Зохиогч: Урлаг

Холливудын алдарт гэр бүл гэгдэх жүжигчин Анжелина Жоли, Брэд Питт нар дөрвөн настай охиноо кинонд тоглуулахаар болжээ. “Нойрсож буй гүнж” үлгэрээс сэдэвлэн бүтээж буй уг кинонд А.Жолигийн охин Аурора гүнжийн дүрийг бүтээх тухай Сан мэдээлсэн байна. Харин энэ талаар жүжигчдийн ойрын эх сурвалж “Хоёр чадварлаг жүжигчний гэр бүлээс гаралтай энэ охин төрөлхийн авьяастай гэдэг нь харагдаж байна” гэжээ. Харин өнгөрсөн жил хосуудын 10 настай өргөмөл хүү Мэддокс «Тулаанч хүү» киноны гол дүрийг бүтээх тухай мэдээлж байсан. Киноны гол дүрийн бяцхан хүү мангасуудтай шаргуу тэмцэж ялдаг тухай гардаг юм. Питтийн үүсгэн байгуулсан «План Би Ентертаймент» компани киноны продюсерээр ажиллаж, «Парамаунт Пикчерз» компани зураг авалтыг хийжээ.

Read More

Монголын тайз дэлгэцийн урлаг хэзээд сайхан бүсгүйчүүдээр нүүр царай хийж, гоо үзэсгэлэн, авьяас чадвар нь урлагийн алтан тайзыг чимж ирсэн. Чухам тийм л Эгшиглэнт эхийн охин, шинэ залуу үеийн гоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг нь залуу жүжигчин А.Ганчимэг. Хар багаасаа циркийн акробатын дугуйлангаас авахуулаад Монголын Хүүхдийн Ордны драмын дугуйланд явж, дунд сургуульд байхдаа телевизийн хөтлөгч хүртэл хийж, урлагаар амьсгалж өссөн ясны уран бүтээлч энэ хөөрхөн бүсгүй өдгөө манай мэргэжлийн том театрт хаягтай жүжигчин болжээ. Цэл залуу 23-хан настай А.Ганчимэг уран бүтээлийн их давалгаан дунд зөвхөн хийж бүтээхийг эрмэлзэж, залуу насаа завгүй өдрүүдээр чимж явна. Тиймээс түүнд алдар хүнд ирэх нь дамжиггүй. Аз жаргалтай амар тайван амьдрахыг эрхэмлэдэг, зөв бодолтой хөөрхөн царайтай түүнтэй ярилцсанаа хүргэе. Нэмж дуулгахад тэр ганц бие гэсэн шүү, залуус аа.

Read More

Хоёр жилд нэг удаа зохиогддог, “Алтаргана-2012” наадам болж өндөрлөлөө. ОХУ-ын Агийн Буриадад болсон уг наадамд 15 мянга гаруй буриад зон дэлхийн өнцөг булан бүрээс ирж оролцсон юм. Тус наадамд манай улсаас 700 гаруй төлөөлөгчид оролцож юм. Ингээд “Алтаргана-2012” наадмын тэргүүн яруу найрагчаар тодорсон яруу найрагч Б.Батхүүтэй уулзаж уг наадмын сонин сайхнаас хуваалцлаа.

Read More

Өдөрт тутам нэг ширхэг алим идэж байхад ой санамжаа алдах Альцгеймерын өвчин тусах эрсдэл эрс буурдаг байна. Алиманд агуулагддаг бодис тодруулбал кверцетин нь эд эсийн дотор хавдар үүсэх явцыг саатуулах үйлчлэл бүхий бодис юм. Үүнээс гадна кверцетин нь үрэвслийн эсрэг үйлчлэлтэй бөгөөд чөлөөт радикалуудын хор нөлөөг бууруулдаг онцлогтой.

Read More

Ларс фон Триерийн бүтээж буй шинэ порно кинонд “Трансформерс”-оор од болоод буй жүжигчин Шайя Лабаф тоглохоор болсон юм. 26 настай Лабаф Триерийн хүсэлтийн дагуу шинэ кинондоо жинхэнээр нь секс буй байдлаа харуулах гэнэ.
“Кинонд бүх зүйлийг жинхэнээр байлгахыг шаардсан. Тиймээс би найруулагчийн хүссэнийг хийх болно. Триер бол хамгийн аюултай найруулагч. Тиймээс би түүний кинонд тоглохыг зөвшөөрсөн юм. Кинонд сексийг бодитоор хийх болно” гэж Лабаф өгүүлжээ.
Лабаф өмнө нь Sigur Rys хэмээх Исландын хамтлагийн клипэнд нүцгэн зургаа авахуулж байсан.

Read More

Соёл, спорт, аялал жуулчлалын яам / хуучнаар БСШУЯ/, Соёл, урлагийн хороо хамтран орон нутгийн театр, чуулгын дунд “Сонгодог бүтээл- 2012” шилдэг бүтээл шалгаруулах ээлжит улсын уралдааныг зохион байгуулж байна. Наадмын журмын дагуу баруун бүсийн шалгаруулалт 10.02-ноос, зүүн бүсийн аймгуудынх 10.23-наас эхлэх бол төвийн бүсийн аймгуудын уралдаан Өвөрхангай аймгийн ХЖТ-т 2012 оны 10 сарын 15-20ны өдрүүдэд болно. Төвийн бүст Архангай, Өвөрхангай, Булган, Орхон, Дархан-Уул, Төв аймгийн театрууд хамрагддаг ажээ.

Read More

“Монголын хүүхэлдэйн зураачдын холбоо”-ны тэргүүн Д.Доржхорол МУЭ-ийн танхимд “Монгол хүүхэлдэйн хаант улс” нэртэй үзэсгэлэнгээ нээлээ. Тус үзэсгэлэн нь Монголд хамгийн анхны хүүхэлдэйн үзэсгэлэн гэдгээрээ онцлог. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа та бүхэндээ хүргэж байна.

Read More