Зохиогч: Урлаг

Холливудын алдарт хосууд болох жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар долоон жилийн турш хамтдаа амьдарсан ч хуримын товоо зарлаагүй байсан юм. Тэгвэл хосууд Францын үзэсгэлэнт байгаль цогцолсон Chateau Miraval тосгонд энэ долоо хоногт хуримаа хийхээр товложээ. Тэдний хуримын гэрч нь Брэдийн аав, ээж байх гэнэ. Олны анхаарлыг татсан тансаг хуримын эзэн, сүйт бүсгүй Анжелина 250.000 ам.долларын үнэ бүхий цагаан алттай алмаазан үнэт эдлэлээр гангарах гэнэ. “The Sun” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Брэд Питт ийнхүү хуримын товоо зарлаж, бэлтгэл ажилдаа орсон тухайгаа ярьжээ.

Read More

Найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын охин Х.Баярмаа дэлхийн 118 үзэсгэлэнт бүсгүй оролцож байгаа “Дэлхийн мисс-2012”-т эх орноо төлөөлөн оролцож байгаа билээ. Тэрбээр Авьяаслаг мисс төрөлд шилдэг 10, бикини төрөлд шилдэг 40, топ модель төрлийн шилдэг 47, үндэсний бүжгийн шилдэг 9-т багтаад байгаа бөгөөд энэ сарын 18-д болох дэлхийн миссийн эцсийн шалгаруулалтад оролцохоор болжээ. Тэрбээр мөн спортлог мисс төрлийн ярилцлага, Multimedia awards шалгаруулалтад үлдсэн гэнэ.

Read More

2012 оны наймдугаар сарын 10-нд 20.00 цагаас Чөлөөт бөх: Б.Наранбаатар (Эрэгтэй, 55 кг)

2012 оны наймдугаар сарын 10-нд 20 цагаас Чөлөөт бөх: П.Өнөрбат (Эрэгтэй, 74 кг)

2012 оны наймдугаар сарын 10-нд 21.45 цагаас Бокс: У.Мөнх-Эрдэнэ (Мөнгөн медалийн төлөө)

Read More

Лондонгийн олимпийн наадмын боксын 64 кг-ын жинд өрсөлдөж буй Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ дөрөвний нэг шигшээгийн учраагаа ялснаар хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй болсон билээ. Ийнхүү дөнгөж сая мөнгөн медалийн төлөөх тоглолтоо хийж Бакугийн дэлхийн аваргын мөнгөн медальт, Украйны Денис Беринчиктэй тулалдаж 21-26 харьцаатайгаар ялагдаж хүрэл медалийн боллоо.

Read More

Монгол түмний итгэл найдварын эзэн болсон шилдэг боксчин Н.Төгсцогт монголын цагаар шөнийн 3 цаг 30 минутад мөнгөн медалийн төлөө ОХУ-ын боксчин Миша Алоянтай халз тулсан юм.

Түүний өрсөлдөгч нь 2011 оны Бакугийн дэлхийн аваргын алт, 2009 оны Миланы дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аварга гээд чамгүй арвин амжилттай түүнтэй Н.Төгсцогт өмнө нь Миланы дэлхийн аваргын рингэнд таарахдаа илүүрхэж байсан юм. Харин энэ удаад эхний үед оноогоор 6-4-өөр тэргүүлж, 2 дугаар үед оноогоор 5-3-аар илүүрхэн, 3-р үед оноогоор илүүрхэн ялав.

Read More

Лондонгийн зуны олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд эх орноо төлөөлж буй ОУХМ П.Өнөрбат эхний барилдаанаа хийж, Гүржийн бөх Давит Хуцишвилид 1-0; 2-1 харьцаатай ялагдал хүлээлээ. Тэрээр түүнийг ялсан Гүржийн бөх цаашид амжилттай барилдаж аваргын төлөө барилдвал манай бөх дагаж барилдах юм.

Read More

Лондонгийн олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн тэмцээн өнөөдөр 55 ба 74 кг-ын жингийн барилдаанаар эхэлж байна. Энэ өдөр Монголын тамирчдаас Гавьяат тамирчин Б.Наранбаатар 55 кг-ын жинд зодоглосон билээ.

Read More

1968.08.09-нд Эдвард, Размари Андерсон нарын гэр бүлд төрсөн. 12 нас хүртлээ гэр бүлийн хамт Пуэрто Рико, Лондон, Америкийн Мичиганд нүүдлэн амьдарч байсан. 13-тайдаа сургуулийнхаа драмын ангид сурч байхдаа анхны дүр болох Жульеттаг бүтээсэн. 1986 онд Гудмены театрын сургуульд элсэж 1990 онд урлаг судлалын бакалаврын зэрэгтэй төгсчээ. “Найзудыгаа эзгүйд” /1991/ хэмээх жүжгээрээ анх удаа “Theatre World Awards” шагналыг хүртэж байв. Харин дэлгэцнээ 1992 онд “Эргэлт” хэмээх кинонд тоглон анхны дүрээ бүтээсэн байна…

Read More

Холливүүдийн хамгийн сайхан хос хэмээгддэг жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар сүй тавиад байгаа билээ. Долоон жил хамтдаа амьдарч хүүхдийн эцэг эх болоод буй хосууд бие биедээ хуримын өмнөх бэлэг бэлэглэсэн байна.

“Трой” киноны од Брэд сүйт бүсгүйдээ Patek Philippe-ийн 250,000 еврогийн /390,000 ам.доллар/ үнэтэй цаг бэлэглэсэн байна.

Read More