“Хэцүү анги”, “Гоёлын даашинз”, “Помогите нам” зэрэг дэлгэцийн олон уран бүтээлд тоглож олны танил болсон жүжигчин Б.Навчааг танихгүй хүн нэгээхэн ч үгүй бизээ.
Кино болгонд хашгичиж гуугачсан, галзуу авгай нарын дүрд тоглодог Б.Навчаа хамгийн сүүлд “Помогите нам” 2 буюу “Хувиаргүй нислэг” кинонд мөн л “галзуурсан” дүрд тоглосон аж. Харин жүжигчин маань үүнээс хойш хэн ч хэдэн ч төгрөг амласан дахин хэзээ ч галзуу солиотой авгай нарын дүрд огт тоглохгүйгээр шийдээд байгаа гэнэ.
