Зохиогч: Урлаг

Америкийн кабелийн “HBO” телевиз Их Британийн алдарт “The Rolling Stones” хамтлагийн 50 жилийн ойд зориулж баримтат кино бүтээх гэнэ. Энэхүү баримтат киног Brett Morgan найруулах аж. Тэрбээр “The Rolling Stones” бол дэлхийн хамгийн алдартай рок-н-ролл хамтлаг. Баримтат кинонд тус хамтлагийн одоогийн гишүүд болон урьд нь байсан бүх гишүүдийг оролцуулна. Бид хамтлаг анх байгуулагдсан үеэс эхлээд алдрын оргилд хүрсэн үе хүртэлх бүхий л үеийг харуулах болно.” хэмээн ярьжээ. Баримтат киног хэзээ дэлгэцээр гаргахыг удахгүй мэдээлэх аж.

Read More

Английн жүжигчин Кейра Найтли Францын алдарт загвар зохион бүтээгч Карл Лагерфельдийн загварууд болох готек стилийн хувцаснуудад “дурласан” гэнэ.

Учир нь алдарт дуучин Аделийг хэтэрхий тарган, Английн дээд язгууртан Пиппа Миддлтоныг гаднах төрхөндөө анхаардаггүй гэж хатуухан шүүмжилсэн Карл Найтлигийн дүр төрхийг өөрчлөхөөр шийдсэн бололтой. “Карибын тэнгисийн дээрэмчин”, “Жинхэнэ хайр”, зэрэг олон киногоороо үзэгчдийн танил болсон Найтли энэ удаа Шанелийн загвар зохион бүтээгчдийн хувцсаар стилиэ өөрчилсөн байна.

Read More

“Мөнхийн залуу Одгэрэл” гэдэг шиг мөнөөх л хэвээрээ Нарансолонго бумбайчихаад, эгдүүтэй, үргэлж л наснаасаа залуухан харагддаг нэгэн. Тэгвэл жүжигчин Г.Нарансолонгын тухай 24 баримтыг хүргэж байна.

Read More

ХБК-ийг 2010 онд дүүргэсэн З.Номин хэмээх уран бүтээлчийн монгол дахь анхны бие даасан тоглолт энэ сарын 29-нд болох гэж байна. Тэрээр АНУ-ын Сант-Льюс хотод 4 удаа морин хийл буюу виолончель хөгжмийн тоглолт хийж байжээ. Энэ жилээс АНУ-ын Техас мужийн “Southern Methodist University”-д мэргэжлийнхээ чиглэлээр элссэн хөгжимчин бүсгүй Америкийн шилдэг оркестрын хөгжимчидтэй нэг гэрт амьдарч, тэднээс их зүйлийг суралцсан байна. З.Номин чадамгай тоглолт, авьяасынхаа ачаар

Read More

СТА гэдэг тэмдэгнээс болж Киви хамтлагийн охид хоорондоо муудалцаж, Намуунаагийн өвөө гавьяат Д.Ухнаа ч тэр хэрүүлд нь хутгалдаж орсноос бөөн хэрэг мандааж, хамтлагийг тараах шахсан ч сайн продюссорынхаа ачаар бүтэн үлдсэн. Гэсэн ч нэгэнт цуурсан шаазан бүтэн болдоггүйн адил ан цавтай Кивичүүдийг Б.Долгионы гавьяатын найран дээр албан ёсоор зодог тайлах гэж буй тухай шуум ид тарж байна

Read More

Т.Баясгалангийн дуунуудыг чадварлаг гэгч нь амьдруулж, нийтийн дууны ертөнцөд төвөггүйхэн хөл тавьсан Э.Чулуунчимэг хэдийнэ олонд танигдсан нэгэн. Дунд сургуулийн сурагч байхдаа Т.Баясгаланг биширч, дууг нь сонсох дуртай байсан тэрбээр нэг л өдөр дуучин болно гэж шийдсэн гэдэг.

Read More

“Дорнод нутаг” клубын санаачилгаар Төрийн шагналт зохиолч Д.Мягмарын “Найрын ширээний ууц” жүжгийг мюзикл хэлбэрт хөрвүүлж, өнгөрсөн тавдугаар сард Соёлын төв өргөөний тайзнаа хоёрхон удаа тоглосон юм. Гэхдээ намар цагт дахин тайзнаа тоглоно гэсэн уран бүтээлчдийн амлалт чухам хэзээ биеллээ олох талаар тус жүжгийн ерөнхий продюсер, жүжигчин Амбий буюу Ц.Батхуягаас тодрууллаа. Тэрбээр одоогоор хараахан товлоогүй байгаа ч энэ сарын дундуур үзэгчдийн хүртээл болгохоор жүжигчидтэйгээ холбогдсон тухай мэдээ дуулгав. Тиймээс “Найрын ширээний ууц” жүжиг тун удахгүй тайзнаа амилах нь ээ.

Read More

Монголын урлагийн зөвлөл, Өмнөд Солонгосын Урлагийн зөвлөл хамтран “Цаг хугацаа ба орон зай” нүүдлийн урлан хөтөлбөр зарлажээ.

Уг хөтөлбөрийн зорилго нь монгол, солонгос уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, уран бүтээлчид болон урлагийн нийгэм, орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг сайжруулахад орших аж. Энэ удаагийнх нь “Тусгал” сэдвийн дор явагдах бөгөөд үүнийг зураачид соёл хоорондын тэгш хэмт харилцаа, бүтцийн хүн судлал, түүхийн сэтгэлгээний хүрээнд харуулан дүрслэх юм байна.

Read More

Попын хатан хаан Уитни Хьюстоны нууц амраг гэгддэг Ray J дуучныг зочид буудалд нас барсан байхад нь хамгийн анх олж мэдсэн гэнэ. Америкийн R & B дуучин Ray J саяхан “The Rickey Smiley” шоу нэвтрүүлэгт оролцохдоо ингэж ярьжээ. 31 настай Ray J-г Уитнитай уулзахаар өрөөнд нь ороход тэр хэдийн нас барсан байсан гэнэ. Ray J Хьюстоныг амиа алдсаныг харж цочролд орсон бөгөөд түүний нас барсан өрөөнд орохоос айж байжээ.

Read More