Зохиогч: Урлаг

Алдарт Ливерпулийн дөрвөлийн “tribute band” буюу дурсамж хамтлаг болох “The Bootleg Beatles” ирэх сарын 7-нд Монголд тоглолт хийх гэж буй тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус хамтлаг болон “tribute band”-ын тухай мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Read More

Гудамж, байшингийн хана, хашаан дээр “эсэргүүний үзэл” үнэртүүлсэн зүйлс зурж, бичдэг залуусыг ихэнх хүн “хулигаан” хэмээн нэрлэдэг байв. Зарим нь тэднийг вандалист гэх нь ч бий. Тэдгээр “вандалистууд”-ын давалгаа 1960-аад оны үеэс Америк, Их Британид түрсэн юм. Тухайн үед бий болсон хип хоп хөгжимтэй зэрэгцэн гудамжны урлаг гэгдэх граффити арт ч хөгжиж эхлэв. Нийгмийн муу муухай бүхнийг арчаагүй иргэдтэй нь илчлэн харуулсан тэдгээр зургаа залуус олон нийтийн газар зурдаг байсан нь одоо ч хэвээр. Зураг зурах цаас, даавуу олдоогүйдээ бус өөрсдийн үзэл бодол, үгийг бусдад хүргэх гэсэндээ тэд ийн албан газруудын ханан дээр эрээчдэг байсан хэрэг.

Read More

Кино ертөнцийн хамгийн нэртэй, баян одуудын нэг Том Круз өнгөрсөн зургадугаар сард таван жилийн турш хамтдаа амьдарсан эхнэр Кети Холмсоос салсан нь багагүй шуугианыг тариад байсан юм.

Хосуудын салалт Томын хувьд маш хүнд цохилт болсон ч тэрбээр өөрийн карьерийг хөөхөөр шийдсэн аж. Харин Том сүүлийн үед ажил болон хувийн амьдралын олон асуудлаас болж зургаан килограмм турсан гэнэ.

Read More

БНСУ-н эрдэмтэд үзэгчид кино театруудад нүдний шил хэрэглэлгүйгээр 3D кино үзэж болох талаар судалгаа хийж, ийм боломжийг бий болгохоор ажиллаж байгаа гэнэ. Нүдний шил хэрэглэлгүйгээр 3D дүрсийг харж болдог систем нь 3D зурагт, Nintendo-гийн 3D тоглоом НTC Evo 3D гэх мэт зарим ухаалаг гар утасны дэлгэцэнд байдаг билээ. Энэхүү систем нь нь онцгой шүүлтүүрээр бүрхэгдсэн дэлгэцээр гэрлийг баруун, зүүн нүдэнд өөр өөрөөр тусган 3D хэмжээсийг үүсгэдэг байна.

Read More

“Помогите нам” киноны гуравдугаар анги “Бидэнд туслаач” нэртэйгээр үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Энэхүү гурав дахь цуврал нь ЗD-гээр гарахаар болсон байна. Киноны нээлт энэ сарын 25-нд болно. Өмнөх “Помогите нам”, “Помогите нам-2” буюу “Хуваарьгүй нислэг”гэх ангийн найруулагчаар ажилласан “Zaya\’sh” студийн найруулагч Ш.Даваадорж энэ удаад тус цувралаа ЗD-гээр гаргахаар болжээ. Түүнээс шинэ киноны талаар тодруулахад үзэгчдийн талархлыг нэлээдгүй хүлээсэн өмнөх хоёр ангид Сибир болон Монголын говьд гол үйл явдал нь өрнөдөг. Тэгвэл энэ удаагийн “Бидэнд туслаач” ангийн үйл явдал нь Хөвсгөл далайд үргэлжилнэ. Мөн үйл явдал нь өмнөх ангиудтай холбогдохгүй байгаа.

Read More

Жил бүр зохиогддог “Загасан нүд-2012″ олон улсын наадам удахгүй болох гэж байна. 10 дахь жилдээ зохиогдож байгаа энэ удаагийн наадам “Анд нөхдийн холбоо” сэдвийн дор зохион байгуулагдана. Монголоос оролцогчдыг бүтээлийг мэргэжлийн комисс шалгаруулж, ялагч нь Японд есдүгээр сарын 15-20-нд болох “Загасан нүд-2012″ олон улсын наадамд оролцох эрхтэй болно.

Read More

2009 он хүртэл Мадоннагийн хувийн дасгалжуулагч байсан Трейси Андерсон өөрийн алдартай шавийн ачаар нэрд гарсан билээ.

Яг энэ замыг сүүлийн 3 жилд Мадоннагийн бие галбирыг хариуцаж байгаа Николь Винхоффер туулж байна.

Өөрийн од-үйлчлүүлэгчийн дэмжлэгээр Николь Винхоффер “Addicted To Sweat” нэртэй сургалтын цуврал 4 дискийг гаргажээ. Энэхүү видеокурс нь дөнгөж эхэлж буй бүжиг сонирхогчдод Мадоннагийн бүхий л тайзны урлагийн хөдөлгөөнийг эзэмшихэд тусалж чадах аж.

Read More

Кино урлагийн гайхимшигтай олон дүрүүдийг хэн хэрхэн бүтээснийг үзэгчид маань тэр бүр мэддэгүй билээ. Тэгвэл амьдрал дээрхи эгэл жирийн дүр төрхтэй алдарт жүжигчид маань тэр гайхимшигт дүрүүдийг хэн хэрхэн бүтээснийг та бүхэндээ хүргэж байна. Доорхи зурагнуудаас найруулагчид нь жүжигчдийн дүр сонголтыг үнэхээр гайхалтай оноосныг та үзэх болно

Read More