Зохиогч: Урлаг

Хуучин цагт урлаг, соёлын оддод гэр бүлийн тогтворгүй, архичин гэсэн нэр хаяг зүүж, гавьяа шагналаас нь хасдаг байсан билээ. Олон түмэн сайхан дуулсан, сайхан авьяастангууд руугаа архи барьж очин дайлах нэрээр амьдралыг нь үрдэг байсан цаг хэдийнэ өнгөрч, шинэ залуу уран бүтээлчид архи, хөнгөн явдлаасаа илүү гадаад үзэмжиндээ анхаардаг болжээ.

Read More

“Үүрийн гэгээ” киноны од Кристен Стевард найз залуу Роберт Патенсоноо хуурч, “Цасан гоо ба анчин” киноныхоо

найруулагч Рүперт Сандерстай нэр холбогдож олныг шуугиулаад авсан. Харин Роб сэтгэл санаагаар унаж, гэртээ бүгэх болсон бөгөөд, Кристентай хамт амьдрах байшингаа хүртэл худалдаж аваад байсан тухай хэвлэлээр бичиж байна. Тэрбээр Кристений тухай багын хайр Нина Шубертдаа сэтгэлээ уудлан ярьсан гэнэ. “Роб, Нина хоёр хамтдаа өсч, том болсон гэж хэлж болно. Гэхдээ тэдний харьцаа Робыг Лос Анжелест ажиллах болсноос хойш дуусгавар болсон юм.

Read More

Хошин урлагийнхны дотроос хамгийн чадал чансаатай нь хэн бэ гэвэл мэдээж “Шинэ үе” продакшны захирал Бооёо

гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Харин саяхан түүнийг Монгол Улсын Гавьяат Жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртлээ гэх чихэнд чимэгтэй мэдээлэл гадуур цацагдах болсон. Харин энэ мэдээлэл худал болохыг Жүжигчин Бооёо албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын нэгний инээдмийн баярын өдрөөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор шагнуулсан болохоос МУГЖ цол хүртээгүй аж.

Read More

Өдгөө 31 настай дуучин Кристина Агулерра хүүгээ гаргаснаас хойш маш тарган болсон билээ. Түүний ийнхүү таргалсанд шүтэн бишрэгчид нь ихэд сэтгэл дундуур байсан ч тун удалгүй эн байдалд нь дасаж уянгалаг хойлонд нь бууж өгсөн.

Гэтэл дуучин бүсгүй шинээр худалдаанд гаргасан “Бионик” хэмээх цомгийнхоо нүүрэнд танигдахын аргагүй болсон байж. Учир нь Агулерра буцаад туранхай болсон байсан нь фенүүдийг нь баярлуулсан ч нэг л итгэмээргүй , дуучин бүсгүй биш мэт санагдуулсан байна.

Read More

Холливудын алдарт хосууд болох жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар долоон жилийн турш хамтдаа амьдарсан ч хуримын товоо зарлаагүй байсан юм. Тэгвэл хосууд Францын үзэсгэлэнт байгаль цогцолсон Chateau Miraval тосгонд энэ долоо хоногт хуримаа хийхээр товложээ. Тэдний хуримын гэрч нь Брэдийн аав, ээж байх гэнэ. Олны анхаарлыг татсан тансаг хуримын эзэн, сүйт бүсгүй Анжелина 250.000 ам.долларын үнэ бүхий цагаан алттай алмаазан үнэт эдлэлээр гангарах гэнэ. “The Sun” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Брэд Питт ийнхүү хуримын товоо зарлаж, бэлтгэл ажилдаа орсон тухайгаа ярьжээ.

Read More

Найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын охин Х.Баярмаа дэлхийн 118 үзэсгэлэнт бүсгүй оролцож байгаа “Дэлхийн мисс-2012”-т эх орноо төлөөлөн оролцож байгаа билээ. Тэрбээр Авьяаслаг мисс төрөлд шилдэг 10, бикини төрөлд шилдэг 40, топ модель төрлийн шилдэг 47, үндэсний бүжгийн шилдэг 9-т багтаад байгаа бөгөөд энэ сарын 18-д болох дэлхийн миссийн эцсийн шалгаруулалтад оролцохоор болжээ. Тэрбээр мөн спортлог мисс төрлийн ярилцлага, Multimedia awards шалгаруулалтад үлдсэн гэнэ.

Read More

2012 оны наймдугаар сарын 10-нд 20.00 цагаас Чөлөөт бөх: Б.Наранбаатар (Эрэгтэй, 55 кг)

2012 оны наймдугаар сарын 10-нд 20 цагаас Чөлөөт бөх: П.Өнөрбат (Эрэгтэй, 74 кг)

2012 оны наймдугаар сарын 10-нд 21.45 цагаас Бокс: У.Мөнх-Эрдэнэ (Мөнгөн медалийн төлөө)

Read More

Лондонгийн олимпийн наадмын боксын 64 кг-ын жинд өрсөлдөж буй Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ дөрөвний нэг шигшээгийн учраагаа ялснаар хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй болсон билээ. Ийнхүү дөнгөж сая мөнгөн медалийн төлөөх тоглолтоо хийж Бакугийн дэлхийн аваргын мөнгөн медальт, Украйны Денис Беринчиктэй тулалдаж 21-26 харьцаатайгаар ялагдаж хүрэл медалийн боллоо.

Read More

Монгол түмний итгэл найдварын эзэн болсон шилдэг боксчин Н.Төгсцогт монголын цагаар шөнийн 3 цаг 30 минутад мөнгөн медалийн төлөө ОХУ-ын боксчин Миша Алоянтай халз тулсан юм.

Түүний өрсөлдөгч нь 2011 оны Бакугийн дэлхийн аваргын алт, 2009 оны Миланы дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аварга гээд чамгүй арвин амжилттай түүнтэй Н.Төгсцогт өмнө нь Миланы дэлхийн аваргын рингэнд таарахдаа илүүрхэж байсан юм. Харин энэ удаад эхний үед оноогоор 6-4-өөр тэргүүлж, 2 дугаар үед оноогоор 5-3-аар илүүрхэн, 3-р үед оноогоор илүүрхэн ялав.

Read More