Энэ зуны нүргээнт шоу, амьд хөгжмийн баяр “Playtime” хэвлэлийнхэнд хаалттай байх нь. Амьд хөгжим сонирхогчдыг цуглуулж чаддаг тус наадам энэ жил наймдугаар сарын 4, 5-нд Гачуурт дахь Монгол шилтгээн цогцолборт болно. Хоёр өдрийн турш задгай агаарт амьд хөгжим сонсч, амралт зугаалгыг утгаар нь мэдрүүлдэг болохоор хөгжим сонирхогчид
Зохиогч: Урлаг
Shakira – Addicted To You
Холливуудын алдартай сайхан бүсгүйчүүдийн гоо сайхны нууцуудыг таны өмнө дэлгэж байна. Хүн бүр өөрт тохирсон гоо сайхан, эрүүл мэндийн жортой байдаг нь маргаангүй. Тиймээс ч хүн бүр өөрт тохирсон цор ганц жорыг сонгоод, гоо сайхнаа хадгалах хүчин зүйлээ болгон хэрэглэх нь хамгийн тохиромжтой байх. Яг л хүн бүхэн ахин давтагдашгүй гэдэг шиг сонсогдож байгаа биз? Тэгвэл одоо бүгдээрээ Хүндэлж явдаг алдартай бүсгүйчүүдийнхээ яг өөрт нь тохирсон гоо сайхны нууцуудтай танилцацгаая. Аль нэг нь танд тохирох ч юм билүү. Туршаад үзэхэд буруудах зүйл юу байх вэ. Харин өртгийн хувьд зарим нь арай л дийлэхээргүй ажээ.
Дуу хөгмийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг дэлхий нийтэд хамгийн олон үзэгч, уншигчтай “Billboard” саяхан нэгэн сонирхолтой жагсаалт гаргасан байна. Энэ бол үзэгчдийн хүсэлтээр хамгийн халуухан, тачаангуй 10 бүсгүйг тодруулсан юм. Ингээд уг жагсаалтад ямар одод багтсаныг хамтдаа сонирхоцгооё!
“Шинэ үе продакшны захирал Н.Ариунболд Монгол улсын гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаав” гэсэн мэдээлэл сайтууд болон Facebook хуудсаар цацагдсан. Тэгвэл энэ талаар жүжигчин маань “Ах нь мөрөөрөө ажлаа хийгээд л явж байна” гэсэн хариулт өглөө.
Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын урилгаар БНСУ-ын Үндэсний театрынхан наймдугаар сарын зургаанд Монголд ирэхээр болжээ.
Тус театрын баг бүрэлдэхүүн 12 уран бүтээлч багтаж буй агаад “Тал хээрийн Ариран” тоглолтоо наймдугаар сарын 10-нд 15.00 цагт толилуулах юм. Уг тоглолтоор Солонгосын соёл урлагийн ертөнцийн гайхамшигт үндэсний болон орчин үеийн хөгжим, бүжгийн номеруудыг тоглож, багахан хэмжээний үзэсгэлэн зохион байгуулах ажээ.
Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Д.Долгормаа ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин болжээ. Тэрбээр хоёр жилд нэг удаа зохиодог “Алтаргана” наадмын шүүгчээр найд дахь удаагаа ажилласан юм. Дорнод нутгийн уугуул түүнийг буриад зоны урлаг, соёлын өв хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлэн өнгөрсөн сарын 20-23-нд Чита мужид болсон “Алтаргана-2012” наадмын үеэр эл шагналыг олгосон байна.
Хустайн нуруунд тоглож яваа “Домог” хамтлагийнхны талаар бид та бүхэнд мэдээлж байсан. Тэгвэл ахлагч О.Бат-Орших тоглолтынхоо талаар мэдээлэл өгсөн байна. Үүнд, “Монголд ирж буй жуулчдын бараг 80-90 хувь нь Хустайн нуруунд ирж, байгалийн цогцолборт газрыг сонирходог болохоор бид үндэсний урлагаа суртачлах зорилгоор энд ирсэн. Тавдугаар сараас хойш өдөр бүр тоглож байгаа. Цаг агаар таатай жуулчид тасрахгүй байвал есдүгээр сар дуустал тоглохоор төлөвлөж байна. Хамтлагийнхаа урын сан дахь шилдэг бүтээлүүдийг хөтөлбөртөө багтаасан” гэжээ.
Ардын жжигчин А.Долгор гэртээ байхдаа ч хамгийн гоё байхыг хичээдэг болохоо нуудаггүй. Энэ ч утгаараа, тэрбээр тансаг хийцтэй гэрийн халат, бүр шаахайны цуглуулгатай болсон гэдэг. Тэр ч бүү хэл гоо сайхан харагдах, тайван орчныг бий болгоход сайхан инээмсэглэл хүртэл хэрэгтэй гэж зөвлөлөө.
Наснаасаа ч залуухан харагддаг эрхэм хатагтай нэг хэсэг “Нүүрний арьсаа татуулсан” гэх ярианд өртсөн ч ер тоогоогүй гэсэн.