Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Play time”-ын эргэн тойронд
Нийгэм

“Play time”-ын эргэн тойронд

Урлаг Урлаг06/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
index8480703912012-08-06-13-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

111    Монголын хамгийн том амьд хөгжмийн “Play time” өнгөрсөн амралтын хоёр өдөр болж өнгөрлөө. Жил ирэх бүр үзэгч болон хамтлаг нь улам бүр нэмэгдсээр байгаа тус наадамд энэ удаа 13 шинэ залуу уран бүтээлчид, өмнө оролцож байсан 37 хамтлаг оролцсон юм.

Үйлчилгээний цэгүүд

    Монгол шилтгээний хашааны голд тоглолтын тайз байрлуулж эргэн тойронд нь худалдаа үйлчилгээний цэгүүдийг байрлуулжээ. Дотор нь эмнэлэг, хамгаалалтын алба ажиллаж байснаас гадна хөгжмийн наадмыг зохион байгуулах талбайн ойролцоо зөөврийн 14 ширхэг ариун цэврийн өрөө тавьсан байв. Хашаан дотор түргэн хоол, хуушуур , бууз, пиво, хувцас зарах цэгүүд, ажилласан юм.

Хөгжилтэй үйлчилгээнүүд1cd8af4a10679348big

“Play time” интертаймент нэрийн дор бүжиг заах, биен дээр зураг зурах, хөлбөмбөг волейболын тэмцээн зэрэг арга хэмжээнүүдийг өдрийн турш зохион байгуулав.  Түүнчлэн энэ үеэр Фотомессенжер, Фейсбүүк группийн залуус өөрсдийн авсан гэрэд зургуудаар үзэсгэлэн гаргасан байлаа.

Хураалгасан эд зүйлс

    Хамгаалалтын ажилтнууд гаднаас орж ирэгсдийн цүнх, майхны уутанд нэгжлэг хийж согтууруулах ундаа, хутга болон хурц иртэй зүйл, нэг төрлийн олон тооны зүйл зэргийг “Гарахад нь буцаж өгнө” хэмээгээд хурааж авч байв. Амарч, амьд хөгжим сонсож стрессээ тайлахаар  хүүхдүүдээ дагуулсан залуу гэр бүлүүд, найз нөхөд, хамт олноороо ирсэн хүмүүс олон байсан ч архи уух, мансуурах гэсэн нөхдүүд ч нэлээд иржээ. Үүдэнд архи, хутга, зүү тариур ч хураасан харагдана. Хамгаалалтын ажилтнууд “Хураасан архи дарс нэг суудлын машин дүүрэн боллоо. Мансууруулах бодисыг нь хаанаа хийснийг нь хайгаад олсонгүй” гээд хураасан зүү тариуруудыг харуулж байв.  Хэдий нэгжиж оруулж байгаа ч хүмүүс архийг майнхныхаа уутанд болон биедээ нууж аль эсвэл цэвэр усны саванд хийх зэргээр оруулсан харагдана.
6efb9c0c661ffcddbigХамтлаг дуучид

    Шинэ залуу хамтлагууд өдрийн турш ээлжээр тайзан дээр гарч уран бүтээлээ толилуулж байв. Харин олны танил хамтдлагууд нь нар жаргасны дараагаас л тайзан дээр гарч уран бүтээлээ толилуулсан юм.  Тэнд цугласан хүмүүс “The Electrics”, “Ruler’s” зэрэг хамтлагуудыг сайн юм гэж магтацгааж байв. Энэ үеэр мэдээж өнөөх уригдаж ирсэн Японы “Taffy” хамтлаг өөрсдийн тоглолтоо сонирхуулсан.

Д.Ундрах

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Өвлийн хайрын дуу” кино 24 жилийн дараа эргэн ирлээ

02/03/2026

Микеланжелогийн “Эцсийн шүүлт”-ийг цэвэрлэж байна

02/03/2026

Ким Сү Хён кино урлагт эргэн ирнэ

02/03/2026

G-Dragon урд насандаа англи хүн байсан гэв

02/03/2026

Том Холланд, Зендаяа нар нууцаар гэрлэжээ

02/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.