. Олон нийтийн санал асуулгаар энэ алдрыг хүртсэн болохоор хүн болгонд тоогдсон юм шиг санагдаж, үнэхээр бахдалтай сайхан байсан.

Read More

Өдгөө зөвхөн хөгжмийн ертөнцөөр хязгаарлагдахгүй, салбар бүрийн чухал хэрэгцээний нэг болсон CD одоогоос 20 жилийн өмнө анх худалдаанд гарчээ. “Philips”, “Sony” гэсэн цахилгаан барааны аварга корпорацууд 1970-аад оны дундуур компакт диск бүтээх ажилд цаг уралдан орж, 1976 онд “Sony” анхны дижитал диск бүтээсэн бол үүнээс гурван жилийн дараа “Philips” компакт дискийг олон нийтэд анх танилцуулсан юм. Гэвч тус тусын бүтээлд нь бага зэрэг дутагдал байснаас дээрх хоёр корпорац хамтарч, шинэ шилдэг бүтээгдэхүүн гаргахаар шийджээ.

Read More

Пол Жоны тухай ярьж байна. Домогт “Битлз”-ийн амьд түүх болсон Пол Макартни дэлхийн хэдэн зуун сая хүний шүтээн болсон энэ алдартай хамтлагийг үүсгэн байгуулагч Жон Леннонтой анх яаж танилцсанаас эхлээд хамтарч хэрхэн дуу зохиодог байсан тухайгаа, тэдний харилцаа юунаас болж хөндийрсөн, хамтлаг тарахыг хэн санаачилсан тухай, мөн Ж.Леннонтой хамгийн сүүлд утсаар холбогдсон сүүлчийн яриагаа дурсч “Playboy” сэтгүүлд ийн ярьжээ.

Read More

Монголын соёлыг Тайландад сурталчлах “Discover Mongolia” соёлын арга хэмжээ энэ сарын 17-20ны өдрүүдэд Бангкок хотын “Сентрал” худалдааны төвд болж өнөөдөр хаалтаа хийх гэж байна. Тус арга хэмжээг Бангкок дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Улаанбаатар, Бангкок хотын захиргаа, Монголын дизайнеруудын үндэсний хороо, Монгол Тайландын найрамдлын нийгэмлэг болон хоёр улсийн хувийн пүүс, компаниудын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм.

Read More

Өнгөрсөн долдугаар сараас хойш хөгжим сонирхогчдыг байлдан дагуулж байгаа Өмнөд Солонгосын дуучин PSY-ийн “Gangnam Style” дуу одоогийн байдлаар YouTube сайтаас нэг тэрбум удаа үзжээ. “YouTube” сайтыг эзэмшигч “Google” компанийн мэдээлснээр “Gangnam Style” дуу өдөрт дунджаар арван сая удаагийн илэрцийг авдаг байна. Түүнчлэн уг дуу өмнө нь “YouTube”-ийн дээд амжилтыг тогтоогоод байсан Жастин Биберийн “Baby” дууг ардаа хол орхин хамгийн олон хэрэглэгчтэй олон нийтийн сүлжээ сайтын дээд амжилтыг дахин тогтоогоод байгаа нь энэ аж.

Read More

Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн дахин давтагдашгүй авъяас билиг, стил имиджээрээ тодорч дуунд дуртай дуучин монгол түмнийхээ шүтээн нь болж олон сайхан уран бүтээлүүдээрээ сэтгэлийн их цэнгэл эдлүүлж яваа Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн энэ өдөр мэндэлжээ. Тэрээр “Сар шиг холын газарт дасахгүй гээд яах вэ” "Сайхан монгол бүсгүйг санахгүй гээд яах вэ" хэмээн аргагүй нь эрхэнд мөнгө хөөн нутгаа орхин гарсан мянга мянган залуусын нүдэндээ нулимстай, зүрхэндээ гунигтайгаар дуулдаг сүлд дууг амьдуулж, “Санана даа” хэмээсэн утга төгөлдөр дуугаараа олон мянган хосуудад итгэл найдвар бэлэглэсэн хүн. "Толин хулын тоосонд хиймор зүггүй наадам" "Торгон жолоо өргөхөд нулимас тогтохгүй наадам"…

Read More

Хүүхэлдэйн театрынхан хүүхэд багачууддаа шинэ оны бэлэг болгон энэ сарын 22-нд “Лусын хааны охид” хүүхдийн жүжгээ толилуулхаар болжээ. Энэхүү жүжгийн зохиолыг яруу найрагч Ц.Хулан бичиж, хүүхэлдэйн театрын нийт уран бүтээлчид тайзнаа амилуулж байгаа бөгөөд хөгжмийн зохиолчоор нь төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхдорж ажиллаж байгаа юм.

Read More

ХХ зууны Монголын нэрт сэхээтэн доктор, профессор Сономын Лувсанвандангийн нэрэмжит сангаас олгодог Гоо зvйн дээд шагнал гардуулах долоо дахь удаагийн ёслолын ажиллагаа өчигдөр боллоо.Шагналын эзнээр Пласидо Доминогийн нэрэмжит дуурийн залуу дуучдын олон улсын уралдаан, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаан зэрэг хүн төрөлхтний хэмжээний их сорилго наадамд тэргүүн болон дэд байрт шалгарсан Энхбатын Амартүвшин тодорсноор “С.Лувсанвандангийн нэрэмжит гоо зүйн дээд шагнал” хүртжээ.

Read More