Зохиогч: Урлаг

Монголын театр урлагт нэгэн шинэ түүхийг бичихээр “Шөнийн театр” хэмээх содон нэртэй театр шинэ өнгө төрхийг нэмэхээр үүд хаалгаа нээж байгаа юм байна. Тэрээр Лас Вегас, Венец, Парис зэрэг жинхэнэ метрополис хотуудын нэг илэрхийлэмж нь яахын аргагүй шөнийн дуу алдмаар чамин тансаг шоу тоглолтууд байдаг.

Тэгвэл Улаанбаатарынханд зориулсан, таашаалд нь нийцсэн ийм урлагийн төрлийг цоо шинээр тавьж үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод байгаа аж. Тиймээс тус театрынхан ирэх 10-р сарын дундуур “Нууцаа дэлгэе” нэртэй кабаре шоугаа үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэл ажилдаа ороод байгаа гэнэ.

Read More

Нийтийн дууны өнөө цагийн өнгө аясыг тодорхойлоод байгаа дуучин П.Идэржавхланг хоолойны цар хүрээ ихтэй чадварлаг дуучин хэмээн үзэгчид үнэлдэг. Тэрээр нэгэн ярилцлагандаа манай гэргий урлагийн хүн хэмээн ярьж байсан удаатай. Энэ удаа дуучин Идэржавхлангийн авъяаслаг эхнэрийг танилцуулж байна. Түүний гэргийг Онон гэдэг бөгөөд хосууд нэг охинтой. Онон нь “Х-ТҮЦ” продакшины жүжигчин бөгөөд ,хэд хэдэн кинонд гол ба туслах дүрийг бүтээжээ. Адилхан урлагийн хүмүүс болоод ч тэрүү бие биенийхээ ажлыг тун сайн ойлгодог биз ээ. Дуучин П.Идэржавлангийн хувьд шинэ цомгынхоо ажилд орсон бол,жүжигчин Онон “Х-Түц” продакшины уран бүтээлчидийн хамт хөдөө орон нутгаар шинэ уран бүтээлээ үзэгчиддээ хүргэж яваа гэнэ.

Read More

Ахмадын баярыг тохиолдуулан “Хүйн холбоот” хэмээх тоглолтыг МУГЖ Т.Баяраа, уртын дуучин Ч.Дорж, О.Анхчимэг нар энэ сарын 28-нд 19 цагаас Нийслэлийн Улаанбаатар чуулгын концертын их танхимд тоглох гэж байгаа билээ. Ингээд МУГЖ Т.Баяраатай тоглолтын бэлтгэлийн үеэр хэдэн хором ярилцсанаа та бүхэндээ хүргэж байна.

Read More

БНСУ-д томоохонд тооцогдох “BIG STAR ENTERTAINMENT” продакшны “бүтээл” “BBde Girl” хэмээх охидын хамтлаг анхны дуугаа өнөөдрөөс цацаж эхэллээ. “Bbde Girl” хамтлаг зургаан гишүүнтэй бөгөөд Lyulin (Лхамжав) хэмээх монгол охин дуулж байгаа нь олны талархлыг хүлээгээд байгаа билээ.

Ийнхүү “BBde Girl” хамтлагийн анхны клипийг та бүхэндээ хүргэж байна.

Read More

Монгол түмний сэтгэлийн их эгшиглэн болсон Морин хуурын чуулга энэ жил 20 насныхаа ойтоо золгож буй. Тэд ойдоо зориулан олон арга хэмжээ төлөвлөөд байгаа ба ирэх аравдугаар сарын 9, 10, 12-нд Соёлын төв өргөөнд бие даасан тоглолтоо толилуулах гэж байна. Гэхдээ та гурван өдөр нэг тоглолт болно гэж андууруузай. Учир нь Морин хуурын чуулга гурван өөр тоглолтоор бэлэг барихаар зэхээд байгаа юм. Үүнд, эхний тоглолтод дан Монголын шилдэг уран бүтээлчдийн хөгжим, аялгуу эгшиглэх бол хоёр дахь тоглолт нь дэлхийн хөгжмийн болон дууны бүтээлүүдийг морин хуураар хэрхэн амилуулахыг үзүүлэх юм байна.

Read More

Английн орчуулагч, монгол судлаач Саймон Вэкхам-Смит АНУ-ын Баруун Вашингтоны их сургуульд Монголын уран зохиолын сэдвээр доктор (Ph.D) цол хамгаалжээ.

Тэрбээр монголын эртний болон орчин үеийн уран зохиолын хөгжлийг өргөн цар хүрээтэй судалж, түүний доторх онцлох цаг үе болох Зөвлөлт төвтэй социализмын нөлөөлөл, түүнчлэн Европ-Америкийн ардчилсан капитализмын зааг буюу ХХ зууны утга зохиол дахь монгол нүүдэлч малчидын ертөнц болон түүхэн дээр суурилсан нүүдэлчдийн уран зохиолын тоймыг шинжлэн судалсан байна.

Read More

Америкийн “Billboard” чартад үзүүлсэн амжилтаар поп дуучин Кейти Перри тус чартаас жил болгон тодруулдаг оны шилдэг эмэгтэй дуучин шагналыг ирэх арваннэгдүгээр сарын 30-нд болох хөгжмийн ёслол дээр гардахаар болсон байна. Тэрбээр “Billboard” чартад тэргүүлсэн хит дуунууд, цомог, синглүүдийнхээ амжилтаар энэхүү шагналыг гардах эрхтэй болж байгаа юм.

Дуучин Кейти Перри 2008 онд анх “One of the Boys” цомгоо гаргаснаас хойш “Billboard” чартыг олон удаа тэргүүлсээр иржээ. Түүний гаргасан “Teenage Dream” цомгоос Billboard-ийн “Hot 100” дуу жагсаалтыг таван удаа тэргүүлсэн дуунууд төрөн гарсан нь уг чартын 54 жилийн түүхэнд анхны тохиолдол болсон байна. Мөн түүний гаргасан “Firework,” “California Gurls,” “E.T.” , “Hot n Cold” ,”Teenage Dream” зэрэг дуунууд нь “Billboard” чартыг олон долоо хоногийн турш тэргүүлж, хит болсон юм.

Read More

Монголын хошин урлагийн шилдэг хамтлагийн нэг “Шинэ Үе” продакшний бүтээл “Азгүйтэл чи баяртай” хошин шоу тоглолт МҮЭСТО-д өнөөдөр хаалтын тоглолтоо хийж байгаа билээ.

Тус тоглолт өдөрт 2 удаа тоглогдсон ч үзэгчдийн цуваа тасрахгүй байгаа юм. Тиймээс “Шинэ Үе” продакшнийнхан үзэгчдийн хүсэлтээр 10 дугаар сарын 4-7-нд УБ паласын “Роял” танхимд ердөө 4-хөн хоног “Азгүйтэл чи баяртай” хошин шоу тоглолтоо дахин хийхээр болжээ. Энэ удаагийн тоглолт нь өнөөгийн нийгэмд тулгамдаж буй бүхий л асуудлыг хөндөн харуулсан хөгжилтэй үзүүлбэрээр дүүрэн тоглолт болсоноороо үзэгчдийг ийнхүү байлдан дагуулаад байгаа юм.

Read More