Н.Төгсцогт Kубын залуу тамирчин Робейси Рамирез Карразанатай олимпын аваргын төлөөх тулаанд эхний үед оноогоор 6-5-р ялагдаж, 2 дугаар үед оноогоор 4-4-р тэнцэн, 3-р үед оноогоор ялагдаж мөнгөн медалын эзэн боллоо
Зохиогч: Урлаг
“Стриптиз блюз” жүжигт нүцгэлэн эрчүүдийг хуйлруулж явснаа бодвол жүжигчин Р.Анхням өдгөө намба суусан даруухан эмэгтэй болж. Гэхдээ л түүний нүцгэн бие, эротик үйлдэл кино дэлгэцнээ цөөнгүй харагддаг.
Олны танил эрчүүдтэй амраглаж явснаа “Амархан дурладаг шигээ амархан хагацдаг” хэмээн тайлбарласан жүжигчин бүсгүй сүүлийн үед үнэт чулуу шигтгэсэн сүйн бөгжөөр гангарч эхэллээ. Энд тэндхийн арга хэмжээнд оролцож, элдэв загварын хувцас өмслөө ч мөнөөх бөгжөө огт солихгүй. Бас царайлаг бүсгүйн хуруунд бөгж зүүж, гэрлэхийг зөвшөөрүүлсэн азтай залуугаа ч нуугаад сүйд болох нь гайхалтай.
Нью-Йорк хотноо байрлах НҮБ-ын байрны гадна өчигдөр болсон Дэлхийн хүмүүнлэгийн өдөрт зориулсан үдшийн шоунд дуучин Бейонсе оролцож, ая дуугаа өргөжээ. Урт, цагаан, нүд гялбам тансаг даашинзтай тайзнаа гарсан дуучин бүсгүй “I Was Here” дуугаа дуулж, тайзны ард байрлуулсан асар том дэлгэцэнд огторгуйн гайхамшигтай зураглал бүхий бичлэг гаргажээ.
“I Was Here” дууны үгийг Америкийн зохиогч Дайан Уоррен бичсэн бөгөөд Бейонсегийн “4” хэмээх шилдэг цомогт нь багтсан юм. Дууны бичлэгийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн танхимд хийсэн бөгөөд бичлэгийг наймдугаар сарын 19-нд тохиох Дэлхийн хүмүүнлэгийн өдрөөр олон нийтэд хүргэх гэнэ.
МҮОНТ-ийн Хөгжим, мэдээ мэдээллийн “Хит” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч, редактор Д.Давааням хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Цэнхэр дэлгэцээр үзэгчидтэй уулзан мэндчилж, Монголын урлагийн гэр бүл, хөгжмийн ертөнцийн толь болж явсан тэрбээр өвчний улмаас өчигдөр өглөө таалал төгсчээ.
Монголын урлаг соёлын зүтгэлтнүүд, мэргэжилт нэгт нөхдүүд болон Монголын ард түмэн гүнээ эмгэнэн гашуудаж байна.
Өнөөдөр Японы соёлын өдөр тохиож байна. Тус өдрийг тохиолдуулан Үндэсний соёл амралтын хүрээлэнд 17.00 цагаас Монгол-Японы төв, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Кендамагийн холбоо, “СТ-Арт” зэрэг байгууллагууд хамтран Японы соёлын өдөрлөгийн хүрээнд АХА тэмцээн, хамтлаг дуучдын тоглолт, Косплэй тэмцээнүүдийг зохион байгуулах аж.
Нэгэн үе монголын урлагийн ертөнцийг өөрийн гоо үзэсгэлэнгээрээ чимж явсан жүжигчин О.Энхтуул Улаанбаатарын унаган охин бөгөөд жүжигчин С.Өлзийхүүтэй хамт дөчин мянгатад бужигнаж өсчээ. Тэрбээр С.Өлзийхүүгээсээ түрүүлж мэргэжлээ сонгосон болохоор найзыгаа жүжигчин болоход нь их нөлөөлсөн гэдэг. Мөн тэрбээр сургуулиа төгсөөд УДЭТ-д орж, алтан үеийнхнээс суралцаж, мөнгөн үеийн жүжигчидтэй хамт нэг тайзнаа гарч байсандаа сэтгэл хангалуун явдаг аж.
Мексик-Америкийн кино од, найруулагч, продюссер Сальма Хайек: “Frida” киноны Фрида Калогийн дүрд тоглож кино академиас шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг авч байсан.
Н.Төгсцогт Kубын залуу тамирчин Робейси Рамирез Карразанатай олимпын аваргын төлөөх тулаанд эхний үед оноогоор 6-5-р ялагдаж, 2 дугаар үед оноогоор 4-4-р тэнцэн, 3-р үед оноогоор ялагдаж мөнгөн медалын эзэн боллоо.
Лондонгийн зуны олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох 120 кг-д барилдаж буй ОУХМ Ж.Чулуунбат ялагдлаа.
Манай бөх олимпийн дэвжээнд эхний тойрогтоо хийлсэн бол дараа нь Сенегалын Малал Ндиайетай хүч үзэж, 1-0; 2-0 харьцаагаар ялсан юм. Ингээд наймны нэг шигшээд дэлхийн гурван удаагийн аварга, Европ тивийн аварга, ОХУ-ын Билял Маховтай барилдаж, эхний үед 6:0 харьцаагаар ялсан ч дараагийн үед 1:2, 1:0 барилдаанаа дуусгаснаар ялагдал хүлээлээ.