Зохиогч: Урлаг

Өдөрт тутам нэг ширхэг алим идэж байхад ой санамжаа алдах Альцгеймерын өвчин тусах эрсдэл эрс буурдаг байна. Алиманд агуулагддаг бодис тодруулбал кверцетин нь эд эсийн дотор хавдар үүсэх явцыг саатуулах үйлчлэл бүхий бодис юм. Үүнээс гадна кверцетин нь үрэвслийн эсрэг үйлчлэлтэй бөгөөд чөлөөт радикалуудын хор нөлөөг бууруулдаг онцлогтой.

Read More

Ларс фон Триерийн бүтээж буй шинэ порно кинонд “Трансформерс”-оор од болоод буй жүжигчин Шайя Лабаф тоглохоор болсон юм. 26 настай Лабаф Триерийн хүсэлтийн дагуу шинэ кинондоо жинхэнээр нь секс буй байдлаа харуулах гэнэ.
“Кинонд бүх зүйлийг жинхэнээр байлгахыг шаардсан. Тиймээс би найруулагчийн хүссэнийг хийх болно. Триер бол хамгийн аюултай найруулагч. Тиймээс би түүний кинонд тоглохыг зөвшөөрсөн юм. Кинонд сексийг бодитоор хийх болно” гэж Лабаф өгүүлжээ.
Лабаф өмнө нь Sigur Rys хэмээх Исландын хамтлагийн клипэнд нүцгэн зургаа авахуулж байсан.

Read More

Соёл, спорт, аялал жуулчлалын яам / хуучнаар БСШУЯ/, Соёл, урлагийн хороо хамтран орон нутгийн театр, чуулгын дунд “Сонгодог бүтээл- 2012” шилдэг бүтээл шалгаруулах ээлжит улсын уралдааныг зохион байгуулж байна. Наадмын журмын дагуу баруун бүсийн шалгаруулалт 10.02-ноос, зүүн бүсийн аймгуудынх 10.23-наас эхлэх бол төвийн бүсийн аймгуудын уралдаан Өвөрхангай аймгийн ХЖТ-т 2012 оны 10 сарын 15-20ны өдрүүдэд болно. Төвийн бүст Архангай, Өвөрхангай, Булган, Орхон, Дархан-Уул, Төв аймгийн театрууд хамрагддаг ажээ.

Read More

“Монголын хүүхэлдэйн зураачдын холбоо”-ны тэргүүн Д.Доржхорол МУЭ-ийн танхимд “Монгол хүүхэлдэйн хаант улс” нэртэй үзэсгэлэнгээ нээлээ. Тус үзэсгэлэн нь Монголд хамгийн анхны хүүхэлдэйн үзэсгэлэн гэдгээрээ онцлог. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа та бүхэндээ хүргэж байна.

Read More

Улаанбаатар хотын хэмжээнд өчигд­рөөс эхэлж цэцэрлэ­гийн бүртгэл эхэллээ. Жил бүр хүүх­дээ цэцэрлэгт өгөх гэ­сэн эцэг, эхчүүд цэцэрлэг бүх­ний үүдэнд хонон өнжин дугаар­ла­даг нь жам болж хувираад олон оныг ардаа үджээ. Энэ жил ч дээрх дүр зураг давтагдаж, дөнгөж наймдугаар сар гарахтай зэрэгцээд хүмүүс “Цэцэрлэгийн эрхлэгч таних уу” гэсэн асуул­таар танил тал, төрөл сад­наа булж эхэлсэн. Зарим нэг нь таньдаг цэцэрлэгийн эрх­лэг­­чээ уяраах гэж хамаг ухаа­наа уралдуулсан байх. Хаа сай­гүй хүмүүс энэ тухай ярьж байсан. Тэгвэл өчигдөр цэ­­цэр­­лэ­гийн бүртгэл эхлэхтэй зэ­рэг­цэж байдал ямар байгааг сур­валжил­сан юм

Read More

Шил толь мэт гял цал байдал, нэр алдар, гоё ганган төрх, үрчлээгүй гөлгөр арьс…Энэ бүгд Холливуд хэмээх нэгэн ертөнцийн илэрхийлэл. Тэрхүү талбайд гарсан хэн ч хүссэн хүсээгүй нүүр дүүрэн инээмсэглэж, ганган хээнцэр байх “хуультай”. Гэхдээ эл “хууль”- ийн гадуур байж, гадаад төрх, имиждээ анхаардаггүй, хэнэггүй нэгэн бол “Индиан Жонс” буюу Харрисон Форд. “Би ажил л сонирхдог болохоос тэр хувцас хунарт анхаардаггүй. Гэхдээ тав, зургаан ээлжийн хүрэмнүүд минь оёдол сайтай байх нь чухал” хэмээдэг тэрбээр тун энгийн байхыг хүсдэг.

Read More

Олон улсын энхийг дэмжих ажиллагааны Khaan Quest 2012” буюу “Хааны эрэлд- 2012” хамтарсан сургуулилт энэ сарын 12-нд Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд эхэлсэн.

Харин өнөөдөр энэхүү ажиллагааны хаалт өнөөдөр 10.00 цагт Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болно.

Read More

Өнөөдөр 10.00 цагт Монголын Үндэсний музейд “Музейн тогтвортой хөгжлийн чадавх дээшлүүлэх” Японы итгэлцлийн сангийн санхүүжилтээр хэрэгжих Юнеско-гийн төслийн нээлт болно. Хоёр жилийн хугацаанд хэрэгжих уг төсөл нь Монголын бүх музейн боловсон хүчинд үр өгөөжөө өгөх зорилготой. Музейн боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхийн тулд Монголын Үндэсний музейн Сургалт, арга зүйн төвийг түшиглэн Улаанбаатар хотод болон хөдөө орон нутагт нийт 12 сургалт зохион байгуулах юм.

Read More