Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»“TV cocktail” хамтлагийнхан анх удаа тайзны жүжгээ амилуулна
Оддын амьдрал

“TV cocktail” хамтлагийнхан анх удаа тайзны жүжгээ амилуулна

Урлаг Урлаг18/08/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
a418cc6b01806182big6385821282012-08-18-14-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын хошин урлаг, кино урлагт багагүй амжилт олоод буй “TV cocktail” хамтлагийнхан ирэх сард Францын зохиолч Шмитийн 1999 онд бичсэн зохиолоос үндэслэн драмын анхны жүжгээ амилуулах гэж байна.

Тус хамтлагийнхан өнгөрсөн хугацаанд телевизийн олон арван зохиомж болон гурван кино бүтээсэн юм.

“TV cocktail”-ын гишүүн Э.Цолмонбаярын ярьснаар жүжгийн гол дүрд Н.Цэнд-Аюуш, А.Өнөржаргал болон Д.Энхбаяр тоглох аж. Мөн хэсэг хугацаанд тайзны урлагаас хол байсан хошин урлагийн шинэ үеийн төлөөллийн нэг Амбий буюу Ц.Батхуяг тоглох юм.

Жүжгийн найруулагчаар Ж.Сэнгэдорж ажиллана. Түүний найруулсан “Бодлын хулгайч” кино “Улаанбаатар кино их наадам”-аас таван номинациар гран-при хүртсэн билээ.

 Э.Цолмонбаярын ярьснаар тэдний анхны тайзны жүжиг амьдралын утга учрыг харуулна. Инээд хөөр, баяр гуниг гээд хүмүүсийн амьдралд тохиолддог үйл явдлуудаас гадна ухаарал, амьдрах урам итгэлийг үзэгчдэд өгөх аж. “TV cocktail” хамтлагийнхан ирэх сарын 8 юм уу, 10-нд нээлтээ хийх жүжгээ залуучуудыг түлхүү үзээсэй гэж хүсэж байгаа юм.

“TV cocktail” хамтлагийнхан Монгол Улсад суугаа Францын Элчин сайдын яаманд хандан тус улсын жүжгийг тайзнаа амилуулах эрх авсан аж. Тиймдээ ч зохиогчийн эрхийг зөрчихгүй гэдгийг Э.Цолмонбаяр онцлов.
Д.Түвшинтөр

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Ким Су Хён 17 сарын дараа олон нийтийн арга хэмжээнд оролцлоо

25/08/2026
Оддын амьдрал Урлаг

Жонгүгийн “Hybe”-ийн хувьцааг онилсон хакер 20 жилийн хорих ял сонслоо

24/08/2026
Оддын амьдрал Урлаг

Мэтт Дэймон охиныхоо төрсөн өдрийг Диснейлэндэд гэр бүлээрээ тэмдэглэв

22/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Саймон Коуэлл нурууны хагалгааны улмаас “America’s Got Talent” шоунаас завсарлага авлаа

25/08/2026

Реппер, продюсер Dr.Dre уран бүтээлдээ хиймэл оюун ашигладгаа ярив

25/08/2026

Жисү ирэх сарын 4-нд шинэ уран бүтээлээ толилуулна

25/08/2026

Ким Су Хён 17 сарын дараа олон нийтийн арга хэмжээнд оролцлоо

25/08/2026

Кит Харингтон “Harry Potter” цувралд дүр бүтээхээр боллоо

25/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.