Зохиогч: Урлаг

Хорвоогийн сайхан бүсгүйчүүдийн нэг хэмээгдэж байсан энэ хатагтай шилтэй архиа уучихаад зүлгэн дээр унтаж байв. “Итали азарга” Сталлонегийн экс эхнэр архичин болчихоод цэцэрлэгт хүрээлэнд унтаж байна гэвэл та итгэх үү… Энэ явдал Лос-Анжелесийн паркт болжээ. Харин дэргэдүүр нь өнгөрөх хүмүүс болон папарацциуд түүнийг нэрт жүжигчин бүсгүй Брижит НИЛЬСЕН гэдгийг төвөггүй таньжээ. Тэрээр 80-аад онд Сильвестр СТАЛЛОНЕГИЙН өвөрт жаргаж, авааль эхнэр нь байсан нэгэн.

Read More

Аварга Арни гэхэд л залуудаа тоглосон “Hercules in New York”, “Conan the Barbarian” зэрэг бүтээлээ одоо харахаасаа ч ичдэг гэжээ. Зарим нэгэн кино студи энэ хоёр киног цагтаа «чихэргүй өтгөн кофе» хэмээж байжээ. Ирээдүйд тэрээр Калифорнийн амбан захирагч болно гэж төсөөлөө ч үгүй.

Read More

Элтон Жон 8-р сарын 5-нд Австралийн телевизийн “Суваг 7” –д өгсөн ярилцлагадаа Мадоннагийн аялан тоглолтыг шүүмжилсэн хамгийн гашуун үгнүүдээ хэлжээ.
Элтон Жон хэлэхдээ “Тэр яг л шөнийн хар дарсан зүүдшиг байсан. Би чамд батлан хэлье, одоо түүний амжилт гаргах хөг нь өнгөрсөн. Түүний аялан тоглолт ёстой л гамшиг шиг болж өнгөрлөө. Хэрэв Мадонна жаахан мэдрэжтэй байсан бол Ray of Light –ийн тогтоосон шиг амжилтыг давтах боломжтой байлаа. Тэр үнэхээр гайхалтай сайхан дуулдаг, тэр бүжиглэх шаардлагагүй байсан юм.

Read More

Дуучин Женнифер Лопез аль хэдийнэ гэр бүлийнх нь гишүүн болсон залуухан амраг Каспер Смарт болон ихрүүд Макс, Эмми нарын хамт өчигдөр паркаар зугаалжээ. Өдгөө 25 настай бүжигчин залуу Каспер дэлхийн урлагийн тайзнаа өөрийн гэсэн байр суурьтай Женниферийн шинэхэн хайрын романсын эзэн, мөн сайн аавын дүрд гаргууд тоглодог нэгэн бололтой. Тэр Женниферийн хүүхдүүдийг халамжилж, тэднийг үргэлж энгэртээ тэврэн, яг л хүүхдүүдийн эцэг нь мэт дотно уур амьсгалыг бүрдүүлж яваа нь паппарацид өртжээ

Read More

Дуучин, хөгжмийн зохиолч, продюсер, жүжигчин, бүжигчин, зохиолч, загвар зохион бүтээгч гээд олон талын мэргэжил, мэргэшилтэй тэрээр “Малавийн сэргэн мандалт” хэмээх буяны байгууллагийг үүсгэн байгуулагч. Олон арван шагналын эзэн болсон бөгөөд тэдгээрийн дотор “Алтан бөмбөрцөг”-ийн хоёр удаагийн эзэн. 2006 онд дэлхийн хамгийн их цалинтай дуучны хувиар Гиннесийн дээд амжилтын номд орсон, харин 2008 онд шоу-бизнесийн хамгийн их ашигтай ажилласан эмэгтэй төлөөлөгчийн хувиар Форбс сэтгүүлээс гаргасан жагсаалтыг тэргүүлсэн. Мөн тухайн онд Рок-н-роллын алдрын танхимд нэрээ мөнхөлсөн байна. Ийнхүү Мадоннагийн бүх цаг үеийн зурагнуудыг та бүхэндээ хүргэж байна.

Read More

Америкийн нэртэй кантри дуучин Жессика Симпсон хувийн амьдралынхаа бүтэлгүйтлийн бурууг том хөхөндөө тохжээ.
“Үнэндээ том хөхтэй байлаа гээд би жаргалтай болсонгүй. Харин ч бүр төвөг удсан. Зарим эмэгтэйчүүд хөхөө томруулаад, азтай гэрлэж, амжилт олсон нь бий. Харин би хувьдаа олны анхаарлыг татахааргүй төрсөн бол илүү амжилттай явах байсан болов уу гэж боддог юм.

Read More

300 сая төгрөгийн шагналын сантай, орон нутгийн театр, чуулгын дунд зарласан сонгодог урлагийн бүтээлийн уралдаан ирэх аравдугаар сард болно. Тус уралдаанд Төв аймгийн Монгол туургатан театрын ерөнхий найруулагч Ч.Ганхуяг алдарт Уилльям Шекспирийн “Ромео Жульетта” жүжгээр оролцох гэнэ.

Read More

Вьеатнам улсын Хо Ши Мин хотод болсон Дэлхийн эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнд Монголын уран бүтээлчид амжилттай оролцоод иржээ. Олон улсын эмэгтэй уран бүтээлчдийн холбооноос хоёр жил тутамд зохион байгуулж, туршлага солилцох нөхцөлөөр хангадаг тус үзэсгэлэнд энэ жил 23 орны 213 уран бүтээлч оролцсон байна.

Read More