Их Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан “Алтан ураг” бүжгэн жүжгийг энэ сарын 13, 14-нд тоглох гэж байна. Тус жүжиг анх 1996 оны долдугаар сарын 6-нд ҮДБЭЧ-ын тайзнаа нээлтээ хийж байжээ. “Алтан ураг” бүжгэн жүжгийн цомнолыг Төрийн соёрхолт ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, хөгжмийг Төрийн соёрхолт, УГЗ Б.Шарав, найруулагчаар Төрийн соёрхолт, УГЗ С.Сүхбаатар, ерөнхий зураачаар Ардын зураач, УГЗ Х.Гунгаасүх, ерөнхий удирдаачаар ҮДБЭЧ-ын уран сайхны удирдаач Н.Буянбаатар, хувцасны зураачаар ҮДБЭЧ-ын ерөнхий найруулагч Д.Ганболд ажиллаж байна. Тус жүжгийг Их эзэн Чингис хааны түүхээс сэдэвлэж бүтээсэн түүхэн бүжгэн жүжиг юм. Жүжигт Тэмүүжин анд Жамуха, эцэг Тоорил хааны дэмжлэгтэйгээр Мэргэдэд булаалгасан Бөртэ хатнаа буцаан…
Зохиогч: Урлаг
“Гурван охин” хамтлагийн дуучин Анхмаагийн найз залуу Т.Билэгжаргал анх удаа “Гарал угсаа” нэртэй кино найруулж, зохиолыг нь өөрөө бичиж, гол дүрд нь бас тогложээ. Уг кинонд Т.Билэгжаргалаас гадна түүний найз бүсгүй Т.Анхмаа, мөн Т.Баттулга, “Тусгай салаа”-гийн П.Баттөр, “Шинэ үе” продакшны жүжигчин Алдармаа нар тоглосон байна. “Гарал угсаа” киноны постерт “Хүн хийсэн үйлийнхээ хариуг хүссэн хүсээгүй заавал хүртдэг” хэмээн бичсэн нь адал явдалт киноны үйл явдлын зангилаа бололтой. Энэхүү киноны тухай албан ёсны мэдээлэл байхгүй байгаа бөгөөд чухам хэзээ нээлтээ хийх нь одоогоор тодорхойгүй байгаа ч тун удахгүй бололтой.
Намрын кино давалгаа кино сонирхогч тань руу чиглэж эхэллээ. “Гарал угсаа” нэртэй шинэхэн кино нээлтээ хийхээр зэхэж буй тухай бид өмнө нь мэдээлсэн бол мөн “Хунгийн сүүлчийн дуу” бүтээл үзэгчдийн хүртээл болоход хэдийнэ бэлэн болжээ. “Шинэ үе” продакшны жүжигчин Р.Алтансүх буюу Асий уг киног найруулсан бөгөөд Драмын театрын жүжигчид, “Шинэ үе”, “X-ТҮЦ”, “Маск”, “TV Cocktail” продакшны уран бүтээлчид оролцон тогложээ. “Twins film”-ийн шинэ бүтээл “Хунгийн сүүлчийн дуу”-г А.П.Чеховын зохиолоос сэдэвлэн бүтээсэн гэнэ. Уран бүтээл хэрхэн бүтдэг, жүжигчид дүр бүтээхийн тулд хэрхэн зовж, хөдөлмөрлөдөг тухай харуулах энэ кино удахгүй нээлтээ хийх юм байна.
