Дэлхийн супер од дуучин Рианна твиттертээ шинэ цомог нь гарч байгаа тухай зарлажээ. Дуучин бүсгүйн долоо дахь цомог “Unapologetic” гэх нэртэй аж. Цомог 2012 оны арваннэгдүгээр сарын 19-нд худалдаанд гарах юм байна.
Цомгийн бичлэгийн продюссероор Америкийн Бланко, Норвегийн Stargate баг болон ажиллажээ. Энэ удаа цомгийнхоо хавтасны зургийг сонирхолтой болгохын төлөө дуучин бүсгүй нүцгэлсэн байна. Хавтсанд “Side Effects”, “Diamonds”, “Love”, “Chalice”, “Fearless” гэсэн үг бичигдсэн байгаа нь дуунуудынх нь нэр бололтой.
