Зохиогч: Урлаг

Нэрт дуучин Бейонсе өчигдөр буюу баасан гаригт Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд зохиогдсон “Дэлхийн хүмүүнлэгийн өдөр”-т зориулсан арга хэмжээнд оролцжээ.

Дэлхийн хөгжмийн ертөнцөд өөрийн байр суурийг аль хэдийнэ эзэлсэн топ хатагтай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунтай ярилцан эелдэгээр инээмсэглэн зогсож байгаа нь ийнхүү паппарацид өртсөн байна.

Read More

Оросын энэ хотод Майкл Жексоны ихэр амьдардаг гэхэд болно. Энэ бүсгүйг Елена Романенкова. Тэрээр гэрэл зурагчин бөгөөд чөлөөт цагаараа өөрийн шүтээн Майклтайгаа адилхан хувцаслах дуртай нэгэн ажээ. Үнэхээр адилхан байна уу? Улаан фанат л гэж энэ байхдаа. Тэр мөн шүтээнийхээ дууг дуулж авьяасаа үзүүлэх дуртай аж. Сүүлийн үед орон нутгийнхаа нэгэн студид хоолойны бичлэгээ хийлгэхээр зэхэж байгаа гэнэ.

Read More

Энэ жил 15 насны ой нь тохиож байгаа “Sweetymotion” хамтлагийхан тоглолтын бэлтгэл ажилдаа оржээ. Мөн реппер Roket bay, “The Lemons” хамтлагтай хамтран шинэ уран бүтээлээ хийж байгаа гэнэ. Тэдний тоглолт ирэх аравдугаар сарын дундуур төлөвлөгдөж байгаа бөгөөд шинэ цомог гаргах гэнэ. 15 жилийн баярт зориулсан бэлгээ удахгүй задална гэнэ.

Read More

Монголын рок, поп урлагийг “Киви” хамтлагийн бүсгүйчүүд яах аргагүй чимж байгаа. Гурван өөр дүр төрх, стиль имижийг хамтлагийн продюсер Ангирмаа анх бий болгосон. Тус хамтлагийн монгол царайтай гишүүн нь олон удаа солигдсон. Хамгийн сүүлийн гишүүн Агий буюу Алтанцэцэг хүүхэд байхдаа бие хамгаалах урлагт дуртай хүүхэд байжээ.

Read More

Нэрт кино жүжигчин, Америкийн Калифорни мужийн экс амбан захирагч Арнольд Шварценеггер уржигдар өөрийн эх нутаг болох Австри улсад амьдралынхаа тухай өгүүлсэн баримтат киноны зураг авалтыг эхлүүлжээ.

Read More

Нэрт зураач Эдуард Манегийн 1868 онд бүтээсэн Фанни Клаус гэдэг эмэгтэйн хөрөг зургийг худалдаж авахын тулд Британийн урлагийн сангууд болон хувь хүмүүс 7.83 сая фунт стерлинг цуглуулжээ. Энэ зурган дээр их зураач өөрийн эхнэрийн найз бүсгүйг дүрсэлсэн аж. Энэ зургийг нэгэн гадны худалдан авагч 28.35 сая фунт стерлингээр худалдаж авсан бөгөөд удахгүй хил давуулах ёстой байсан юм.

Read More