Зохиогч: Урлаг

Монголын хошин урлаг, кино урлагт багагүй амжилт олоод буй “TV cocktail” хамтлагийнхан ирэх сард Францын зохиолч Шмитийн 1999 онд бичсэн зохиолоос үндэслэн драмын анхны жүжгээ амилуулах гэж байна.

Тус хамтлагийнхан өнгөрсөн хугацаанд телевизийн олон арван зохиомж болон гурван кино бүтээсэн юм.

“TV cocktail”-ын гишүүн Э.Цолмонбаярын ярьснаар жүжгийн гол дүрд Н.Цэнд-Аюуш, А.Өнөржаргал болон Д.Энхбаяр тоглох аж. Мөн хэсэг хугацаанд тайзны урлагаас хол байсан хошин урлагийн шинэ үеийн төлөөллийн нэг Амбий буюу Ц.Батхуяг тоглох юм.

Read More

Сүүлийн жилүүдэд Монголын телевизүүд бие биетэйгээ өрсөлдөн олон ангит киног ихээр хийх болсон. Тэгвэл МҮОНТ энэ удаад цэрэг, цагдаа, эмчийн жаргал зовлон, ажил хөдөлмөрийн хүндийг олон нийтэд таниулах өрхийн эмч нарын тухай цувралыг хийж байна.

Энэхүү кинонд өрхийн эмч нарын ажил хөдөлмөрийн онцлог, тэдний жаргал, зовлонг харуулахын зэрэгцээ Монголын нэр цуутай олон жүжигчин тоглож байгаагаас гадна МҮОНТ-ийн уран бүтээлчид ч дүр бүтээж байгаа аж. Тухайбал, Москвагийн радиод таван жил ажиллаад ирсэн МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмаа Саран хэмээх өрхийн эмчийн дүрд тогложээ. Тэрбээр багадаа “Гарын таван хуруу” киноны Гэрлээгийн дүрд тоглож байсан билээ.

Read More

Монголын хошин урлаг гэх том айлд данстай болсон “Маск” продакшн зургаан нас хүрлээ. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд тус хамтлаг үзэгчдийг байлдан дагуулж, хошин урлагийн “акул”-уудын тоонд зүй ёсоор орох болсон. “Маск”-ынхан энэ намар үзэгч фэнүүддээ зориулж нэлээд олон сюрприз барихаар төлөвлөсөн гэнэ. хамтлагийн үүсгэн байгуулагч жүжигчин П.Эрдэнэзээн, С.Мөнхсайхан, М.Баярмагнай нар өмнө “Өнгөт инээд” хамтлагт хүчин зүтгэдэг байсан бөгөөд 2007 оны 8 сард өрх тусгаарлаж “Маск” продакшныг байгуулсан түүхтэй.

Read More

Уржигдар Америкийн жүжигчин, продюссер бага Роберт Жон Дауни “Iron Man 3” киноны зураг авалтын үеэр бэртжээ. Тэрбээр шагайндаа гэмтэл авсан бөгөөд түүний гэмтсэн шагайг зүгээр болтол Уилмингтон хотод хийгдэж буй киноны зураг авалтыг түр зогсоосон байна.

Харин өдгөө 47 настай жүжигчин маань өөрийгөө үнэхээр “төмөр хүн” гэж итгэсэн бололтой бэртэлээ үл тоон зураг авалтаа үргэлжлүүлэхийг хүссэн гэнэ. Гэхдээ “Marvel Studios” албан ёсоор түүний бэртэлийг бүрэн эдгэртэл киноны зураг авалтыг түх зогсоолоо хэмээн мэдэгдсэн байна. “Iron Man 3” киноны зураг авалтыг өнгөрсөн зургадугаар сараас хойш Хойд Каролинад авч байгаа бөгөөд найруулагчаар нь Шейн Блэк ажиллаж байгаа аж.

Read More

Хүүхэлдэйн театраас дунд сургуулийн бага ангийнхан болон цэцэрлэгийн ахлах бүл гийнхний дунд үлгэрийн сэдэвтэй жүжгийн уралдаан зарлаж байна.

Бяцхан үзэгчдийг театрын урлагт дуртай болгон хүмүүжүүлэх зорилготой уг арга хэмжээг оны сүүлчээр дүгнэж, шилдгээр шалгарсан хүүхдүүд, анги хамт олныг оролцуулан шинэ жилийн үеэр үлгэрийн наадам, багтай шоу зохион байгуулах аж. Хүүхэлдэйн театрын хамт олон өнгөрсөн жил “Ах, дүү Гриммийн үлгэрүүд”- ийг онцолсон бол энэ жил монгол ардын үлгэр, домгийг уран бүтээлдээ шигтгэх аж.

Read More

Украины үндэсний шинжээчдийн комиссын шийдвэрээр “Спонж Боб”, “Лунтик ба түүний нөхөд”, “Маша баавгай хоёр”, “Покемон”, “Симпсоныхон” зэрэг хэд хэдэн хүүхэлдэйн киног нийгмийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байгаа хэмээн дэлгэцээр гаргахыг хоригложээ. Шинжээчдийн дүгнэлтээр эдгээр кинонд буруу суртал ухуулга шингэсэн, гэр бүлийн амьдралыг сарниулахад нөлөөлөх зүйл ихээр гардаг, ижил хүйстнийг сурталчилдаг гэнэ.

Read More

Уран бүтээлч, зураач Х.Заяат, С.Ариунаа нарын хамтарсан “Домог эхлэх цаг” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт өчигдөр Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд боллоо. Арьсан урлагийн зураачдын нэг болох Х.Заяат энэ удаагийн үзэсгэлэнд зориулж, эртний сэдэвтэй, монголчуудын мартагдсан тууль домгийг арьс, мод, тосон будгаар илэрхийлсэн нийт 40 бүтээлээ толилуулсан байна. Монголчуудын нүүдэлчин амьдралын илэрхийлэл болсон үхэр тэрэг хөллөсөн өвөрмөц дэглэлттэй үзэсгэлэн наймдугаар сарын 21-нийг хүртэл үргэлжилн

Read More