Монголын дуулалт жүжгийн түүхэнд нэгэн гайхалтай уран бүтээл нэмэгдэн мэндэлсэн нь Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын шинэ уран бүтээл “Гоолингоо” дуулалт жүжиг байж үзэгч түмэнд хүрж өнөөдөр хаалтын тоглолтоо хийх гэж байна.
Хагас зуун саяын өртгөөр бүтэж буй уг жүжгийн зохиолч, найруулагчаар “Монгол туургатан” театрын ерөнхий найруулагч МУСТА С.Баярсайхан, хөгжмийн зохиолчоор МУУГЗ Ш.Аюуш нар ажилласан бөгөөд үндэсний хөгжмийн “Хангарьд” найрал жүжгийн хөгжмийг амьдруулсан ажээ.
