Ирэх ням гаригт хаалтаа хийх зуны олимпийн ХХХ наадмын хаалтын тоглолтын үеэр Английн алдарт “Spice Girls” хамтлагийнхан дуулна гэсэн яриа тархаад байсан. Зарим нь ч үүнийг худал, синсаци гэж байсан бол үнэхээр таван бүсгүй дахин нэгдэх нь ээ.
Тус хамтлагийн гишүүн Викториа Бэкхэм өөрийн твиттер хуудсандаа “юу олсныг минь хар л даа! X vb” хэмээн нэгэн микрафоны зургийг тавьсан нь үүнийг батлаж байна хэмээн Лондоны хэвлэлүүд бичиж байна.