Зохиогч: Урлаг

нэ дуу ойрдоо бут аваад байх шигээ. Хаа сайгүй л үүнийг ярьж, аялсан хүмүүс байхын. Уг дуучин нь их этгээд стильтэй, царайлаг хөвгүүд охид, уянгалаг дуучид багширсан Korean Pop урсгал дунд тэс хөндлөн, царай муутай хэрнээ хурц үг хэллэг, өвөрмөц бүжгээрээ онцгойроод явдгийн.

Убба гэдэг үгийг тайлбарлах илүүц бизээ. Каннам гэдэг нь Хан мөрний өмнө талд орших Сөүлийн тансаг дүүрэг, өндөр үнэтэй ресторанууд, гоо сайхны мэс заслын эмнэлгүүд, тасарцан үнэтэй брэнд дэлгүүрүүд, том талбайтай галзуу үнэтэй орон сууцнууд, өндөр төлбөртэй хувийн болоод улсын дунд сургуулиуд, төрөл бүрийн дамжаа курснууд, банк санхүүгийн байгууллагууд бөөгнөрсөн газар байдгийн. Солонгост боловсролын төлөө үхэлддэг тул хүүхдээ Каннамын сургуульд оруулахын төлөө өндөр үнэтэй хороололд байр авахаар зүтгэдэг (ойрхон дүүрэгт амьдарч байж л тухайн сургуульд элсэх боломжтой), Каннамд амьдарна гэдэг хүүхдийнхээ ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт, Каннамд амьдарна гэдэг нэр төрийн баталгаа, Каннамын дэлгүүр хэсэж, Каннамын эмнэлэгт үзүүлж, Каннамд хооллон, Каннамд оршин тогтнох нь зарим нэгэн хүмүүсийн амьдралын туйлын зорилго болсон байдаг. Энэ дуунд иймэрхүү хандлагыг ёжилж далдуур чимхэх санаа агуулсым шиг байлээ.

Read More

“Дуурийн хий үзэгдэл” мюзиклийн од Сара Брайтман “Space Adventures” компанитай сансарт нисэхээр хэлэлцээр хийж байгаа гэнэ. Тус компани нь “Роскосмос”-ын захиалгаар сансарт нисэх хүсэлтэй хүмүүсийг хайдаг байна.

Сара Брайтман хэрвээ сансарт нисэх болбол сансарт аяласан хоёр дахь эмэгтэй, ес дэх аялагч болох юм. Түүнийг сансарт нисэж болох эсэхийг хоёр сарын дараа мэдэгдэх ажээ.

Read More

Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулж “Ниппон экспресс”, “Жуулчин “ компани хамтран Японы соёлын наадмыг зохион байгуулахаар болжээ. Өмнө нь зөвхөн үсчин, гоо засалчдын хүрээнд болж байсан бол энэ жилээс өргөжин урлагийн тоглолт, загварын шоу, үзэсгэлэн худалдаа гэх мэт арга хэмжээ зохиохоор болжээ.

Read More

Кантри хөгжмийн дуучин Тейлор Свифт шүтэн бишрэгч олонтой нэгэн. Тэрээр бямба гаригт найз залуу Конор Кеннедигийн үеэлийн хуриманд очсон ч сүйт бүсгүйн ээж түүнийг тийм ч таатай хүлээж аваагүй байна.

Өөрөөр хэлвэл түүнийг хуримыг орхихыг хүсчээ. Учир нь амьдралд ганц тохиолдох чухал өдөр нь охин болон шинэ хүргэнээ анхаарлын төвд байлгах хүсэлтэй байсан боловч дуучин бүсгүйн шүтэн бишрэгчид түүнээс гарын үсэг авахаар овоорцгоосон гэнэ.

Read More

“Outlaw” хамтлаг энэ жил 5 нас хүрч байгаа юм. Тэд хамтлагийнхаа төрсөн өдөрт зориулан иэрх есдүгээр сарын 14-нд “UB Palace”-ын “Open Air”-т тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа гэнэ. Уг тоглолтод тус хамтлагийн “Зүрхгүй”, “Мөсөн хайр”, “Надаас бүү холдооч” зэрэг хит дуунууд нь эгшиглэхээс гадна шинэ уран бүтээлүүдээрээ бэлэг барихаар болжээ. Мөн тоглолтын нэг сюрприз бол тэд өөрсдийн түүхээр баримтат кино хийжээ.

Read More

УДЭТ-ийн уран бүтээлчид ирэх есдүгээр сарын 7-нд хөдөө орон нутгийн иргэдэд драмын жүжгээ толилуулахаар замд гарах нь ээ. Тэд энэ удаад баруун аймгуудад буюу Говь-Алтай, Баян-Өлгийд аяны богцоо дэлгэх юм байна. Аялан тоглолтын бүрэлдэхүүнд ардын жүжигчин П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Г.Равдан, С.Сарантуяа зэрэг 30 гаруй уран бүтээлч багтжээ.

Read More

“Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука “You and me” дууныхаа клипийг үзэгчдэд хүргэлээ. Ука энэхүү дуугаа “Нэгүн” студийн захирал, хөгжмийн зохиолч Д.Одбаяр буюу Окитой хамтран дуулжээ. Укагийн шинэ клипийг нь “Wanted” энтертайнментийн уран бүтээлчид хийжээ.

Read More

Ирэх сарын 29-30-нд арван жилийнхээ ойг UB Palace-ын концертын их танхимд хийхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа “Номин талст” хамтлагийнхан Монголынхоо нийт фэнүүдэд зориулж нэгэн сюрприз бэлдээд байгаа аж.

Read More

“Хар сарнай” хамтлагийн ахлагч С.С.Амармандах “Би Монгол хүн” нэртэй цомгоо Мобикомоор 100 хувь ивээн тэтгүүлэн фэнүүддээ бэлэг бариад жил гаруй хугацаа өнгөрчээ. Үүний дараа тэрбээр “Харанга”-ын Х.Лхагваа, “Номин талст”-ын Т.Дэлгэрмөрөн нартай хамтран “Мөнх хөх тэнгэр” нэртэй цомгоо хэвлэлтээс авчраад сар гаруй хугацаа өнгөрчээ.

Read More

XXI зууны Монголын театрын өнгө төрхийг тодорхойлж байгаа манай авьяаслаг жүжигчин, найруулагчдын нэг бол яахын аргагүй найз нөхдийнхөө дунд Пара хэмээн алдаршсан залуу найруулагч Б.Наранбаатар гэдгийг хэн хүнгүй мэдэх билээ. Тэрбээр жүжигчин Эрдэнэбилэг, Болд-Эрдэнэ, Амгаланбаатар нартай хамтарч “Драмын 4” гэдэг фракц байгуулан дуулж, жүжиглэж, кино бүтээж, мюзикл тавьж, тайз дэлгэцийн бүх л салбарт авьяас билгээ сорьж яваа.

Read More