Эди Слиман “Ив Сен Лоран” брэндийн дүр төрхийг тодорхойлно Диор брэндийн эрэгтэй загваруудыг урлаж байсан загвар зохион бүтээгч Эди Слиман таван жилийн дараа загварын ертөнцдөө эргэн ирлээ. Тэрбээр Ив Сен-Лоран брэндийн загвар зохион бүтээгчээр ажиллаж эхэлжээ. Уран бүтээлийнхээ өнгөрсөн бүх жилүүдэд Диор брэндэд ажилласан загвар зохион бүтээгч Эди Слиман хэрхэн гайхалтай шоу зохион байгуулахаа сайн мэднэ. Тэрбээр Ив Сен-Лоран брэндэд зориулсан анхны загваруудаа Парисын загварын долоо хоногийн үеэр Парисын хамгийн сүр жавхлант ордон болох Гранд Паласт танилцууллаа. Урсдаг шатан тайз байгуулж, заалыг харанхуй болгон урт хонгил гаргасан нь үзэгчдэд ихэд таалагджээ. Эргэлдсэн хурц гэрэл, панк хөгжмийн хэмнэл, таазанд ойрхон харагдах…
Өмнөд Африкийн загвар зохион бүтээгч Лиани ван дер Вийр саяхан хамгийн этгээд загвартай гутал урлажээ. Дуучин Лэди Гагагийн өмсдөг гутлууд өвөрмөц загвартайгаараа ялгарч чаддаг. Лиани ван дер Вийр ярихдаа “Энэ бол загварын хувьд шинэчлэл хийсэн гутал юм. Итгэмээргүй, өмсөхөд бэрхшээлтэй харагдах ч гэлээ шинэ үеийн загварыг тодорхойлж чадна. Үүнийг өмссөн эмэгтэй бусдаас өндөр харагдана” гэжээ. Тэрбээр Голландын их сургуульд суралцдаг бөгөөд саяхан энэхүү загварын гутлаараа шагнал хүртсэн байна. Лиани ван дер Вийрийн ярьснаар түүний загвараар гутал үйлдвэрлэхийг Голландын гутал үйлдвэрлэгч “Рене ван дер Берг” үйлдвэр худалдаж авчээ. Залуу загвар зохион бүтээгч “Хүмүүс шинэ зүйлийг эрэлхийлж байна. Лэди Гагагийн…
Кэт, пүүзний загварын хувьсал Кэт, пүүз бол залуусын өдөр тутмын хэрэглээ юм. Тиймдээ ч загвар, хийцийн хувьд хамгийн сүүлийн үеийнхийг тэд худалдаж авахыг хүсдэг. Кэт, пүүз анх Европт үүссэн. Загвар зохион бүтээгчдийн ярьснаар кэтний уламжлалт загвар сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд төдийлөн өөрчлөгдөөгүй. Гэхдээ чанар, хэлбэр хийцийн хувьд өөрчлөгдөж улам сэтгэл татам болсон гэхэд буруудахгүй. “Nike” фирмийн загвар зохион бүтээгч Колин Ронн ярихдаа “Кэт, пүүзний загвар цаашид хэрхэн өөрчлөгдөхийг хэлж мэдэхгүй байна. Дэлхийн өнцөг булан бүрийн үйлдвэрлэгчид янз бүрийн загвартайг үйлдвэрлэж байна” гэжээ. “Adidas” компани кэт, пүүзнийхээ уламжлалт загварыг хадгалахыг эрхэм болгодог. Гэхдээ хэвлэлүүдэд тархсан мэдээллээр ойрын хоёр жилийн дотор…
Хүн бүрийн харах өнцөг, юмсыг хүлээн авах тусгал нь харилцан адилгүй. Тэр дундаа уран бүтээлчдийн хувьд нэг зүйлийг өөр өөр арга, хэлбэрээр дүрсэлдэг нь урлаг сонирхогчдын анхаарлыг татдаг. “Max Mall” дахь “976” уран зургийн галерейд нээгдсэн “Ээж хайрхан” үзэсгэлэн говь нутаг гурван уран бүтээлчийн бийрийн үзүүрт хэрхэн буусныг харуулжээ.
Бернардо Бертолуччи кинематографийн хөгжилд оруулсан хувь нэмрийнхээ төлөө Европын кино академийн (EFA) хүндэт шагналаар шагнагдах болсон тухай акхадемийн сайтад өгүүлсэн байна. Бертолуччи уг шагналаа EFA-ийн жил тутмын шагнал гардуулах 25 дахь ёслол дээр гардан авах юм.
Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуу дуулаачдын тэмцээнд тэргүүн байр эзэлж монголчуудынхаа хайр, хүндэтгэлийг хүлээсэн цагдаагын “Сүлд” чуулгын гоцлол дуучин, МУГЖ Г.Ариунбаатар УДЭТ-н жүжигчин МУСТА Г.Отгонцэцэг нарыг хайр сэтгэлийн холбоо үүсгэжээ хэмээн хэвлэлээр шуугих болсон билээ. Ийнхүү цуурхах болсон нь учиртай ажээ. Учир нь өчигдөр нээлтээ хийж үзэгч түмний нэжгинсэн алга ташилтын дор болж өнгөрсөн Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын өвөл цагийн нээлт болж буй шинэ уран бүтээл “Гоолингоо” дуулалт жүжгийн гол дүрд тэд хамтран тогложээ.
Морин хуурын чуулга энэ жил 20 нас хүрлээ. Тус байгууллагынхан энэ ойдоо зориулан олон арга хэмжээ төлөвлөөд байгаагийн нэг нь өчигдөр, өнөөдөр, маргааш Соёлын төв өргөөнд болох “Монголын сайхан орон” тоглолт юм. Гэхдээ энэхүү тоглолт нь гурван өөрөөр эгшиглэх юм байна. Тодруулбал эхний тоглолтод дан Монголын шилдэг уран бүтээлчдийн хөгжим, аялгуу эгшиглэх бол хоёр дахь нь буюу өнөөдөр дэлхийн хөгжмийн болон дууны бүтээлүүдийг морин хуураар хэрхэн амилуулахыг үзүүлэх юм байна.