За залуусаа бас нэг нь шинэ уран бүтээл гарчээ ингээд та бүхэндээ "Опозит" хамтлагийн гишүүн ГАНТУЛГА, " АЛБААР ГАРГАСАН ALBUM -д багтах "БИ ЧАМД ГОМДОХГҮЙ" хэмээх дууг шинэчлэн рэпер Бямбаа дуучин Сүхээ нартай хамтарч дуулсанаар хүргэж байна. www.urlag.mn BABU
Зохиогч: Урлаг
Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хорооныхон салбарынхаа байгууллагуудтай албан ёсоор танилцаж байгаа билээ. Тэрээр энэ сарын эхээр Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн Л. Эрдэнэчимэг нар урлагийн салбар байгуулагуудаар орж ажил, байдалтай нь танилцсан юм.
Хамгийн түрүүнд тэд Үндэсний болон Байгалийн түүхийн музейд саатсан юм. Музейн удирдлагууд баахан л зовлон тоочиж байлаа. Тулгамдсан асуудлаа гишүүдэд хэлж, бухимдлаа тайлан дотроо бага ч гэсэн онгойлгов уу гэлтэй. Харин дараа нь Драмын театр, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга, Хүүхэлдэйн театраар оров. Бас л өнөөх зовлонгоо тоочлоо. Зовлон тоочоод л байвал нэг өдөр ч багадахаар байв. Даанч нь аливаа ажил цаг нартай юм болохоор хугаслахаас өөр арга байсангүй. Гэхдээ мэргэжлийн байгууллагуудын тоочдог зовлон үнэний ортой юм. “Бид хаа байсан барууны орон биш, Өвөрмонгол, Хятад, Оросоос л жишээ авах хэрэгтэй.
Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын шинэ уран бүтээл “Гоолингоо” дуулалт жүжиг тун удахгүй тайзнаа амилах нээ.
Тус жүжгийн зохиолч, найруулагчаар “Монгол туургатан” театрын найруулагч МУСТА С.Баярсайхан, хөгжмийн зохиолчоор МУУГЗ Ш.Аюуш нар ажиллаж байгаа ажээ.
Жүжгийн гол дүрүүдэд: дуучин МУГЖ Ариунбаатар, жүжигчин МУСТА Отгонцэцэг, уртын дуучин МУГЖ Хонгорзул, уртын дуучин Батболд нар тоглож байгаа бөгөөд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид оролцон тоглож байгаа юм байна.
Жүжгийн зөвлөх найруулагчаар УДЭТ найруулагч Б.Баатар, “Монгол туургатан” театрын дарга Ганхуяг нар ажиллаж байгаа гэнэ.
Дэлхий нийтийг хамарсан “Зуун мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө” /100 Thousand Poets for Change/ нэртэй яруу найргийн томоохон үйл явдал өнөөдөр дэлхий даяар өрнөж байна. Дэлхийн олон улс орныг хамарсан энэ хөдөлгөөнийг АНУ-ын яруу найрагч Мишейл Ротенберг, Терри Карроион нар санаачилсан аж.
“PLAY TIME 2012” амьд хөгжмийн наадамд нийт 52 хамтлаг ая дуугаа өргөжээ. Эдгээр хамтлагуудын аль нь ч төр засгийн шийдвэрээр байгуулагдаагүй бөгөөд нийгмийн өмнө ямар нэг хариуцлага хүлээгээгүй юм. Хамтлагуудын ес нь л монгол нэртэйгээс гадна “үзэл суртал”-д нийцэхээр нь ч ховор. Хос сүх, Бэрд, Нисванис, Аяараас чанга… Чухам юу бодож ийм нэр сонгосныг нь асуугаад ч өдөөтэй “ухаалаг” хариулт лавтай сонсохгүй. Жишээ нь, Нисванисынхан анх сонинд ярилцлага өгөхдөө нэрээ мартчихаад үүсгэн байгуулагч Б.Галсансүхээсээ утсаар асууж явсан түүхтэй улс. PLAY TIME-ийг уралдаан зохиох дуртай гэж өөрийгөө тодорхойлдог МУСГЗ Д.Ухнаагаар шүүлгэвэл тэнцэх юм ганц ч гарахгүй. Харин тэрбээр дээрх залуусын үлгэр дууриал, өв хөрөнгө болсон Соёл-Эрдэнийг Монголын ард түмнийг хүмүүжүүлсэн, цэнэглэсэн гэж бахтай ярьдаг. Universe best songs шоунд оролцогчдын хувцас хунарт санаа тавьдаг эрхэм шүүгч Д.Ухнаа маань 1975 оны аравдугаар сарын 27-д болсон Улсын филармонийн зөвлөлийн хурал дээр Соёл-Эрдэнийн Га.Жаргалсайханаас “Зөвлөлт, Францын хооронд ямар хэлэлцээр болсон бэ, и хаана?” гэж асуугаад унагаж л явсан эр. Одоогийн хамтлагууд улсынхаа ерөнхийлөгчийг танихгүй байсан ч дурны хэрэг. Дөчин жилийн өмнө байгуулагдсан Соёл-Эрдэнэ хамтлагт даваагүй даваа, үзээгүй зовлон үгүй.
Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын гоцлол дуучин МУГЖ Т.Баяраа, уртын дуучин Ч.Дорж, О.Анхчимэг нарын хамтарсан “Хүйн холбоо” хэмээх ардын урлагийн гайхимшигийг мэдрүүлэх тоглолт энэ сарын 28-нд буюу өнөөдөр 19:00-н цагаас ганцхан удаа Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын концертын их танхимд болно
Тус тоглолт нь Баруун монгол, Халх, Буриад гэсэн үндэсний язгуур урлагийн гурван төрлийн уран бүтээлүүдээс бүрдсэн бөгөөд “Монголын ахмадын холбоо”-той хамтран ахмад буурлуудынхаа баярыг тохиолдуулан ийнхүү зохион байгуулж байгаа гэнэ.
Тоглолтын ерөнхий найруулагчаар МУУГЗ Л.Эрдэнэбулган, туслах найруулагчаар Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын найруулагч П.Урнаа, удирдаачаар МУСТА Д.Нямдаш, Р.Ганбат нар ажиллаж байгаа аж.
Тоглолтонд Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын “Хангарьд” үндэсний найрал хөгжимчид, дуучид, бүжигчид, бүрэн бүрэлдхүүнээрээ оролцох ажээ. Түүнчлэн үндэсний хөгжмийн “Алтан ураг”, “Гэрэгэ” зэрэг хамтлагууд МУГЖ Т.Баяраа, уртын дуучин Ч.Дорж, О.Анхчимэг нартай хамтран тоглоно
Тоглолт: Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын концертын их танхимд 2012 оны 09 сарын 28-нд буюу өнөөдөр 19:00-н цагаас ганцхан удаа тоглогдоно.
“Оюунт Монгол” аяны зохион байгуулагчид хүүхэд, залуусын заавал унших 88 номын жагсаалтыг гаргажээ. Эдгээр номны нэрсийг БШУЯ-наас баталсан юм. Тухайлбал, бага насны ангилалд СГЗ, зохиолч Ж.Дашдондогийн “Чулуун домог”, “Аав, ээж би”, “Хар шувууны цагаан домог” зохиолч, Х.Болор-Эрдэнийн “Хишигт” дурсамжит тууж зэрэг ном багтжээ.
Мөн дунд, ахлах насныхан болон оюутан залуусын ангилалд зохиолч Л.Өлзийтөгсийн “Нүдний шилэнд үлдсэн зургууд”, Төрийн соёрхолт, зохиолч Д.Батбаярын “Саахалтын нууранд ангир дуугарна”, Л.Түдэвийн “Оройгүй сүм” зэрэг ном жагсаалтад багтсан байна.
УДЭТ-н жүжигчин МУСТА Г.Отгонцэцэгийн талаар сүүлийн үеийн хэвлэлүүдээр МУГЖ Г.Ариунбаатартай хайр сэтгэлийн холбоотой болж хэмээн шуугсаар байгаа билээ. Түүний энэ мэдээлэл үнэний ортой байж магад хэмээн сайтар сурвалжилтал Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын шинэ уран бүтээл “Гоолингоо” дуулалт жүжгийн гол дүрд хамтран тоглож байгаа ажээ.
Тэд жүжгийнхээ бэлтгэл сургуулилтын үеэр зохиолдоо уусаж биесдээ дурлаж, хайрлацгааж байгаа бөгөөд тэдний энэ байдал нь ийнхүү ташаа мэдээлэл цацагдахад хүргэсэн байна.
Юутай ч тэдний шинэ уран бүтээлд өндөр амжилт хүсье
Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын урилгаар Азийн үндэсний хөгжмийн хамтлаг ирэх 10-р сарын 2-нд монголд ирэх гэнэ. Тэрээр Солонгосын урлагийн их сургуулиас төрөн гарсан “Asian Music Ensemble” хамтлага нь ирэх 10-р сарын 3-нд Монголын ард түмэндээ зориулж азийн үндэсний хөгжмийн гайхимшигт тоглолтыг толиулхаар ийнхүү манай улсад хүрэлцэн ирж байгаа ажээ. Тус хамтлага нь азийн томоохон улс орнуудаар өөрсдийн уран бүтээлийн тоглолтоо амжилттай зохион байгуулсаар байгаа бөгөөд Монгол улсад анх удаагаа зохион байгуулагдаж буй тэдний тоглолтын зохион байгуулагчаар Нийслэлийн “Улаанбаатар” чуулга, БНСУ-ын “СҮРИМ” соёлын сан, “Монгол глобал” групп дэмжигч байгууллагаар ГХЯ-ны Ази номхон далайн газар, “Бунза” центр, “Вансэмбэрүү” кафе нар ажиллаж байгаа гэнэ.
Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын гоцлол дуучин МУГЖ Т.Баяраа, уртын дуучин Ч.Дорж, О.Анхчимэг нарын хамтарсан “Хүйн холбоо” хэмээх ардын урлагийн гайхимшигийг мэдрүүлэх тоглолт энэ сарын 28-нд 00:19-н цагаас ганцхан удаа Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын концертын их танхимд болох ажээ.
Тус тоглолт нь Баруун монгол, Халх, Буриад гэсэн үндсний урлагийн гурван төрлийн уран бүтээлүүдээс бүрдсэн бөгөөд “Монголын ахмадын холбоо”-той хамтран ахмад буурлуудынхаа баярыг тохиолдуулан ийнхүү зохион байгуулж байгаа гэнэ.
Тоглолтын ерөнхий найруулагчаар МУУГЗ Л.Эрдэнэбулган, туслах найруулагчаар Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын найруулагч П.Урнаа, удирдаачаар МУСТА Д.Нямдаш, Р.Ганбат нар ажиллаж байгаа аж.