Хошин урлагийн “акул”-уудын нэг болох Х-Түц продакшны анхны гавъяат И.Одончимэгийг танихгүй, мэдэхгүй хүн ховор. Ажил мэргэжлээс гадна хувийн амьдралаасаа үргэлж бусдын анхаарлыг татаж байдаг тэрбээр өнгөрсөн жил хоёр дахиа нярайлж дахин охинтой болсон бөгөөд тун удалгүй бас зээ охиноо өлгийдөн авсан. Хорь гаруй жилийн дараа хоёр дахь хүүхдээ төрүүлсэн тэрбээр өнгөрсөн “Март-8” буюу Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр нөхрөөсөө алмазан шигтгээтэй цагаан алтан бөгж бэлгэнд авсан. Энэ цагаас эхлэн тэднийг хэзээ хуримлах бол гэсэн хүлээлт үзэгч, фэнүүдийнх нь дунд үүссэн байх.
Зохиогч: Урлаг
Ирэх сарын 29, 30-нд арван таван насны төрсөн өдрийн баяраа тэмдэглэх гэж байгаа “Номин талст” хамтлагийнхан тоглолтын бэлтгэлдээ ороод тун ч завгүй байгаа. Энэ хугацаанд сонсогчдын одоо ч сонсох дуртай олон уран бүтээлийг хүргэж чадсан. Хамтлагийн залуус хувийн уран бүтээл, ажлаа хийж түр завсарлаад байсан ч ийнхүү арван таван жилийн ойгоор нэгдэж байна. Гэхдээ хувийн уран бүтээлээ тасралтгүй хийж ирсэн бөгөөд дуучин Дэлгэрмөрөн “Хар сарнай”-ийн Амараа, Лхагваа нартай хамтарсан тоглолт хийх гэж байгаа. Харин хамтлагаасаа хамгийн хөдөлгөөнтэй, хөдөлмөрч Хаянаа газар тариалан, уул уурхай зэрэг салбарт хүч үзэж байгаа аж.
25 дугаар суваг телевизийн “Making The Band “ шоу нэвтрүүлгээс төрөн гарсан хоёр дахь хамтлаг болох “Extacy” өөрийн багш болох Ж.Алтанцэцэгтэйгээ хамтран тоглолт хийхээр болжээ. Дуучин Ж.Алтанцэцэг гадаадад ажлаар явж байгаа тул тоглолтын тов одоогоор гараагүй байна. Энэ талаар тус хамтлагын менежер ирэх сарын гуравнаас багшийг нь ирэхээр тодорхой болохыг хэлсэн. Харин хамтлагын гишүүд сүүлийн үед клипний зураг авалтад орохын зэрэгцээ анхны цомгоо гаргах гээд тун завгүй байна.
Оюутны ширээнээс олонд танигдаж, тайз дэлгэцийн бүтээлд тоглосон залуу жүжигчин О.Дөлгөөнтэй ярилцлаа. Тэрбээр хамгийн отгон театр болох “Мөрөөдлийн театр”-аар овоглогддог юм.
Түүнийг Натали Айриш гэнэ. Тэр өөрийн энэхүү авьяас, хоббигоороо орчин үеийн урлагт өөрийн хувь нэмрээ оруулж байгаа гэж ярих дуртай аж. Түүний бүтээлээ хийх материал нь гэвэл өнгө уруулын будаг, цэвэр цаас тэгээд өөрийнх нь уруул юм. Мэрилин Монрогийн хөргийг сүүлд бүтээжээ.
Орчин үеийн хөгжмийн “Пентатоник-2012” наадам өнөөдөр Халимагийн нийслэл Элстад эхэлж байна. Уг наадамд Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, хөгжмийн зохиолч Г.Төвшинтөр, Цэн.Эрдэнэбат, Ш.Өлзийбаяр нар оролцож байгаа юм. Энэ удаагийн наадамд Г.Төвшинтөр “БаруунМонгол” симфонисюит, Цэн.Эрдэнэбат “Rock painting” симфони уран сэтгэмж, Ш.Өлзийбаяр “Чавхдаст хөгжимд зориулсан дөрвөл” бүтээлүүдээрээ тус тус оролцож байгаа юм. Тэгвэл МонголУлсаа төлөөлөн оролцож буй уран бүтээлчид өнөөдөр дээрх бүлээлүүдээ тоглож байна.
Хошин урлагийнхан нэгдэж “Помогите нам”, “Помогите нам-2” буюу “Хуваарьгүй нислэг” цуврал хоёр инээдмийн уран сайхны киног үзэгчдийн хүртээл болгосон билээ. Тус хоёр киноны найруулагчаар ажилласан “Zaya\’sh” студийн найруулагч Ш.Даваадорж энэ удаад “Помогите нам” киноны гуравдугаар анги буюу “Бидэнд туслаач” инээдмийн киноны зохиолыг бичиж найруулан ЗD-гээр бүтээсэн байна. Энэ сарын 25-нд нээлтээ хийх юм байна.
The Expendables 2 – Debut Trailer
Flo Rida – Whistle
