Улсын филармонийн гоцлол дуучин соёлын тэргүүний ажилтан С.Баттулга “Миний эх орон” бие даасан тоглолтоо хийх гэж байна. Энэ нь түүний бие даасан дөрөв дэх тоглолт нь бөгөөд энэ сарын 20-нд Соёлын төв өргөөнд болох юм. Дуучин С.Баттулга энэхүү тоглолтоороо “Миний” домгийн баяраа давхар хийнэ. “Миний эх орон” тоглолтод Улсын филармонийн симфони оркестр, Морин хуурын чуулга, хийлч Ч.Дэлгэрцэцэг нар оролцох аж.
Зохиогч: Урлаг
МУГЖ Б.Сарантуяа АНУ-д тоглолт хийхээр болсон байна. Тэрээр энэ сарын 26-нд Лос-Анжелeс, 27-нд Сан-Франциско, 28-нд Вашингтон, 29-нд Чикаго хотноо тоглох юм байна. Америкад байгаа Монголчууддаа зориулж аялан тоглолт хийхээр болсон энэ аж. Гавьяат маань шинэ уран бүтээлээ нутаг нэгтнүүдээ баярлуулахаар шийдсэн байна.
Сэрчмаа хувийн зургуудаас…
Нэг хэсэг хар тамхины хэрэгт нэр холбогдож нэлээн шуугиан тарьсан дуучинСүндэръяа гэгээрлийн замыг сонгожээ.Хар тамхи бусдад худалдаалахыг завдсан,хэрэглэсэн хэмээн түүнийг цагдаагийн байгуулгийнхан эрэн сурвалжилж нэг хэсэгтээ л олны чихийг халууцуулсан. Тэгвэл тэр явдлаас хойш уран бүтээлээсээ хөндийрч ор сураггүй алга болсон Сүндэръяа Энэтхэг улсад амьдарч байна . Энэ удаа тэрээр төгс гэгээрлийн замыг сонгосон бөгөөд стиль имидж нь ч эрс өөрчлөгджээ.
Солонгосын дуучин, реппер Парк Жае Саны “Ганнам стиль” дуу дэлхийд хит нилээдгүй хугацаа өнгөрч байна. Энэ дууны клипийг өнгөрсөн долдугаар сарын 15-нд youtube сайтад байрлуулснаас хойш дээд амжилт тогтоогоод байгаа. Түүнчлэн энэхүү дууны клип болон бүжгийг дэлхийн өнцөг булан бүрт дуурайж байгаа. Ингээд ” Ганнам стиль”-ийн монгол хувилбарыг танилцуулья.
ЛОНДОН. /РОЙТЕР/. Британийн домогт “Битлз” хамтлагийн гишүүн Жон Ленноны нэрэмжит Энхтайвны шагналыг хүний эрхийг хамгаалагч, буяны үйлстэн болохын хувиар Америкийн поп дуучин Леди Гагад гардуулсан байна.
Ленноны бэлэвсэн эхнэр, Америкийн авангард зураач Йоко Оно өөрийн санаачилсан энэ шагналаа биечлэн гардуулжээ. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа Исландын нийслэл Рейкьявик хотод болсон байна.”Энхтайвны баталгаа ЛеннонОно” /LennonOno Grant for Peace/ шагналыг Жон Ленноны төрсөн өдөр болох 10 дүгаар сарын 9-нд гардуулжээ.
Монголын эйрсофт спортын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт боллоо. Тэмцээнийг Монголын эйрсофт сонирхогчдын холбооноос санаачлан зохион байгуулж, долоон багийн тамирчид өрсөлдсөн байна. Тэмцээнд МЭСХ-ны ууган баг болох “Legion” баг түрүүлж, аваргын цом гардан авсан бол “Desert Hawks” багийнхан хоёрдугаар байрыг эзэлжээ. Эйрсофт спорт нь байлдааны галт зэвсгийн хуулбараар бүтээгдсэн буу зэвсгээр байт буудлага хийх, тактикийн бэлтгэл хийх зэргээр ашиглагддаг спортын төрөл юм. Манай улсад 2010 оноос хөгжсөн бөгөөд одоогоор 50 гаруй гишүүн, 300 орчим дэмжигчтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Тус спорт 1970-аад оны үед Япон улсад үүсэж Америк, Герман, ОХУ зэрэг оронд бие даасан спорт болж…
Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аваргын цомыг эзэмшиж буй “Майами Хит” баг Хятад улсад ирлээ. Аваргууд Хятад улсад долоо хоног саатах хугацаандаа “Лос Анжелес Клипперс” багтай хоёр удаа үзүүлэх тоглолт хийнэ. Эхний тоглолт пүрэв гаригт Бээжин хотод, хоёр дахь тоглолт ням гаригт Шанхай хотод болох аж. Долоо хоногийн хугацаанд “Майами Хит” багийн тоглогчид Их цагаан хэрмийг үзэж сонирхохоос гадна сонирхолтой аяллын хөтөлбөр ч багтжээ. Хит өмнө нь 2008 онд Франц, Англи улсад үзүүлэх тоглолт хийж байв.
ОХУ-ын “Большой театр” Европт төдийгүй дэлхийд суу алдраа гайхуулсан сүрлэг театр билээ. Тэгвэл хүн ам цөөтэй ч сонгодог урлаг нь өндөрт мандаж яваа манай улсад Их театрынхан хүрэлцэн ирэхээр болжээ. ДБЭТ-ын захирал Б.Сэргэлэн, Соёл, спорт, аялал жуулчлалын яамныхан тэднийг эх орондоо урьж, тоглуулах санал хэдийнэ тавьсан бөгөөд ОХУ-ын театрынхан хүлээж авсан сурагтай. Улмаар ирэх сарын 2-нд Улаанбаатар ирж, балетийн тоглолт үзүүлэхээр зэхэж буй аж. Тэдний зүгээс 10 гаруй балетчинтай Монголыг зорих юм байна. Өвөл цагийн нээлтээ хийгээд удаагүй байгаа ДБЭТ-ын ээлжит бэлэг нь энэ байх нь гарцаагүй.