Олон сайхан дуугаараа сонсогч түмний танил болсон дуучин Л.Болдбаатарын тухай цөөнгүй паянг найз нөхөд нь ярьдаг ажээ Тухайлбал, мань эр оюутан байхдаа нэгэн хөгтэй явдлын эзэн болжээ.
Гар утастай болоод удаагүй явсан Л.Болдбаатарын утсанд ямар ч дуудлага ирэхгүй хэд хоносон юм байх. Гэтэл дуучин залуу маань ийм сайхан эд өвөртөлж яваагаа бусдад мэдэгдэж, гайхуулмаар санагдсан нь лав.