Зохиогч: Урлаг

Уильям Шекспирийн “Гамлет” жүжгээр өвөл цагийн үзвэрийн нээлтээ өнгөрсөн арваннэгдүгээр сард хийсэн УДЭТ театрын хамт олноор бахархаж, баярлаж хүндэтгэсэн үзэгчид цөөнгүй байгаа билээ. УДЭТ театрын тайзнаа 33 жилийн дараа эргэн амилсан “Гамлет” үзэгчид, урлаг судлаачдаас өндөр үнэлгээ авсан юм. Тэгвэл драмын театрын уран бүтээлчид энэ сарын 7-ноос эхлэн өдөр бүр “Гамлет”-ыг дахин тайзнаа тоглож байгаа юм. УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатарын найруулсан уг жүжгийн гол дүр Гамлетыг жүжигчин С.Болд-Эрдэнэ амилуулж, түүний хайртай бүсгүйд жүжигчин А.Ганчимэг, Д.Ганцэцэг нар тоглож байгаа. Түүнчлэн, Данийн ван Клавдийд П.Цэрэндагва, Гертрудад У.Уранчимэг, Офелиягийн аав Полонийд Б.Жаргалсайхан, ах Лаэртэд Г.Эрдэнэбилэг, Горациод Г.Амгаланбаатар, Марцеллод Д.Баттөмөр нар тогложээ. Жүжгийн туслах найруулагчаар Ч.Түвшин, ерөнхий продюсер Д.Цэрэнсамбуу, ерөнхий зураачаар Т.Ганхуяг, бүжиг дэглээчээр Т.Төгсөө, хөгжмийн зохиолчоор С.Сансаргэрэлтэх нар ажиллаж байгаа билээ.

Read More

ССАЖЯ, БШУЯ, СУИС, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Монголын урлагийн зөвлөл хамтран “Соёлын чуулган”-ыг энэ сарын сарын 12-14-нд зохион байгуулах гэж байгаа. Энэ талаар СУИС-ийн дэд захирал Ч.Алтанцэцэгтэй ярилцлаа.

Read More

Тагнуулч Жэймс Бондын шинэ адал явдал “Skyfall” кино өнгөрсөн долоо хоногт орлогоороо Хойд Америкийн кино чартыг тэргүүлжээ.Тэд өнгөрсөн долоо хоногт 11 сая ам.долларын орлого олсон гэж AFP мэдээлэв. Уг бүтээл үзэгчдийн хүртээл болсноос хойш нийт 261.6 сая ам.долларын орлого олжээ. “Box office”-ын жагсаалтын хоёрдугаарт “Rise of the Guardians” 10.5 сая, гуравдугаарт “The Twilight Saga: Breaking Dawn, Part 2” 9.2 сая ам.долларын орлоготойгоор бичигдсэн байна.

Read More

“Бид +30 градусын халуун орноос -25 градусын хүйтэн оронд ирлээ. Онгоцноос буугаад хотын төв рүү явж байхдаа цасанд хучигдсан сүрлэг том уулсыг хараад бахдах сэтгэл төрсөн. Хэдэн жилийн өмнө бид Монголд тоглолт хийхээр сонирхож байсан учраас танай орны тухай бага зэрэг мэднэ. Агуу түүхтэй орон шүү”. Энэ бол Данийн алдарт “Michael learns to rock” хамтлагийнхны Монголд хөл тавьсан анхны сэтгэгдэл. Сүүлийн хоёр жилийн турш дэлхийн нэр хүндтэй уран бүтээлчид Монголд тоглолт хийнэ гэх зар, мэдээллүүд залуусыг “баярлуулан гомдоосон”-ыг та санаж буй биз. Харин өнгөрсөн намраас монголчуудын сайн мэдэх “Michael learns to rock” ирнэ гэх мэдээлэлд залуус итгэсний нэг шалтгаан нь Монголын залуучуудын холбоо, “Evento” компани буюу ая зохиогч Б.Долгион, “Шар айраг”-ийн Г.Ганхүүд найдсан хэрэг болов уу.

Read More

ССАЖЯ, Соёл урлагийн их сургууль, ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, БШУЯ, Олон Улсын Монгол судлалын холбоо, МУЗ хамтран “Соёл ба хөгжил” чуулганыг арванхоёрдугаар сарын 12-14-нд Улаанбаатар хотноо зохиох гэж буй. Энэхүү үйл ажиллагааг санаачлан, хэрэгжүүлэгч СУИС-ийн захирал, доктор Э.Сонинтогостой чуулганы талаар ярилцсан юм.

Read More

Исландын алдарт пост рок хамтлаг “Sigur Ros”-ын тухай мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан билээ. Тэд энэ жил “Valtari” цомгоо гаргасан бөгөөд өнгөрсөн тавдугаар сард Америк, Их Британи, Исланд тэргүүтэй орны кино найруулагчдад адил хэмжээтэй төсөв өгч, “Valtari”-ийн хүрээнд кино, бичлэг хийхийг хүссэн юм.

Read More

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 108 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчын 2006 оны 10 дугаар сарын 10 ны өдрийн 487 дугаар захирамжаар байгуулагдсан “Улаанбаатар” чуулга 6 дах жилийнхээ хаалтын тоглолт болгож “Миний эх орон” хүндэтгэлийн концертоо 12-р сарын 09-ны өдөр буюу өнөөдөр 18:00 цагаас толилуулах гэнэ. Тус концертын ерөнхий найруулагчаар МУУГЗ Л.Эрдэнэбулган, туслах найруулагчаар МУСТА П.Урнаа нар ажиллаж байгаа гэнэ.

Read More

1990-ээд онд дэлхийн поп ертөнцөд ноёрхож байсан алдарт “Michael Learns to Rock” хамтлаг өнөөдөр Монголд хүрэлцэн ирлээ. Азийн орнуудаар хийх аялан тоглолтоо ийнхүү Монгол Улсаас эхлүүлж буй дэлхийн хэмжээний одод маань онгоцноос буугаад шууд “Bly Sky” зочид буудалд очиж байрлаж байгаад 18 цагийн орчимд “Bly Sky”-ын Даймондод сэтгүүлчид болоод үнэнч шүтэн бишрэгч фенүүдтэйгээ уулзаж, зургаа авхуулсан юм.

Read More