Одоо ч гэсэн Анжелина 37 настай гэхэд маш залуухан ба түүний сүүлд хийж байгаа ажилаас дурдахад “Нойрсож буй гүнж” хүүхэлдэйн киноны эсрэг талын дүрд тоглохоор болжээ.
Зохиогч: Урлаг
Холлливудын шинэ залуухан хос болох Роберт, Кристан нарын хувийн харилцаанд сүүлийн өдрүүдэд нэлээд ан цав гарах болсон. Учир нь Кристан Стюарт найруулагч Рюберт Сандерстэй нууц амрагийн холбоотой болсныг түүний найз залуу Роберт Патинсон олж мэдсэн билээ. Тэгвэл Лос Анжелес дэх байшингаасаа нүүгээд байсан Роберт экс найз бүсгүйдээ дахин боломж олгож, болж өнгөрсөн асуудлаар ярилцахаар болсныг Их Британийн “Сан” сонин мэдээллээ.
Оросын алдарт зохиолч Лев Толстойгийн “Анна Каренина” бүтээл 1873 онд бичигдэж байсан ба алдартай одод энэ дүрийг амилуулж байсан билээ: Грета Гарбо, Вивьен Ли, Марлен Дитрих, Ингрид Бергман. Тэгвэл энэ удаад өнөө цагийн үзэсгэлэнт жүжигчдийн нэг болох Кейра Найтли тус дүрийг дахин амилуулах нь.
Кейра “Бахархал ба бардамнал”, “Наминчлал” зэрэг бүтээлүүдийг хамтран бүтээсэн найруулагч Жо Райттай дахин гар нийлж ажиллах ба кино есдүгээр сарын 7-нд нээлтээ хийнэ.
Бээжингийн олимпийн алтан медалиа хамгаалахаар ганцхан монгол аварга Лондонд ирсэн нь жүдоч Н.Түвшинбаяр. Тэрээр олимпийн наадмаас хоёр дахь медалиа өөрийн болгохдоо чамгүй хүнд бэрхшээлийг даван тууллаа.
Аварга маань медалиа зүүнгүүтээ л эмнэлгийн тусламж авч, үзлэг оношилгоонд явж, дараа нь өрөөнөөсөө ч гаралгүйгээр хөдөлгөөн багатай байсан болохоор хэвлэл мэдээллийнхэн түүнтэй хоёр өдөр уулзаж чадаагүй.
Медаль зүүсэн тамирчин бүр орох ёстой хэвлэлийн бага хуралд ч тэрээр оролцоогүй. Харин бид түүнийг Лондонгоос буцахынх нь өмнөх өдөр (наймдугаар сарын 4-ний бямба гариг) уулзаж ярилцлаа.
Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд барималч, керамикч Ж.Цолмонхүүгийн уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэ удаагийн үзэсгэлэн бие даасан баримлын гэдэг утгаараа бусад үзэсгэлэнгээс онцлог байв. Керамик үзэсгэлэн тэр бүр гардаггүй бөгөөд жилдээ 3-4 удаа л болдог гэнэ. Керамикийн уран бүтээлчид ч мөн цөөн байдаг. Ж.Цолмонхүүгийн хувьд Дорноговь аймгаас дүрслэх урлагийн дунд сургуульд шилжин ирж баримлын мэргэжлийг сонгожээ. Түүний дараа дүрслэхийн дээд сургуулийн чимэглэх зураач, барималч мэргэжлээр дүүргэсэн гэдэг.
“Лондон-2012” зуны 30 дахь удаагийн олимпийн наадмын эмэгтэйчүүдийн марафон гүйлтэд хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдсөн Монгол Улсын тамирчин Л.Отгонбаяр дөнгөж сая барианд орлоо. Прагийн марафоны топ 10-т багтсанаар олимпийн замд хурдлах эрхтэй болсон тэрбээр марафоны үндсэн зай болох 42,195 км замыг хоёр цаг, 52 минут, 15 секундэд туулж, 102 дугаарт бариалжээ. Л.Отгонбаяр эхний 35 км замыг 2:15:25, 40 км-ыг 2:40:51 цагт туулсан бөгөөд тэргүүлэгч тамирчнаас 29 минут 08 секундээр хоцорч барианд орсон байна. Түүний хувийн дээд амжилт нь 2:39:50 ажээ.
Хоолойн өнгө, жүжиглэлт, бүжгээрээ бусдаас онцгой ялгардаг дуучин Шакира өөрийн нэртэй анхны сүрчгээ худалдаанд гаргалаа.
“S by Shakira” хэмээн нэрлэсэн уг бүтээгдэхүүн Колумбын алдарт дуучны дуунд гардагчлан “нууцлаг өнгө аяс, шунал хүсэл дүрэлзүүлсэн” төдийгүй Самбакийн мэлрэг цэцгийн цэвэр анхилам үнэртэй гэнэ. Дуучин бүсгүй сүрчиг үйлдвэрлэлийн мэргэжилтнүүдтэй нягт хамтран ажиллаж, өөрийн “би”-г илэрхийлэхүйц бүтээгдэхүүн гаргасан байна. Бас “S By Shakira”-гийн савлагаа Дорнын бүжигчний биеийн галбирыг санагдуулам аж.
Монголын рок, non урлагт хүч түрэн орж ирж буй охидын хамтлаг болох -ны шинэ цомог тун удахгүй гарах гэж байна. “Up music” продакшнтай хамтран ажиллаж байгаа билээ. Тиймээс хийж байгаа уран бүтээл нь чанартай байж чаддаг хэмээн үзэгчид дүгнэдэг билээ. Тэгвэл хамтлагийн охид өөрсдийн хэвлэлийн төлөөлөгчтэй боллоо. Тэрбээр Inet.mn сайтын соёл урлагийн албаны сэтгүүлч бөгөөд UBS телевизийн хөгжмийн сувгийн хөтлөгч билээ.
…Холливудын нэртэй эрчүүд Синди Кроуфордын хойноос үхэн хатан гүйлддэг нь үнэн. Ингээд зогсохгүй тэрээр дэлхийн олон сая хүүхнүүдийн атаархлыг төрүүлмээр амьдарч, өөрийн сайхнаа ч гайхуулсаар ирсэн. Харин одоогоос хэдэн жилийн өмнө тэрээр нэгэн сэтгүүлд насан туршийн хайраа оллоо хэмээн мэдэгдсэн юм. Тэрээр энэ хайраа 10 гаруй жил хүлээсэн гэх боловч үнэн хэрэгтээ энэ нь ердөө л хоёрхон долоо хоногт болсон явдал билээ. Түүний хоёр дахь хайрын ханхүү нь хуучны анд, томоохон рестораны эзэн, саятан Ренд Гербер байв. Синди түүнийг хэрхэн “уургалав”, эсвэл Ренд түүнийг үү …
Ах дүү Вачовскигийн нэг болох нэрт найруулагч залуу хүйсээ солиулан эмэгтэй болжээ. Өдгөө 47 настай найруулагч Ларри Вачовски нь ах Эндигийнхээ хамтаар тэрхүү блокбастер киног бүтээж байсан цаг саяхан. Харин саяхнаас тэр дахин хэвлэлийнхний анхаарлын төвд байх боллоо. 2006 онд “секс бөмбөг” гэх хочтой Карин Уинслоун \Ильза Стрикс\-ээс болж эхнэрээ хаяж Лос-Анжелесээс Сан-Францискод “зугатан” ирж шар хэвлэлийн бай болж байсан